The Economist-ын “Дэлхий 2019″ сэтгүүлээс хүргэж байна. 

Нэг хэл мөхөхөд ертөнцийг харах нэгэн онцгой хэв маяг мөхдөг. Олон хэлний хувьд оршин байх хугацаа дуусч байна. Дэлхий даяар хэлэлцэж буй 6700 гаруй хэлний 40 хувь нь энэ зууны сүүлчээр устана гэж шинжээчид тооцоолжээ. НҮБ энэхүү аюулд олны анхаарлыг хандуулах зорилгоор 2019 оныг Олон улсын уугуул хэлний жил болгов. Улс орнууд энэ асуудалд улам их анхаарал хандуулж байв. Канад улс 2019 оны аравдугаар сард болсон сонгуулиас өмнө Уугуул хэлний хууль баталлаа. Уг хууль нь First Nation, инуит, метис хүмүүсийн ярьдаг 65 гаруй хэлийг үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрч, заах эд материалаар хангах боломж олгоно.

Тус улсад 1880-1996 он хүртэл ажиллаж байсан засгийн газрын санхүүжилттэй дотуур байртай сургуулиудад уугуул иргэдийн хүүхэд төрөлх хэлээрээ ярьж байгаад баригдвал зодож эсвэл цахилгаанаар цохиулдаг байв. “Бид Канад улсын уугуул иргэдийн хэлийг устгахад зарцуулсан хэмжээний хүчин чармайлтыг нөхөн сэргээх ажилд зориулахыг хүсч байна” гэж Assembly of First Nations- ийн тэргүүн Перри Беллегард өгүүлэв. Хэлийг хууль ёсоор хүлээн зөвшөөрөх нь үндэстний соёлыг аврах эхний алхам юм. Маори хэл бол амжилтын нэг түүхэн жишээ. Уг хэл 1987 онд Шинэ Зеландын албан ёсны хэлүүдийн нэг болох үед маори иргэдийн 20 хүрэхгүй хувь нь л унаган хэлтэнд тооцогдож байсан. Өнөөдөр маори устах аюултай хэлний жагсаалтаас хасагдсан. Хоёр дахь алхам бол уугуул иргэдийн шинэ үеийнхэнд зааж сургах. Технологи үүнд их тус хүргэнэ.

Олны мэдэх хэлний аппликэйшн болох Duolingo-д саяхан хавай, навахо хэлний хичээл нэмэгдсэн. Бали хэл заадаг BASA bali нь орон нутгийн иргэдэд хичээл заахын тулд Facebook ашигладаг. “Say it in Saami” бол орчин үеийн этгээд хэлийг (“Your place or mine?”) хойд Европын Сами хүмүүсийн ярьдаг хэл рүү (“Din vai min geahčai?”) орчуулдаг онлайн толь бичиг гэх мэт. Эртний хэлийг аврахын тулд хүмүүс тэднийг ашигладаг байх хэрэгтэй. Бали албаны хүмүүсийг пүрэв гарагт бали хэлээр ярихыг хүсэж байна. НҮБ-ын жил нь олон мянган хэлийг аврах төслүүдийн эхлэл болно. 2019 оны хувьд гол сорилт бол бусад хүмүүсийг ч сонсдог мөн ярьдаг болгох юм.

#Дэлхий2020 тун удахгүй

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

“Хөөрхөн өө” стратеги гэж юу вэ?

Өмнөх нийтлэл

Э.Батхуяг: Компани уруудах нь ажилтнуудын сэтгэл зүйн байдалтай л холбоотой

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style