Бид ертөнц дээрх бүх зүйлийн учир зүйг нарийн мэдэх ямар ч боломжгүй. Тийм ч учраас хүний тархи гаднах орчноос маш олон мэдээллийг хүлээж авахдаа хэт энгийнчилж хадгалдаг. Өдийг хүртэл олж авсан бидний бүхий л мэдлэг чадвар маань ямар нэгэн сэтгэхүйн загварууд дээр суурилсан байдаг. Бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутамдаа шийдвэр гаргахаас эхлээд бүх л зүйлсийн талаар бодох үедээ сэтгэхүйн тодорхой загварыг ашигладаг аж. Ингээд ямар нэг шийдвэр гаргахад тань тус болох сэтгэхүйн загваруудыг хүргэж байна.

10/10/10 дүрэм

Эцсийн үр дүнг нь бодолгүй гаргасан шийдвэртээ бид бүгд л харамсдаг. Урт хугацаандаа зөв шийдвэр гаргахад саад болдог зүйлсийн нэг бол яах аргагүй сэтгэл хөдлөл юм. 10/10/10 дүрмийг ашигласнаар аливаад сэтгэл хөдлөлөөрөө хандалгүйгээр сайн шийдвэр гаргах боломжтойг Skillshare-ын үүсгэн байгуулагч зөвлөж байна.

  • Гаргасан шийдвэрийнхээ тухай 10 минутын дараа бид юу гэж бодох вэ?
  • 10 сарын дараа яах вэ?
  • 10 жилийн дараа яах вэ?

Энэ бүхнийг бодож үзсэнээр гаргах шийдвэрээ богино, дунд хугацаанд эргэцүүлж бодох боломжтой болдог.

Тоо биш чанар (Пол Грахам)

Чамайг зүгээр л сонирхдог мянган хүнээс чамд чин сэтгэлээсээ хайртай нэг хүнтэй байх нь хавьгүй дээр сонголт гэдэг. Яг үүнтэй адил танай бүтээгдэхүүнд хайртай 100 хэрэглэгч танай компанийн талаар маш их мэдээллийг бусдад хуваалцахаас гадна маш хэрэгтэй саналуудыг өгдөг. Иймээс бүтээгдэхүүнтэй холбоотой шийдвэр гаргахдаа үнэнч хэрэглэгчдийнхээ саналыг сайтар сонсох нь чухал аж.

Харамсахгүй байх (Жеф Безос)

Амазоны үүсгэн байгуулагч Жеф залуудаа технологийн том компанид хангамж сайтай ажил хийдэг байсан юм. Гэвч Амазоныг байгуулах бизнесийн санаа түүнийг тайван байлгахгүй байлаа. Тэрбээр өндөр цалинтай захирлын албаа орхиж өөрт нь төрөөд байсан санаагаа хэрэгжүүлэхээр зориг шулуудаж чадахгүй байв. Энэ үед тэрбээр ирээдүйд хэдийн хөгширснөөр өөрийгөө төсөөлж “Энэ үед би компаниасаа гарч бизнесийн санаагаа бүтэх эсэхийг хийж үзэхгүй бол харамсах эсэхийг” асуув. Ингэж л тэрбээр шинэ санаагаа оролдож үзэхгүй бол “Хэрвээ?” гэх зүйл түүнийг насан туршид нь дагахыг ойлгож эрс шийдвэр гаргаж компаниасаа гарч байсан аж. 

Газрын зураг бол бодит байдал биш

Хамгийн сайн газрын зураг ч тухайн газар нутгийг бүрэн дүрсэлж чаддаггүй. Гэвч бодит байдлыг ойлгохын тулд бидэнд газрын зураг үргэлж хэрэг болдог. Анхаарууштай нь хүмүүс газрын зургаа бодит байдал гэж андуурах нь түгээмэл. Үүнээс болоод тэд зарим зүйлсийг хэт энгийнчилдэг. Ингэснээр аливаа шийдвэр гаргахаасаа өмнө зарим зүйлсийг тооцолгүй дутуу орхидгоосоо болж буруу шийдвэр гаргадаг байна. Хэрэв газрын зураг тань бодит нөхцөл байдалтай зөрж байвал бодит байдлаа дагах нь зөв аж.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Герман сул талаа ухаарна

Өмнөх нийтлэл

Подкаст: Процесс буюу ажлаа яаж замбараатай хийх вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur