BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хэсэг бүслүүртэй эмэгтэйчүүд, ажил хэрэгч хувцастай эрэгтэй хүмүүс "BOJSS" гэсэн шошготой үзэсгэлэнгийн лангуун дээр инээмсэглэн зогсож байгаа нь энтрепренерийн сүнс, компани доторх хамтын ажиллагааг харуулж байна. - Business.MN

BOJSS-ын Ж.Батсүх: Зоригноосоо жоохон хас

С.Баярмаа   С.Баярмаа
2020-01-27
  Өсөлттэй бизнес, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

“BOJSS Cosmetic” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Батсүх

Монголчуудын танил болсон Octard, MC collection, Vital Energy, Beautee Collagen гэх мэт 10 брэндийн албан ёсны борлуулагч, өөрсдийн BOJSS брэндийн бүтээгдэхүүнээрээ гоо сайхны үйлдвэрлэлд үйл ажиллагаагаа тэлсэн “BOJSS Cosmetic” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Батсүх “Сондгой 9”-н асуултад хариуллаа.

Түүний “BOJSS Cosmetic” компани нь 1998 оноос Япон, Солонгос, Франц улсаас гоо сайхны бараа импортлон борлуулж эхэлсэн бөгөөд энэ цагаас хойш гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, орц найрлага, хэрэглээ, соёлын талаарх судалгаануудыг хийжээ. Улмаар 2016 онд БНСУ-ын Аcos Tech компаний бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, 100 хувийн Монгол хөрөнгө оруулалттай “БОЖСС Косметик” үйлдвэрээ байгуулжээ. Улмаар тус компанийн үйлдвэрлэж буй “Bojss” бүтээгдэхүүн нь 2017 онд “SME’s 2017” Олон улсын үзэсгэлэн яармагт ‘Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн’-ээр шалгарсан юм. Үүнээс гадна тус компани нь нэрийн зургаан салбар дэлгүүр, хоёр гоо сайхны салонтой билээ.

  1. Та өглөө босоод ажилдаа явтлаа юу хийдэг вэ?  

Гимнастик хийдэг. Энэ хугацаандаа өмнөх өдөр төлөвлөсөн энэ өдрийнхөө ажлын тархиндаа дахин эмхэлдэг. Учир нь маргааш чухал гэж бодож байсан зүйлийн байр солигдох явдал гардаг шүү дээ.

Өчигдөр таван жилийн дараа хийгдсэн байх ажилд дөхөм болох ажлыг хийж чадсан байна уу, үгүй юу гэдэгт анхаарч, төлөвлөгөөгөө урагшуулдаг. Хүнтэй уулзах ажилд бол нэг их өөрчлөлт гараад байдаггүй.

  1. Ажлаа явуулахад тань тусалдаг топ гурван зуршил юу вэ?

Нэг нь тамхи, хөлний массажны гишүүр, гиманастик. Эдгээр нь бодол санаагаа цэгцэлэхэд маш их тусалдаг. Хөлийн гишүүрээ бол хаа ч явсан орхидоггүй.

  1. Та ямар хоббитой вэ? Энэ хобби таны ажилд яаж нөлөөлдөг вэ?  

Язгуур урлаг, рок хөгжим сонсдог. Би өөрөө хөгжим тоголдог. Гадна, дотны рок хөгжмийн тоглолтыг очиж, үзэх дуртай. Мөн би Увс аймагт аялал жуулчлалын баазтай. Үүнийгээ түшиглэн дэлхийн монгол туурагтныг нэгтгэдэг Ойрд түмэн, Монгол түмний олон улсын язгуур урлагын наадмыг 13 дахь жилдээ зохион байгуулж байна. Аливаа үндэстэн ястан соёлтойгоо байвал мөхдөггүй. Энэ үгийг удиртгал болгож, дэлхийн монгол туурагтныхаа соёлыг авч үлдэх утгаараа язгуур урлаг, соёлын солилцооны том наадам хийдэг.

Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол, Хөх монгол, Дээд монгол, Цаст, Шинжаан уйгар гэх мэт монгол туурагтнууд жил бүрийн наймдугаар сарын 4-нд Увсын “Онцын тасархай” компанийн “Оршин тогтнохуй” жуулчны баазад цуглардаг. Нүүдлийн соёл, ахуйн соёл, бөө, бүжиг гэх мэт олон соёлыг эндээс харах боломжтой. Өнөөдрийн этник урлаг бол өөр хэрэг. Язгуур соёл гэдэг тэс өөр зүйл.

  1. Та яг одоо юунд суралцахыг хүсч байна?

Гоо сайхны салбарт судалгааны тал дээр сурах зүйл маш их байна. Янз бүрийн өвс ургамалаас ашигтай элементийг олохын тулд би юу ч хийж чадна. Инноваци өдөр бүр хийгдэж байгаа учраас үхэн үхтлээ сураад барахгүй л дээ. Гэхдээ л хоцорчихгүйн тулд гоо сайхны бүтээгдэхүүний судалгааг улам нарийн хийж сурмаар байна.

  1. Та өөрийнхөө 25 настайдаа очвол юу гэж зөвлөх байсан бэ?

25-тайдаа би оюутан байсан. Хажуугаар нь наймаа хийж байсан. Зоригноосоо жаахан хас гэж хэлнэ дээ. Яг тэр үед би 4000 ам.доллараар Хятадаас сувд аваад 48 мянган ам.доллар бэлнээр нь авч явж байгаад Оросын хил дээр дээрэмдүүлж байсан. Энэ мэт хэтэрхий өөртөө итгэлтэй байдал, зоригноос жаахан хасаад өгсөн бол. /инээв/

  1. Арал дээр ганцаараа үлдэнэ гэвэл ямар ном авч явах вэ?

Аялал жуулчлалын гарын авлага. Гал яаж түлэх, орон гэргүй учир урц яаж барих вэ гэх мэт орчин үеийн амьдралдаа дасаад мэдээжийн, мэддэг байх ёстой зүйлүүдээ мартсан байдаг.

  1. Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө?

Долдугаар ангиасаа эхлэн Сухомлинскийн сургаалын номыг хэдэн ч удаа уншсан юм. Бүү мэд. Би чамд хайртай дээр кино жүжигчин бил үү гэж асуудаг. Тэр чинь уг нь сурган хүмүүжүүлэгч юм байгаа ш дээ.

  1. Таны байнга ашигладаг таван аппликейшн юу вэ?

Фэйсбүүкээс байнга мэдээлэл харна. Мэйлээ шалгана. Ажлын төлөвлөгөөг Trello дээр хийдэг. Байнга байнга нааш цааш явдаг учир Booking-ийг ашигладаг. Мөн Alibaba, Pinterest сайтуудаас шинээр инновацийг бүтээсэн юу байна гэдгийг хардаг.

  1. Стрессээ хэрхэн тайлдаг?

Рокийг эцэст нь тавьж сонсдог. Хааяа шүлэг бичдэг.

 

 

 

 

бизнес цэнэг өглөөний уулзалт

 

 

 

 

 

Тагууд: бизнесгоо сайхан

Санал болгох:

Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
From above, a collaborative workspace unfolds, showcasing two individuals sketching business-related ideas on a vast sheet of paper—an embodiment of "Бизнес бол өгөөхийн ухаан" or the art of giving in business. Nearby, a laptop, camera, and stationery accompany their creative process on the wooden table.
Бизнес бол өгөхийн ухаан
С.Баярмаа

С.Баярмаа

Bayarmaa Esee

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00