BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Covid-19
  • Education
  • HR
  • Made in Mongolia
  • Podcast
  • Амжилтын эзэн
  • Бизнес доктор
  • Бизнес мэдээ
  • Бизнес Цэнэг
  • Бизнесийн эзэн
  • Бичлэг
  • Вебинар
  • Вэбинар
  • Гарааны бизнес
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Мэдээ
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Технологи
  • Тогтвортой хөгжил
  • Топ нийтлэл
  • Төр ба бизнес
  • Үйл ажиллагаа
  • Эксперт
  • Экспорт
Английн Засгийн газарт зөвлөхөөр томилогдсон монгол бүсгүй

Английн Засгийн газарт зөвлөхөөр томилогдсон монгол бүсгүй

Orkhon Gankhuyag   Orkhon Gankhuyag
2021-02-08
  Менежмент
3
Share on FacebookShare on Twitter

“Дэлхийн банкир” хэмээн Business.mn сэтгүүлээс онцолж байсан Лувсандоржийн Дулмаазул Их Британийн Засгийн газрын зөвлөхөөр ажиллаж эхэллээ. Тэрбээр энэ оноос эхлэн Английн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мега болон дэд бүтцийн төслийн хорооны хөрөнгө оруулалтын явц, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, санхүүжилтийг хянан боловсруулж тус улсын Засгийн газарт зөвлөгөө өгч тайлагнах өндөр үүрэг хүлээж байна. Мөн Ерөнхий сайд Борис Жонсоний 12 тэрбум фунтстерлингийн амлалт өгөөд буй ногоон үйлдвэрийн хувьсгал хийх арван цэгийн төлөвлөгөө болон “NETZERO 2050” төслүүд дээр ажиллахаар болжээ.

Л.Дулмаазул нь Прагийн Карлын их сургууль, Токиогийн Гадаад харилцааны их сургуулийг төгссөн. Мөн Оксфордын их сургуулийг Санхүүгийн бодлого чиглэлээр магистрын зэрэгтэй дүүргэн үргэлжлүүлэн Оксформдын Бизнесийн сургуульд сурч, Executive MBA хамгаалсан нэгэн.

Сүүлд Монголдоо сэргээгдэх эрчим хүчний болон дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө босгох чиглэлээр ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар хотын худалдааны танхимын ТУЗ-ийн гишүүн, Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацид зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Мөн 2008-2018 онд Японы SMBC олон улсын банкны Лондон дахь салбарт ажиллаж байсан. Олон улсын банкинд ОХУ, Зүүн Европыг хариуцан ажиллаж эхлэхэд мэргэжлийн мэдлэг, чадвараас гадна орос, чех хэлний мэдлэг нь давуу тал болсон тухай бидэнд ярьж байлаа. Хэдэн зуун сая ам.долларын өртөгтэй үндэсний төслүүдийг хэрэгжүүлэхэд нэг банк биш, олон том банк хамтарсан буюу синдикат зээл олгох маягаар санхүүжилтийг шийддэг. Дэлхий дахинд ийм зээл олгох чадалтай 10 орчим банк байдгаас SMBC нь сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнуудын мега төслүүдэд идэвхитэй санхүүжилт олгоод буй.

2010 оны эхээр Дулмаазул монголын хэд хэдэн том компанитай SMBC банкыг холбож өгч, улмаар тус банк 100 сая ам.доллараас дээш өртөгтэй мега төслүүдийг санхүүжүүлэх, цаашдаа салбараа нээх сонирхлоор Монголд төлөөлөгчийн газраа нээж байжээ. Тухайн үед Moody’s болон Standart and Poor’s зэрэг зээлжих зэрэглэлийн агентлагууд Монголын зэрэглэлийг бууруулж байхад SMBC банк “Монголд ирээдүй бий” гэж дүгнэлт хийж байсныг тэрбээр манай сэтгүүлд ярьж байлаа.

Оксфордын Бизнесийн сургуулийн Executive MBA хөтөлбөрт суралцагчдын профайлд бичсэнээр Дулмаазул SMBC банканд ажиллах хугацаандаа Европ, Ойрхи Дорнод, Африкийн орнуудад нийт 20 гаруй тэрбум ам.долларын төслүүдийг хариуцан ажиллаж, Дундад Ази, Орос, ТУХН-ийн орнуудад төслийн анхан шатыг эхлүүлжээ. Мөн Дэлхийн банк, АХБ, ОУСК зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай ажил хэргийн ойр харилцаатайг дурджээ.  Түүнчлэн, түүний хэрэгжүүлсэн төслүүдээс  Euromoney, Project Finance сэтгүүлүүдийн шилдэг төслөөр шалгарч байжээ. 

 

 

Orkhon Gankhuyag

Orkhon Gankhuyag

Business.mn. Сэтгүүлч. Хөнгөн үйлдвэрийн сэдвээр өгүүлэл, нийтлэл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөрөг нийтлэлээр мэргэшсэн.

Сэтгэгдлүүд 3

  1. энхтуяа says:
    2 months-ийн өмнө

    үнэхээр сайхан бахархамаар санагдлаа.амжилт хүсье.монгол хүн могголын үнэлж баршгүй баялаг юм

    Reply
  2. Б.Алтанцэцэг says:
    2 months-ийн өмнө

    Гайхалтай. Их гүрний Засгийн газар нь урьж зөвлөхөөр ажиллуулж түүний мэдлэг чадварыг үнэлж, нөгөөтэйгүүр ашиглаж байна . Аа харин Монголд бол Мерит гэх зарчмаар та төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаагүй юм бн гээд төрийн бодлого боловсруулах түвшинд ажиллах боломжгүй юм!!! Маш олон чадварлаг хүний нөөц хувийн хэвшил, төрийн үйлчилгээний албанд ажиллаж бгаа мөн гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залуусын хөгжих эрх Төрийн албаны тухай шинэчилсэн найруулгаар зөрчигдөж байгаа.

    Reply
  3. Сара says:
    2 months-ийн өмнө

    Монгол хүний оюун ухаан боловсрол дайчин чанарыг харж авч байгаа улс азтайяа.
    Өөрийн иргэнээсээ Үнэхээр бахархмаар байна шүү

    Reply

Сэтгэгдэл бичих Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00