2010 оноос хойш болж буй Монголын эдийн засгийн чуулган 10-р сарын 30-нд болж өнгөрлөө. Төрийн ордноос шилжиж МҮХАҮТ-д болж өнгөрсөн энэ удаагийн чуулганыг “Монголын эдийн засгийн чуулган” ТББ-аас “Монголын бизнесийн зөвлөл” болон “CEO клуб”-тай хамтарч зохион байгуулсан юм. Чуулган “Хариуцлагатай Монгол” “Саарал Монгол”, “Бүтээлч Монгол” болон “Залуу Монгол” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг болж өрнөв. 

“Хариуцлагатай Монгол” сэдвийн эхэнд Монгол улсын өрсөлдөх чадварын судалгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми танилцууллаа. Дэлхийн өрсөлдөх чадварын уг тайланд Монгол улс 141 орноос 102-т жагссан нь гурван байраар ухарсан үзүүлэлт болов. Макро эдийн засгийн тогтвортой байдлаараасаа манай улс 120-д жагссан нь төр засгаас зөв бодлогууд хэрэгжүүлж чадахгүй байгааг харуулж байна. Тайзны хоёр талын дэлгэц дээр оролцогчдын санал, асуултуудыг гаргаж байлаа. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан УИХ-ын гишүүдээс авсан судалгаагаар тэдний ихэнх нь бизнесээ хамгаалахаар сонгуульд өрсөлдсөн байсныг онцлов. 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан

“Саарал Монгол” хэлэлцүүлэг Монгол дахь бизнесийн нөхцлийг 0-5 оноогоор дүгнэхийг асуухад, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин 2.5 оноо, Монголын бизнесийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан 2.5 оноо, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн хувийн хэвшлийн ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаа 3 оноо, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат 2.5 оноо, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн хамтран үүсгэн байгуулагч О.Тэнүүн 2 оноо өгөв. Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан “Эдийн засгийн шилжилтийн үе дууссан. Тэгэхээр олон улсын эдийн засаг, бизнесийн дүрмээр “тоглож”, тэдэнтэй адил хариуцлагатай байх ёстой” гэж ярилаа.

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл:

-“Эдийн засгийн чуулган дээр хариуцлагын талаар хөндөж буйд зарим хүн гайхаж байна. Гэхдээ миний хувьд бол дэмжиж байна. Гүржүүдийг олон оронд авлига авдаг зальтай хүмүүс гэж боддог, тэд ч энэ талаар өөрсдөө хэлж ярьдаг. Гэтэл өнөөдөр энэ улс авлигагүй болсонд тэд өөрсдөө ч гайхаж байгаагаа нуухгүй байна. Авлигаас яаж ангижирав гэхээр хуулиас эхэлж. Тодруулбал, эхлээд 15 мянган албан хаагчийг төрийн албанаасаа халжээ. Өнөөдөр Гүржид шүүх, цагдаа төрөөс хараат бус болж, үүнийгээ хуульчлаад байна” гэсэн жишээг дурдаж “Гэтэл манай улсад бараг бүх зүйл төрөөс хараат, бүр бүлэглэлийн хуваагдалд ороод байна” гэв. 

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл:

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Та компанидаа тохирох нэр сонгосон уу?

Өмнөх нийтлэл

Үлгэр амилах цагаар…

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur