BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес

Төрийн банк залууст зориулан олон төрлийн давуу талтай “Z карт” нэвтрүүллээ

Бизнес сэтгүүл   Бизнес сэтгүүл
2021-08-23
  Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Төрийн банкны хувьд олон улсан стандартад нийцсэн орчин үеийн банк, санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар саадгүй хүргэх, нийгмийн дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн өрх, гэр бүлд ээлтэй банк байх зорилгоор харилцагчдынхаа санхүүгийн олон талт хэрэгцээг хангахад чиглэн Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 350 АТМ, 4000 гаруй картаар үйлчлэх байгууллагаар дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

Сүүлийн үед Төрийн банкнаас олон төрлийн шинэ бүтээдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж байна.

Тухайлбал, 2021 онд гэхэд харилцагчийнхаа бизнесийн үйл ажиллагааг дэмжих, тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүчний хэмнэлттэй анхны орон сууцны зээл, Тээврийн бизнесийн зээл, Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээлийн бүтээгдэхүүнийг тус тус зах зээлд шинээр нэвтрүүлсэн.

Цахим шилжилтийн хүрээнд зайнаас данс нээх үйлчилгээ, Corporate gateway үйлчилгээг шинээр нэвтрүүлж, Е-Mongolia портал сайтад Гялсбанкны эрхээр нэвтрэх, ДАН систем ашиглан Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлэх, мэдээлэл шинэчлэх, Төрийн банкны цахим теллер үйлчилгээ буюу Киоск төхөөрөмжийг ашиглан хэрэглээний төлбөр, татвар, нийгмийн даатгал болон Авто тээврийн үндэсний төвийн төлбөрийг бүх банкны карт, интернет банкаар төлөх боломжтой болжээ.

Мөн залуу үедээ санхүүгийн боловсрол олгож, зөв дадал суулгах зорилгоор 17-29 насны залууст зориулсан олон төрлийн хөнгөлөлт, урамшуулал бүхий Z картыг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд энэ талаар Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны захирал Б.Одбаясалаас тодрууллаа.

Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн захирал Б.Одбаясал

Төрийн банкнаас залуустаа зориулаад олон төрлийн давуу тал бүхий Z картыг зах зээлд нэвтрүүлээд байна. Z карт нь дотоодын болон олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартад нийцсэн EMV чиптэй, payWave зайнаас унших технологитой, орчин үеийн тунгалаг металл бэлдэцтэй VISA дебит карт юм.

Мөн бид энэхүү картаар дамжуулан өсвөр залуу үеэ санхүүгийн зөв дадал, хэрэглээнд сургах зорилгоор зөвхөн 17-29 насны харилцагчдадаа санал болгож байгаа. Z картын нөхцөлийн хувьд 4 жилийн хугацаатай, дансны доод үлдэгдэл 0 төгрөг, харьцангуй хямд буюу 10,000 төгрөгийн жилийн хураамжтай, төгрөг болон ам.долларын сонголттойгоор гаргасан.

Z карт авсан харилцагчид маань Төрийн банкны АТМ-с ямар нэгэн шимтгэлгүй бэлэн мөнгө авах боломжтой. Мөн Гэнэтийн ослын даатгал болон Гялсбанк үйлчилгээний эхний жилийн хураамжаас чөлөөлөн үнэ төлбөргүй дагалдуулан өгч, хүссэн газраа үнэ төлбөргүй хүргүүлэн авах зэрэг хөнгөлөлт, урамшууллыг олгож байгааг дуулгахад таатай байна. 

Түүнчлэн, Z карт карт маань лимитэд карт учраас жил бүр тодорхой тоотой гарч байгаа тиймээс залуучууд та бүхэн эртхэн өөрт ойрхон Төрийн банкны салбар нэгж дээр очиж, карт авах гэрээгээ байгуулан, даатгалдаа бүртгүүлэн, гялсбанкны эрхээ нээлгэн Z картныхаа захиалгаа өгөн гэрийн хаягаараа хүргүүлэн аваарай.

Мөн Төрийн банкнаас оюунлаг залуусаа дэмжих ажлыг 2014 оноос хойш тогтмол хийж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Элсэлтийн Ерөнхий шалгалтын 10 хичээлдээ хамгийн өндөр оноо авсан 10, 10 хүүхэд буюу нийт 100 хүүхдэд тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хамт “Z Карт”-аа  урамшуулал болгон олгоно. Монгол Улсын ирээдүй болсон залуучууд та бүхэн маань үргэлж өнгөлөг, мөнгөлөг, гэгээлэг байх болтугай.

Өмнөх ярилцлага
Бизнес сэтгүүл

Бизнес сэтгүүл

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00