Монгол Улс “Ази, Номхон Далайн Худалдааны Хэлэлцээр (АНДХХ)”-т долоо дахь гишүүн орноор нэгдэн орсон бөгөөд хэлэлцээр 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа билээ.
АНДХХ-ийн гишүүн орнууд болох БНХАУ, Өмнөд Солонгос, Энэтхэг, Шри Ланка, Лаос, Бангладеш,Монгол Улс нь нийт дөрвөн удаагийн тарифын хэлэлцээ хийж 10677 бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг харилцан бууруулахаар тохирсон юм.
АНДХХ-ийн гишүүн орнууд манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 67 орчим хувь, экспортын 90 орчим хувь, импортын 30 гаруй хувийг тус тус эзэлдэг. Хэлэлцээрт нэгдсэнээр үндэсний аж ахуйн нэгжүүд БНХАУ, Өмнөд Солонгос, Энэтхэг, Шри Ланка, Лаос, Бангладеш зэрэг 2.9 тэрбум гаруй хэрэглэгчтэй, эдийн засгийн хурдацтай өсөлттэй АНДХХ-ийн гишүүн зургаан улс руу нийтдээ 10,667 нэр төрлийн бараанд 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрдээд буй.
Монгол Улс руу АНДХХ-ийн хүрээнд гаалийн тарифын хөнгөлөлттэй нөхцлөөр импортлох 366 нэр төрлийн барааны болон хэлэлцээрийн гишүүн орнуудын тарифын хөнгөлөлтийн жагсаалтыг хүргэж байна.
Монгол
[embed_pdf pdf=”/wp-content/uploads/2021/05/mongol.pdf”]
Хятад
[embed_pdf pdf=”/wp-content/uploads/2021/05/hyatad.pdf”]
Солонгос
[embed_pdf pdf=”/wp-content/uploads/2021/05/solongos.pdf”]
Энэтхэг
[embed_pdf pdf=”/wp-content/uploads/2021/05/enetheg.pdf”]
Лаос
[embed_pdf pdf=”/wp-content/uploads/2021/05/laos.pdf”]
Шри Ланка
[embed_pdf pdf=”/wp-content/uploads/2021/05/shri-lanka.pdf”]
Бангладеш
[embed_pdf pdf=”/wp-content/uploads/2021/05/bangladesh.pdf”]
Тус худалдааны хэлэлцээртэй холбоотой бусад мэдээлэл, баримт бичгийг энд дарж авна уу.