BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Covid-19
  • Education
  • HR
  • Made in Mongolia
  • Podcast
  • Амжилтын эзэн
  • Бизнес доктор
  • Бизнес мэдээ
  • Бизнес Цэнэг
  • Бизнесийн эзэн
  • Бичлэг
  • Вебинар
  • Вэбинар
  • Гарааны бизнес
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Мэдээ
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Технологи
  • Тогтвортой хөгжил
  • Топ нийтлэл
  • Төр ба бизнес
  • Үйл ажиллагаа
  • Эксперт
  • Экспорт
2021 оныг бүрэн зурагласан “Дэлхий” сэтгүүл хэвлэгдлээ

2021 оныг бүрэн зурагласан “Дэлхий” сэтгүүл хэвлэгдлээ

Бизнес сэтгүүл   Бизнес сэтгүүл
2021-03-11
  Үйл ажиллагаа
0
Share on FacebookShare on Twitter

Олон улсын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд тухайн жилийг зурагласан тусгай дугаар, эмхэтгэл гаргасаар ирсний дотор хамарч буй салбарууд, нийтлэлийн чанар чансаа, зочин нийтлэлчдийн нэр хүнд, зэрэг зиндаагаар зүй ёсоор дээгүүрт ордог нь гарын таван хуруунд багтам цөөхөн. Тэдгээрийн нэг бол Английн “The Economist” сэтгүүлийн газраас эрхлэн гаргадаг “The World in” тусгай дугаар билээ.

Монгол Улсад тус сэтгүүлийг орчуулж, эрхлэн гаргах онцгой эрхийг эзэмшдэг “Mongolian Economy” сэтгүүл уншигчдынхаа гар дээр “Дэлхий 2021” дугаараа тавьж байна. Коронавирусын цар тахлын улмаас эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн маш олон сорилттой тулгарсан хүн төрөлхтнийг энэ жил юу хүлээж байгаа бол? Зуунд нэг удаа тохиолдох цар тахлын давлагаанд өртсөн хүн бүхэн эл асуултын хариултыг энэ сэтгүүлээс олох болно. Тухайлбал, “Цар тахлын дараа” тусгай секцээс Ковид-19 цар тахлын хүн төрөлхтөнд өгч буй сургамж, боломжийн талаар сонирхолтой анализ, таамгуудыг уншаарай.

Заавал унших ёстой булангийн тоонд “Санхүү”, “Бизнес”, “Шинжлэх ухаан, технологи” орох нь дамжиггүй. Эдгээр буланд багтсан цар тахлын үеийн хөдөлмөрийн зах зээл, компаниудын дефолт, тэгш бус байдал, банк болон финтекийн өрсөлдөөн, зээлийн хомсдол, хагас дамжуулагч болон цахилгаан машины зах зээл, аялал жуулчлалын салбарын ирээдүй гээд хэдхэн сэдвийг нь дурдахад л унших хорхой өөрийн эрхгүй төрнө.

Харин 2021 онд Монгол Улсыг юу хүлээж байна вэ? Үүнд яг таг хариулт өгөх боломжгүй. Тийм учраас өмнөх дугааруудтай харьцуулахад “Дэлхий 2021” дугаарын монгол талд голлох салбаруудаас маш олон зочин нийтлэлч уригдаж, энэ оныг аль болох бодитой, илүү нарийвчлалтай, олон өнцгөөс зураглахыг хичээсэн юм. Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Сант марал сангийн захирал Б.Сумати, тэргүүтэй шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч, шинжээч, энтрепренер эрхмүүдийн байр суурь уншигч танд мэдээлэл өгөхийн зэрэгцээ нэгийг бодож нөгөөг эргэцүүлэхэд туслах болов уу.

“Дэлхий 2021” сэтгүүлийг та “Mongolian Economy” сэтгүүлийн албан ёсны фэйсбүүк хуудсаар болон 94092904  утсаар захиалгаа өгч, үнэгүй хүргүүлэн авах боломжтой.

 

Бизнес сэтгүүл

Бизнес сэтгүүл

Сэтгэгдэл бичих Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00