Үндэсний компаниуд яагаад боловсон хүчний өлсгөлөнд нэрвэгдэв? Ямар учраас төгсөгчид ажлын байрны шаардлага хангахгүй байна вэ? Энэ нь манай сургуулиудад онц сурлагатан хэтэрхий их байдагтай холбоотой байж болох уу?
Эдгээр асуултад хариулах Оросын сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн сэтгэл судлаач Дима Зицерын бичсэн нэгэн сонирхолтой материалыг орчуулан хүргэж байна.
Дима Зицер нь сурган хүмүүжүүлэх ухааны доктор. Тэрбээр багшийн ажлыг цэвэр урлаг гэж үздэг. Олон байгууллага, олон оронд ажиллаж байжээ. Үндсэн ажлын зэрэгцээ гэр бүлийн сэтгэл зүй, бизнес, театрын урлагийн чиглэлээр зөвлөгөө өгдөг ажээ. Түүний судалгааны үндсэн ажил болох “Практик сурган хүмүүжүүлэх ухааны цагаан толгой” номыг бичиж сурган хүмүүжүүлэхийн философи, арга зүйн талаар дэлгэрэнгүй тусгажээ.
Дима Зицер сүүлийн жилүүдэд Санкт-Петербург хотод амьдарч, найзуудын хамт “Апельсин” нэртэй албан бус боловсролын төсөл дээр ажиллаж байна.
Сурагчдад дүн тавьж, үнэлгээ өгөхийг би үндсээр нь үгүйсгэдэггүй. Гэхдээ дэвтрийн булан дээр тавьсан тоо хүүхдийг сурган хүмүүжүүлэх хэрэгсэл болно гэхээр би огт ойлгодоггүй юм. Зарим багш нарын туршлага, өөрийн минь ажигласнаар дүнгээр сурагчийн мэдлэгийг үнэлнэ гэдэг маш сөрөг үр дагавартай. Дүн хувь хүнийг дотроос нь сүйтгэдэг, сониуч занг мөхөөдөг, сэтгэл зүйн хувьд үл итгэх байдал, дотоод зөрчилд хүргэдэг.
Хэрэв уншигч та нотолгоо хүсч байгаа бол хэлээд өгье. Онц дүн авах хүсэл /муу болон дунд дүнгээс зайлсхийх/ нь яван явсаар хамгийн хүчтэй сэдэл болдог. Зөвхөн дүнгийн төлөө сурдаг хүүхэд эцэстээ яах гэж сурч буйгаа ор тас мартдаг. Хар бага наснаасаа тархиа угаалгаж сургуультай амьтан шиг болдог.
Энгийн жишээнээс эхэлье. Хүүхэд өдрийн хоолондоо жимсний чанамал идэхийг хүсч байна гэж бодъё. Гэхдээ шөл уусан тохиолдолд ээжээсээ онц дүн авна гэдгээ мэдэж байгаа. Энэ тохиолдолд яах вэ? Тогтсон заншлаараа онц авахын тулд шөл ууж эхэлнэ. Ууж дууссаны дараа “ үгэнд ордог сайн хүүхэд” гэж магтуулснаар дараагийн удаа өөрийн хүслийг дарах эхлэл тавигдана. Хэд хэдэн удаа ийм байдалд орсноор хүүхдийн сэтгэхүйд эерэг үнэлгээ авах рефлекс бэхжинэ. Үр дүн нь юу байх вэ? Хүүхэд үнэндээ юу хүсч буйгаа тодорхойлж чадахаа болино. Ээж, хүүхэд хоёрын дунд зөвхөн ээжийн субъектив үнэлгээнд үндэслэсэн хараат харилцаа бий болно. Томчууд л яаж амьдрахыг мэддэг гэсэн ойлголт сууна.
Хөөрхий хүүхэд яалтай ч билээ. Сургуулийн дүн гэдэг бол аажмаар хүүхдийн жинхэнэ хүсэл тэмүүллийг унтрааж мансууруулдаг хар тамхи юм.
