МэдлэгӨсөх стратегиТоп нийтлэл

10 удирдагчийн 10 зөвлөгөө

0
  1. “Өгөөж Чихэр Боов” компанийн захирал С.Түмэнгэрэл

 

Бизнес хийх тийм амар биш ээ, мөнгө амар байдлаар олдоггүй юм. Хүний сэтгэл, итгэлийг зөв татаж байж, тэмцэл дунд бизнес явдаг.

 

2. Сургалт, зөвлөх үйлчилгээний Эн Си Эс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор

Хувьцаагаа олон нийтэд санал болгон гаргахаар /IPO/ төлөвлөж байгаа бол мэргэжлийн ТУЗ байгуулах явдал ихээхэн ач холбогдолтой.

 

3. “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийг үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг

Би багаа бүрдүүлэхдээ хамгийн эхэнд сэтгэл хардаг. Сэтгэлийг хэмжихэд хэцүү. Хийж бүтээх сэтгэлийг хардаг. Тэмцээд орж ирсэн залуус илүү үнэ цэнтэй. Би энд л ажиллах ёстой гээд  тэмцээд хүсээд орж ирж байгаа залуусыг дэмжих дуртай.

 

4. “Urban jeans” брэндийг үүсгэн байгуулагч Д.Тунгалаг

Хямралын үед ашигтай ажиллаж, үйлдвэрлэлээ өргөжүүлж чадсан бидний нууц маш энгийн. Ердөө уйгагүй оролдлого, зардал үл харамласан маркетинг юм.

 

5. “ITzone” ХХК-ийн ерөнхий захирал Н.Баттулга

Боловсролд хийсэн хөрөнгө оруулалт хэзээ ч шаталт байдаггүй. Би буцаж байгаа биш, урагшилж байгаа хүнээс суралцахыг хүсдэг.

 

6. Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан 

2014 оны намар манай шинэ оффист хулгай орж ажлын ганц хань болсон компьютерээ алдсан. Хулгай орсон нь миний туулах ёстой бэрхшээл байсан учраас би үүнээс ч илүү ажлаа сайн хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон юм.

 

7. “Заг” группын ерөнхий захирал Б.Нэмэхбаатар

Ямар ч хүн бизнес хийж болно. Гэхдээ залуу хүн маш сониуч байх хэрэгтэй. Тэгээд барьж авсан зүйлээ тууштай хийгээд явбал амжилтад хүрнэ.

 

8. “Рехтус” ХХК-ийн захирал В.Ойдов

Өөрөө таван настайдаа ааваараа дэмнүүлэн шатаар бууж байсан шиг алхаж чадахгүй хүнд Рехтусын бүтээгдэхүүнийг өгч анх удаа алхаж үзэн, мөрөөдлөө биелүүлж байхыг нь харах шиг сайхан зүйл надад байхгүй.

 

9. Монкон групп ХХК-ийн ерөнхий захирал Ч.Дарханбаатар

Хамгийн анхны компани дээрээ авч байсан зээл бол Lexus-470 маркын автомашин байсан. Энэ нь бидний бизнестээ хийж байсан хамгийн том хөрөнгө оруулалт, магадгүй заль байсан. Учир нь үүнийхээ хүчинд бид анхныха том хэлцэл, хамтран ажиллах гэрээгээ хийж чадсан байх.

 

10. “Мост Финтек” ХХК-ийн ТУЗ-ын дарга А.Сүхдорж

Өнөөдөр хэр ихийг өмчилснөөрөө бус хэр ихийг хуваалцсанаараа /share/, хэр сайн хяналт тогтоосноороо бус хэр сайн холбогдсоноороо /connect/, хэр хэмжээнд бие дааснаараа бус хэр хэмжээнд нээлттэй байснаараа /open/ бусдаас илүү эрх мэдэлтэй болж байна.

 

Х. Саранзаяа

“Том бизнес эрхлэгчид цугласан газар би очих дуртай”

Өмнөх нийтлэл

Азид нэвтрэх боломж

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Мэдлэг