BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Covid-19
  • Education
  • HR
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бизнес мэдээ
  • Бизнес Цэнэг
  • Бизнесийн эзэн
  • Бичлэг
  • Вебинар
  • Вэбинар
  • Гарааны бизнес
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Технологи
  • Тогтвортой хөгжил
  • Топ нийтлэл
  • Төр ба бизнес
  • Эксперт
  • Экспорт
COVID-19 вирусын нөхцөл байдалд бизнесээ эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ?

COVID-19 вирусын нөхцөл байдалд бизнесээ эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ?

Бизнес сэтгүүл   Бизнес сэтгүүл
2020-11-11
  Covid-19
0
Share on FacebookShare on Twitter

МҮХАҮТ-аас ААН-үүдэд өгөх багц зөвлөмж

1.Ажилтнуудын аюулгүй байдлыг хангах

  • Ажилтнуудын сэтгэл санааг хэвийн байлгах орчин бүрдүүлэх
  • Хүний нөөцийн хомсдолд орсон тохиолдолд ажиллах горим тогтоох
  • Эрсдэлтэй нөхцөл байдалд хариуцах, зохион байгуулалт хийх хүнийг томилох
  • Тогтмол мэдээлэл солилцох, зар түгээх утас, цахим сувгыг тодорхой болгох
  • Ажлын байрны ажиллах түвшин бүрээр аюулгүй байдлыг зэрэглэлийг тогтоож, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр хангах
  • Онцын шаардлагагүй тохиолдолд гадаад, дотоод томилолтыг цуцлах, хязгаарлах
  • Ажилтнуудын гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хурал уулзалтыг цахимаар хийх
  • Сэжигтэй тохиолдол гарсан үед тусгаарлах өрөө бэлтгэх /119 тусгай дугаарт мэдээлэл өгөх/
  • Яаралтай үед холбогдох эрэмбэ дарааллыг тодорхой болгох
  • Өдөр тутмын үйл ажиллагаандаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөмжийг тусгах
    Гадаадын иргэдэд зөвлөгөө өгөх дугаарыг мэдэгдэх /SOS medical – 91913122, Intermed – 80105577/

2. Харилцагчдаа халамжлах(компани болон эцсийн хэрэглэгч)

  • Харилцагч нэг бүртэйгээ холбогдож бизнесийн үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхийг нь тодруулах
  • Өөрсдийн үйл ажиллагааны хуваарийн өөрчлөлт болон онцгой нөхцөл байдлаа мэдэгдэх
  • Харилцагч хооронд онцгой нөхцөл үүсч эрсдэл учирч болзошгүй тохиолдолд харилцан тохиролцож аюулгүйн горимд шилжих
  • Онцгой харилцагчаа халамжлах, санаа тавих
  • Үйлчилгээний байгууллагууд харилцагчдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйгээр аюулгүй байдлаа маш сайн хангах зөвлөмжийг хүргэж, эелдэг найрсаг ажиллагааг баримтлах
  • Зөвхөн бизнесийн үр ашгийн төлөө бус тогтвортой байдлаа хадгалах, болзошгүй бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах итгэл үнэмшил эрмэлзэлтэй байх

3. Борлуулалтын хамаарлаа шинжлэх, борлуулалтын төлөвлөгөөг шинэчлэх

  • Борлуулалтад эзлэх ТЕНДЕР-ийн борлуулалтын эзлэх хувийг тодорхойлох (өнгөрсөн жилүүдэд, энэ жилийн төлөвлөгөөнд)
  • Борлуулалтад эзлэх ОРОН НУТАГ-ийн борлуулалтын эзлэх хувийг тодорхойлох(өнгөрсөн жилүүдэд, энэ жилийн төлөвлөгөөнд)
  • Борлуулалтад эзлэх ОЛОН УЛС-ын борлуулалтын эзлэх хувийг тодорхойлох(өнгөрсөн жилүүдэд, энэ жилийн төлөвлөгөөнд)
  • Дээрх борлуулалтын сувгуудын хамаарал тус бүрээр тооцон энэ жилийн борлуулалтын төлөвлөгөөгөө уян хатан болгож өөрчлөх
  • Борлуулалтын шинэ суваг, онлайн худалдаа, хүргэлтийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг хичээх, илүү санаачлагатай ажиллах
  • Бизнес 2 долоо хоногоос дээш хугацаанд зогсвол урсгал зардлаа нөхөх төлөвлөгөөтэй байх, зээлийн өөр эх үүсвэр хайх

4. Эрэлт нийлүүлэлтийг тооцоолох, ханган нийлүүлэлтийн систем

  • Бэлтгэн нийлүүлэгчдийн жагсаалтыг нийт нийлүүлэлтэд эзлэх хувийн жингээр нь тодорхойлж, жагсаалт гаргах
  • Томоохон бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ холбогдож нөхцөл байдлыг мэдэгдэж, учирч болох эрсдэлүүдийг тодруулах
  • Хэрвээ томоохон харилцагчдад хүндрэл учирвал тухайн бүтээгдэхүүнийг орлуулан бэлтгэх нийлүүлэгчдийн жагсаалт гаргах, хамтран ажиллах санал хүсэлтээ боловсруулж бэлтгэх
  • Компанийн түүхий эд, бараа материалын нөөцийг нарийвчлан тооцох, хомсдож болох нөөцийн эх үүсвэрийг тодорхойлох
  • Ханган нийлүүлэх боломжтой хугацааг олон улсын болон дотоодын тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдээлэлд тулгуурлан нарийвчлан тооцож гаргах
  • Дотоодын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ холбогдож, тогтвортой үргэлжлүүлэх бэлтгэл хангах

5. Зардалд дүн шинжилгээ хийх, төсвийг тодотгох

  • Бизнесийн үндсэн үйл ажиллагаанд нөлөөлөх чухал зардлуудыг шинжилж, үнийн хэлбэлзлийг тодорхойлох
  • Компанийн бизнесийн үйл ажиллагааны тогтмол зардлуудыг бууруулах, үйлчилгээ үзүүлэгчдэд санал хүргүүлэх
  • Зардлын төсвийг тодотгож, томилолт, түрээсийн зардлуудыг аль болох бууруулах
  • Ажилтан, харилцагчид болон бэлтгэн нийлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, халамжлах зардлын төсвийг шинээр тусгах

6. Санхүүгийн шинжилгээ, тооцоо хийх

  • Компанийн хөрөнгө оруулалт цаг хугацаандаа, хэвийн явагдах боломжтой эсэхийг нягтлан шинжлэх
  • Гадаадын хөрөнгө оруулалт хэвийн үргэлжлэх эсэхийг нягтлах
  • Компанийн өглөг, авлагыг оновчтой түвшинд байлгах, зээлийн борлуулалт, худалдан авалтын бодлогыг хэрэгжүүлэх
  • Дээрх бүх шинжилгээний үр дүнд тулгуурлан Мөнгөн урсгал, P&L, Баланс, хүний нөөцийг зөв удирдах, шийдвэр гаргах
Бизнес сэтгүүл

Бизнес сэтгүүл

Сэтгэгдэл бичих Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00