Дунд сургуулийн таван шатлалтай үнэлгээний системийг аваад үзье. А, В, С, D, F гэсэн үнэлгээний эхний хоёроос бусад нь сөрөг үнэлгээ. Хачин санагдахгүй байна гэж үү? Түүнээс гадна F үнэлгээг маш ховор ашигладаг. А, В хоёрыг “сайн”, “илүү сайн” гэж хар ухаанаар ялгамаар. Гэвч энэ маш эргэлзээтэй. А авлаа гээд яах юм бэ? В авлаа гээд яах юм бэ? Энд ямар ч бодит /объектив/ үнэлгээ алга. Жишээ нь хүүхэд 20 алдаа хийжээ гэж бодъё. Дараа нь хэдэн өдөр хичээгээд ёсөн алдаа хийв. Тэгээд яах вэ? Ахиад л муу авах уу? Үнэндээ түүний хичээл зүтгэл, хүрсэн үр дүн нь хоёрхон алдаагаа засаад онц авсан сурагчтай харьцуулахад алд дэлэм илүү. Хэрэв юу ч бичилгүй хоосон цаас шалгуулсан бол ялгаагүй муу авна. Энэ шударга гэж үү? Энэ хачин системийг хүүхдүүдэд яаж тайлбарлах болж байна? Ийм систем хүүхдийг сэдэлжүүлж, сурах урам зориг өгнө гэж үү?
Сурагч Света шүлэг цээжлээд багшийн өмнө дуржигнатал уншаад онц авав. Харин сурагч Серёжа тэр шүлгийг цээжилсэнгүй. Яагаад гэвэл шүлгийн санаа түүнд таалагдаагүй болохоор цээжлэхийг хүсээгүй аж. Багш ямар дүн тавих вэ? Бас л муу.
Бага ангийнхнаас улсын шалгалт авч байна. Самбарт байшин болон шувууны үүрний зураг өлгөжээ. Энэ хоёр зүйлд ямар нийтлэг, бас ямар ялгаа байгааг хэлэх хэрэгтэй. Сурагч босч ирээд “нэг талаас бодоход үүрэнд шувуу, байшинд хүн амьдардгаараа ялгаатай. Нөгөө талаас бодоход үүрэнд шувуу, байшинд хүн амьдардгаараа нийтлэг” гэж хариулав. Бараг суут ухаантны хэлэх хариулт байгаа биз? Энэ тохиолдолд яах вэ? Шалгалтын хариултан дотор ийм санаа байхгүй учраас бас л муу авах уу?
Ер нь дүн ямар хэрэгтэй юм бэ? Дүнгүйгээр хүний юу мэдэж байгаа, юу мэдэхгүй байгааг тодорхойлох боломжгүй гэж үү?
Томчуудын амьдралд үнэлгээний системийг хэрэглэх гээд үзье. Эхнэр, нөхөр хоёр долоо хоногийн турш гэр бүлийн харилцаандаа үнэлгээний систем нэвтрүүлсэн гэж бодъё. Ингэвэл тэд удахгүй салах хэрэг гарна. “Хайрт минь, урд шөнийн ор хөнжлийн ажилд чамд –В дүн тавилаа”, эсвэл “хонгор минь, өчигдөр орой чи жаахан тааруухан байсан учраас гурав тавья” гэж хэлбэл ямар санагдах вэ? Инээдтэй биш байна гэж үү? Хүүхдүүд рүү чиглэсэн харилцаа ч үүнтэй адил.
Дүн гэдэг хүүхдийг өөрийн хүсэл тэмүүлэл, бодол сэтгэлгээ, сонирхлын дагуу биш, сурах бичиг, багшийн үзэл бодол, нэг үгээр томчуудын хүсэлд нийцүүлж сургуульд сурахад хүргэдэг. Тэр эргэн тойронтойгоо харилцан үйлчлэх чадвараа алддаг.
Дүн тавихгүйгээр хүүхэд сурахгүй гэдэг шиг худлаа зүйл байхгүй.
Дүн тавьж буй багш хүртэл сэтгэл санааны хямралд ордог. Ямар ч хүүхдүүдтэй сонирхолтой сэдвээр нь яриа өрнүүлэхэд дүн тавих шаардлага ул мөргүй арилдаг.
Нэгэн тохиолдол санаанд орж байна. Намайг нэгэн сургуулийн 9-11 дүгээр ангийнхантай “уншлагын өдөрлөг” зохион байгуулахыг урьсан юм. Сурагчидтай ярилцаж байгаад Андерсены үлгэрийг сонгож аваад том хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн явцад сурагчид хичээлийн танхимаар чөлөөтэй явж, санал бодлоо хуваалцаж, өөрийнхөөрөө тайлбарлаж, нэг нэгэндээ асуулт тавьж, маргаан өрнүүлж байв. Хэлэлцүүлэгт оролцоогүй сурагч байсангүй. Яагаад гэвэл сурагч бүр өөрийн үзэл бодол, амьдралыг үзэх үзлийн тухай ярьж байв. Над руу хоёр охин дөхөж ирээд хэлж байна. “Ямар сайхан юм бэ! Манай анги хэзээ ч ийм байгаагүй. Хүүхдүүдэд дүн тавивал яасан юм бэ багшаа!” гэж. “Яах гэж” хэмээн асуухад “хичээлдээ идэвхгүй байдаг хүүхдүүд хүртэл оролцож байна. Нэг удаа идэвх гаргасан юм чинь В, ядаж С аваг л дээ”.
