BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Тогтвортой түлшинд зайлшгүй шаардлагатай цилиндр хэлбэртэй модны үрлэн овоолгыг саарал дэвсгэр дээр нямбайлан байрлуулсан нь энтрепренер компанидаа авчрах шинэлэг шийдлүүдийг бэлэгддэг. - Business.MN

Утааг бууруулдаг пеллет түлшийг хамтран нэвтрүүлэх саналыг Буриадын тал тавилаа

Ж.Баяржаргал   Ж.Баяржаргал
2019-03-29
  Онцлох
1
Share on FacebookShare on Twitter

Монгол улсын Гадаад харилцааны яамны төлөөлөгчид болон Монголын 40 гаруй компанийн захирлууд ОХУ-ын Буриадын БНУ-ын төрийн болоод бизнесийн салбарынхантай ажил хэргийн уулзалт хийж  байна.  

Буриадын засаг захиргааны санааг зовоож байгаа хамгийн том асуудал нь утаа  болоод байгаа аж. Иргэд нь өвлийн улиралд нүүрс, модыг их хэмжээгээр  түлдэгээс болж агаарын бохирдол нэмэгдсээр байгаа тул пеллет түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.

Тиймээс Буриадын БНУ-ын тэргүүн Алексей Цыденов Монголын талд хандан “Бид ”Улаан-Үүд, Улаанбаатар хотуудын агаар өвлийн цагт их хэмжээгээр бохирддог. Тиймээс пеллет түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна. Гэвч нэг бэрхшээл тулгарч байгаа нь түлшний өндөр өртөг” хэмээгээд энэ түлшний зах зээлд хамтран ажиллах саналыг Монголын талд тавилаа.

Түүний үзэж байгаагаар Буриад, Монголын тал нэгдсэн шийдэлд хүрч пеллет түлшийг хоёр орны зах зээлд нэвтрүүлбэл эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр үнэ, өртөг буурна гэдгийг онцолсон. Харин Монголын тал дээрх чиглэлд хамтран ажиллах боломжтойг онцолж, пеллет түлшний бизнесийг эрхлэх сонирхолтой Монголын компаниуд business mission зохион байгуулахаа уламжиллаа.

Өнөөдөр дэлхийн улс орнууд биомасс технологийн пеллет түлшний тусламжтайгаар агаарын бохирдлоосоо салж байна. Тиймээс дэлхийн нийт эрчим хүчний 14%-ийг тус түлшээр хангадаг болсон. Пеллет түлшийг ойн хаягдлаар үйлдвэрлэдэг тул энэ технологийг Монголд нэвтрүүлж, энэ төрлийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх бүрэн боломжтой.

Учир нь Монгол Улсын ойн сан бүхий газар 18.5 сая Га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8-хан хувийг эзэлдэг авч ойн сан бүхий газарт 430 сая гаруй ойн хаягдал байна гэсэн судалгаа гарсан билээ.

 

bookzone

Ж.Баяржаргал

Ж.Баяржаргал

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Maya
Maya
5 жил өмнө

Хэдэн жилийн өмнө Буриад танил маань энэ саналыг монголд хүргэж нэвтрүүлбэл утаа багасгахад дөхөмтэй болно гэхэд энд хэд хэдэн хүнд санал болгоход ойшоогоогүй, одоо л ойлгож дээ, овоо шүү.
Лучше поздно, чем никогда.

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00