BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
#ТахлынҮеийнБизнес – О.Ганбаатар: Сонгуулиар маш их өнгөлөн далдлалт явагдлаа

#ТахлынҮеийнБизнес – О.Ганбаатар: Сонгуулиар маш их өнгөлөн далдлалт явагдлаа

Даваадорж Г.   Даваадорж Г.
2021-06-24
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Business.mn сайт “Тахлын үеийн бизнес” цувралаа үргэлжлүүлж байна.

Компанийн нэр: “Агро Альфа” ХХК.
Чиглэл: ХАА-н үйлдвэрлэл, худалдаа
Гүйцэтгэх захирал О.Ганбаатар

– Долдугаар сарын нэгнээс хойш танай бизнес яаж өөрчлөгдөх вэ?

Төр засгаас олгож буй хөнгөлөлтүүд компаниуд том тус болж байна. Долдугаар сарын нэгнээс хөнгөлтүүд дуусахад бизнес цаашдаа үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Хөнгөлөлтийг сунгах шаардлагагүй гэж бодож байна.

Гэхдээ Засгийн газар гаргасан шийдвэрийнхээ үр дүнг бууруулсан алхмуудыг хийгээд байгаа нь харамсалтай. Шийдвэр гаргагчид тактикийн олон алдаа гаргаж байна. Сонгуультай холбоотой маш их өнгөлөн далдлалт хийсэн.

Дэлхийн худалдаа, тээвэр өөрөө хэцүүхэн байдалд байна. Түүхий эдийн хомсдлоос болоод Хятадад бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихлээ. Манай компанийн авдаг ургамал хамгааллын бодис, бордооны үнэ бараг 50 хувь нэмэгдсэн.

– Яг одоо төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ? Яагаад?

Цар тахлын сөрөг нөлөө хэдий хугацаанд үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ эдийн засгаа сэргээе гэвэл төрийн аппарат арай өөрөөр ажилламаар байна. Ковид дууссан ч гэсэн эрх зүйн орчноо цэгцэлж, төрийн хүнд суртал, дарамтыг арилгахгүй бол байдал хүнд хэвээр л байна. Баахан цаас үйлдвэрлэдэг ч үр дүнгүй. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээ сайжруулах шаардлагатай.

Манайх 2020 онд төрд тендерээр нийлүүлсэн барааныхаа мөнгийг дөнгөж сая л нэг юм олж авлаа ш дээ. Сангийн яамнаас асуухаар мөнгөгүй гэж хариулна.

– 2020 оны 11 дүгээр сард цар тахал манай улсад дэгдсэнээс хойш танай бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт, үнэ яаж өөрчлөгдсөн бэ?

Хүнсний ногооны хувьд өмнөх шиг үнэ нь өсдөг, буурдаг тэр циклээрээ яваагүй. Яагаад гэвэл том баярууд цуцлагдсан, хөл хорионоос улбаалаад хүмүүсийн хооллох байдал нь өөрчлөгдсөн. Үнэ нь өмнөх жилээс хямд байна. 25 кг төмсний бөөний үнэ ноднин намар 25 мянган төгрөг байсан бол одоо 23 мянга байна. Цар тахал дотоодод гарснаас хойш хүнсний ногооны хэрэглээ маш их буурсан. Борлуулалт унасан. Манай зооринд ноднин авсан ногоо байж л байна. Манайхаас бөөндөж авдаг худалдаачид өөрсдөө гүйцэд борлуулж чадахгүй байгаа.

Цар тахал дотоодод гарснаас хойш хүнсний ногооны хэрэглээ их буурсан.

Манай компани бодис, бордоо импортоор оруулж ирдэг. Жилд 300-400 мянган ам.долларын бүтээгдэхүүн борлуулдаг байсан бол одоо 100 мянга болсон. Яагаад гэвэл мөнгөтэй хүн ховордсон, зээлээр авъя гэсэн хүсэлт их ирж байна.

Түүнээс гадна цар тахлыг далимдуулаад маш олон хүн үнээ нэмж байна. Өнгөрсөн хавар овъёосны үнэ 1.1 сая төгрөг байсан бол одоо 1.8 сая болсон. Манжингийн үнэ өнгөрсөн жил 30 мянган төгрөг байсан бол энэ онд 200 мянга болсон.

Тагууд: ТахлынҮеийнБизнес
Даваадорж Г.

Даваадорж Г.

Business.mn-ий Ерөнхий редактор. Business.mn подкастын хөтлөгч.

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00