Нотолгоо хангалттай биш гэж үү? Дүн гэдэг ингэж хүүхдүүдийг цусгүй алдаг юм. Сонирхолтой хэлэлцүүлэгт үзэл бодлоороо уралдлаа ч D үнэлгээ авна гэж юу гэсэн үг вэ?
Мэдээж хичээлээ сонирхолтой зааж чаддаггүй гэж багш нарыг буруутгаж болно. Гэвч энэ тийм биш. Учир нь багш нар өөрсдөө үнэлгээний системийн золиос болж, өөрийн чиг баримжаа, бүтээлчээр ажиллах чадвараа алддаг.
Хүнийг сургах явцад “амьд эргэх холбоо” зайлшгүй хэрэгтэй. Тэр амьд холбоог хүүхэд байхаас нь харамгүй өгч байя л даа. Томчууд, багш нар та бүхэн юу боддог, юу мэдэрдэг, юунд санаа зовдог, юунаас урам зориг авдаг, ямар туршлагатай гэдгээ ярьж, хүүхдэд дэмжлэг санал болго л доо. Энэ бүхэн чинь “хэлснийг минь хийдэг чи сайн хүүхэд” гэсэн хуурмаг үнэлгээнээс хавьгүй үр дүнтэй.
Аливааг сурч, мэднэ гэдэг маш сонирхолтой үйл явц. Ертөнцийг таних гэсэн хүүхдийн хүслийг багшид таалагдаж, ямар нэгэн стандартад нийцэх хүслээр сольж болно гэж үү? Дүнгийн хөнөөлт чанарыг ойлгохын тулд ахиад хэдэн үеийг золиослох бол! Эхнээсээ дүнд дөнгөлүүлсэн хүүхэд насанд хүрсэн хойноо өөрөө өөрийгөө олох гэж хамаг амьдралаа үрдэг. Эцэстээ юу ч сонирхдоггүй нэгэн болно.
Яагаад заавал багш бүх хариултыг мэдэж байх ёстой гэж? Магадгүй тухайн сурагч багшийн санаанд оромгүй өвөрмөц шийдэл олчихсон ч юм бил үү!
Дүнгийн төлөө сурдаг байсан хүүхдэд “чамд ямар ч дүн тавихгүй, өөрийгөө нээ” гэж хэлэхэд маш гайхан хүлээж авдаг.
Зарим эцэг эх, багш нар ярихдаа дүн тавьснаар хүүхэд чухал зарчимд суралцаж байгаа гэж үздэг. Тодруулбал, “сайн сурвал онц авна, залхуурвал муу авна. Харин том болоод сурсан шигээ сайн ажиллавал их цалин авч, том албан тушаалд очно, залхуурвал гудамжинд гарна” гэсэн санаа. Гэвч үүн шиг худлаа зүйл байхгүй. Хүн төрөлхтний түүхэнд ийм зарчмаар хүмүүжсэн хүн суутан болсон нь ховор.
Дүн гэдэг бол өөртөө ч, бусдад ч амьдралыг сонирхолтой болгох чадваргүй, эсвэл хүсэлгүй багш, эцэг, эхийн гол зэвсэг юм.
Орчуулсан Г.Даваадорж
Гэхдээ онц сураад сайн явж байгаа олон хүн байгаа ш дээ. Нөгөө талаар муу сурч байсан гарууд ар гэр аав ээж эсвэл мөнгөтэй танилтай хэн нэгний ачаар сайн яваагаа өөрийн авхаалж гавьяа мэтээр сайрхаж явдаг нь монголын эмгэнэл юм даа…
Yag vnen xereg deer emnelegt xagalgaand orox bolloo gexed onz surdag baisan shaw’ emchiinxee gar deer l ochixyg xvsne. Muu surdag baisan emch deeree yag ochij xaragdaach.
Vnen meniig saitar tungaaj baij niitlel orchuulj baigaarai.
