Өглөөнөөс орой хүртэл тасралтгүй түгжрээн дунд хүргэлтийн үйлчилгээ эрхэлнэ гэдэг яггүй ажил. Энэ удаагийн ярилцлагаар хүргэлтийн үйлчилгээний бизнес эрхэлж буй залуу компани “Шонхор хүргэлт”-ийн захирал Б.Дөлгөөнтэй хүргэлтийн бизнесийн онцлогийн талаар ярилцлаа. 

-Хүргэлтийн үйлчилгээний бизнесээ анх хэзээ эхлүүлж байв?

-Анх таван найзууд нийлээд бизнесийн санаагаа ярилцаад хийж эхэлж байсан. Хүргэлтийн үйлчилгээг яаж хамгийн хурдан байх уу гэдгийг янз бүрээр туршиж үзэж байлаа. Хотод түгжрээ байсаар л байх болохоор энэ нөхцөлд хамгийн сайн хэрэгслийг судалж үзэхэд мопед байж таарсан. Мопед нь машины түгжрээнд орохгүйгээр явах боломжттой бөгөөд зөвхөн гэрлэн дохион дээр л зогсох юм. Ингэснээр машинаас хоёр дахин хурдтай явдаг. Мөн хүргэлтийн үйлчилгээний хамгийн хүнд улиралд буюу өвөл эхэлж байсан. Өвлийг давсны дараа 3-р сараас эхлээд шуурхай хүргэлтэнд мопедуудыг явуулж эхэлсэн. Харин өвлийн улиралд буюу 11-р сараас эхлээд 3-р сар хүртэл цастай үед мопед унахыг хориглодог учраас энэ үед манайх машинаар хүргэдэг. 

-Онлайн хүргэлтийн үйлчилгээний бизнест ямар бэрхшээл гардаг вэ?

-Монголын онлайн худалдааны зах зээлд олон сул тал бий. Ихэнх нь фейсбүүк орчинд бараагаа захиалдаг учир зүгээр нэг фейсбүүк хуудсанд итгэж мөнгөө өгдөггүй. Тэгэхээр бараагаа авах үедээ мөнгөө өгч таардаг. Энэ нь итгэлцэл байхгүйн нэг тод жишээ юм. Бараагаа авахдаа мөнгөө өгч байна гэдэг бол тэр хүн бараагаа цуцлах эрсдэлтэй гэсэн үг. Гэрийнх нь үүдэнд ирэхэд бараагаа авахаа болих, эсвэл бараагаа авчихаад болих зэрэг бэрхшээлүүд бий. Энэ үед хүргэлтийн компани үйлчилгээний хөлсөө авчихаж байгаа ч бараагаа борлуулж буй компанийн хувьд бараагаа зараагүй байж хүргэлтийн үйлчилгээний зардал гаргах тохиолдол гарна. Хоёрт, замын хөдөлгөөнтэй холбоотой эрсдэлүүд бий. Мопедын зам гэж байхгүй учир нэгдүгээр эгнээнд явдаг. Гэтэл жолооч нар мопедуудад дасал болоогүй учир толиндоо хараад л эргэхэд мопед явж байх жишээний. 

-Хэр их осол гарч байсан бэ?

-Хэд хэдэн удаа гарч байсан. Жолооч нарын гаргаж буй дүрмийн бус шийдвэрүүдээс болж их осол гардаг. Хүргэлт гэдэг цагтай уралдаж байдаг учраас иймэрхүү төрлийн осол гарах эрсдэлтэй байдаг. 

-Монголын онлайн хүргэлтийн зах зээлд ямар компаниуд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Монгол шуудан бол мэдээж хамгийн том нь. Өмнө нь улсын байгууллага байж байгаад сүүлд хувьчлагдсан шүү дээ. Араас нь Солонгос улсын франчайзингаар орж ирсэн KGB, бас олон улсын хүргэлтийн үйлчилгээ DHL байгаа. Жижиг өрсөлдөгчдийн хувьд ITZone, Mogul express, Түгээмэл шуудан, Буухиа шуудан зэрэг хүргэлтийн компаниуд бий. Харин зөвхөн мопедтой хүргэлтийн үйлчилгээний хувьд цөөхөн хэдхэн л компани байгаа. 

Бизнес сэтгүүл

Б.Бямбасайхан: Өөрөөсөө илүү мэдлэгтэй хүмүүсийг багтаа авахыг эрмэлздэг

Өмнөх нийтлэл

McDonalds-ийг санагдуулам Starbucks-ийн түүх

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur