Стиль, имиж нь хувь бизнесмэн хүний онцлогийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Олон арван алдартнууд бие биенээсээ ялгаатай байдаг нь тэдний загварын илэрхийлэлтэй холбоотой. Энэ нь хэл яриа, дохио зангаа, зан араншингийн адил уг хүний тухай бодит мэдээллийг өгдөг.  Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийгөө хэн бэ гэдгээ хувцаслалтаараа тодорхойлдог.

Сүүлийн үед энтрепренер гэх тодотголтой хүмүүс ажлын байран дээр илүү чөлөөтэй хувцасладаг болсон. Тухайлбал, та бүхний танил Фейсбүүкийн босс Марк Зукерберг гэх мэт шинэ үеийн ажил хэрэгч залуу бизнесмэнүүдийн нийтлэг дүр төрх болоод байгаа. Зукербергийн тухайд саарал футболк өмсдөгөөрөө олонд танигдсан.

Тэрбээр хэдэн жилийн өмнө энэ тухайгаа ярихдаа “Би хувцаслалт дээр сонголт хийж цаг алдахыг хүсдэггүй. Байгаагаараа л байхыг хүсдэг” гэж хариулж байсан юм. Тэгвэл энэхүү энгийн дүр төрх нь өдгөө түүний гол имиж нэгэнт болжээ.

Уинстон Черчилль үргэлж зангиа зүүдэг байсан бол Майкл Жексон үргэлж цагаан бээлий өмсдөг байв. Үүнтэй адил олон алдартай бизнес эрхлэгчид өөрсдийгөө тодорхойлох имижтэй байхыг илүүд үзэх болжээ. Ингээд шилдэг энтрепренерүүдийн олонд үлгэрлэл болсон загварын хэв маягийг толилуулж байна.

 

С. Баярмаа

Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргалаа

Өмнөх нийтлэл

Хиймэл оюун ухаан бизнесийн салбарт нэвтрэхэд юу саад болдог вэ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style