Онц сурдаг байсан шавь чинь хагалгаанд олон алдаа гаргасан, харин тааруу сурлагатай нь эцэг эх нь мундаг том хагалгааны эмч учраас өдөр шөнөгүй хагалгаанд орж хүний амь авардаг учраас хүүхдэдээ анхаарах цаг завгүй, сурлаганд нь анхаардаггүй байсан ч удмаа дагаад мундаг эмч болсон бол та яах вэ? Өөрөө харин сэдвээ ойлгож сэтгэгдлээ үлдээх хэрэгтэй юм шиг… Амьдрал дээр ямар ч мэргэжлийн хүнийг энэ хүн дунд сургуульдаа онц сурдаг байсан гэж сонгодоггүй. Тухайн мэргэжлээ хэр эзэмшсэн, авъяас чадварыг нь үнэлдэг шүү. Ажил мэргэжилдээ сонирхолтой, сэтгэлээсээ хийдэг, хөдөлмөрч хүмүүс л амжилттай явдаг болохоос онц авдаг байсан гээд бүгд мөнгөтэй байдаг нь юу л бол. Бодвол та 2 дунд сургуульдаа сайн сурдаг үнэлгээ авсан одоо хэдэн шавь нараа дүнгээр нь ялгаж харьцдаг амжилтгүй яваа хичээлээ ч зааж чаддаггүй багш нар бололтой.
Бас л нэг жишээ хэлж бна ( хичээл хийдэггүй ч сайн эмчийн хүүхэд учир сайн бж болно)
1- Энэ жишээ тэгээд хүн бүрд тохиолдох уу?
2- ном уншиж, хичээл хийж, сайн бх гж хичээж бга хүүхэд маань, унтаад, тоглоод, үл тоолт, хулгай зэлгий эргүүлээд явж бсн ч хүүхдээс яаж ялгарах билээ?
Нийтлэлд дурьдсанаар нээлттэй хэлэлцүүлэгт оролцож бсн муу сурдаг хүүхдүүд ч идвэхитэй оролцсонг нь дурьдаж. Тэр ч гэсэн үр дүнтэй оролцсон оролцоогүй гэд үнэлсэн л бна шүү дээ
Амьдралын сайн муу дээр, хууль дүрэм дээр, ажилын үзүүлэлт, чанар дээр, эд бараа материалын сонголт дээр, авяъас чадвар, уралдаан тэмцээн, хүүхдүүдийн хичээл чармайлт дээр үнэлэхээс л өөр аргагүй л болно доо хө!!
Үнэлгээгээ харин хир зөв хийж чадав үгүй, тухайн нөхцөлд зөв бсн үгүй нь л болохоос
Төгс зүйл гж үгүй!!
Би лав мэрийлттэй сайн боловсорсон гэж олон хүн хүлээн зөршөөрсөн баталгаажсан эмчийг сонгох гэж хичээж хайна. Баталгаа хүснэ.
Амьдрал дээр юу ч чадахгүй хүн азаар хүн аварсаныг сонсох олон жишээ гарч магадгүй ч, азгүй нь зөндөө бгаг мэдэх учир
( зовлон үзсэн чавганц дээр гэж ярьдаг. Тэр хүн ч гэсэн хийж, хөгжиж бсн хүн, эмгэн бүр бас сайн бдггүй)
сургуульд сураад стандартаа эзэмшиж чадаж байгаа эсэхийг тогтоож байгаа учраас дүн тавихгүй яах вэ дээ. юм сураад байгаа нь ч бүү мэд, сурахгүй байгаа нь ч бүү мэд цаг хугацаа өнгөрөөд байвал улсаараа өр ширэнд орон орон үнэ төлбөргүй бүрэн дунд боловсрол олгож байгаа маань үр дүнгүй болох бусуу. үнэлж, дүгнэж байж л боловсролын салбар сурагчдаа сургаж чадаж байна уу, улс олон зуун багшид цалин үр ашиггүй өгөөгүй юмаа л гэдгээ тодорхойлдог байлгүй дээ.
ter DUNgiin chin toloo uchnuun huuhed sn surdag huuhduudeesee huulj bna. Ih surguulid ch ylgaagui bugd biy daaltaa huuhdeer hiilgej uuruu bas hiij bna ingeheer ter bolovsroliin chanar hna garj irj bna?
Хамгийн гол нь үнэлгээ үнэн бодитой байх хэрэгтэй. Хүнээс хуулчихаад, толгойд нь мэдлэг мэдээлэл байхгүйгээ мэдсээн байж дүнгээ голдог болоод байна