BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгджээ

Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгджээ

Даваадорж Г.   Даваадорж Г.
2021-08-31
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Европын холбооны улсад Монгол Улсыг сурталчлах, Монголын мэдээлэл, худалдааг дэмжих Төв ХБНГУ-ын Берлин хотноо 8 дугаар сарын 27-нд нээлтээ хийлээ. Нээлтэд Герман дахь Монголын Элчин сайд Д.Ганбат, Бундестагийн гурван гишүүн, Берлин хотын захирагч, ТРАМ төслийн Ахлах эксперт К.Круг, Германы Эдийн засгийн яам, хувийн хэвшлийн төлөөлөл оролцжээ. Нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн байна.

“Монголын худалдааг дэмжих төсөл” нь шинэчилсэн “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем” (GSP+)-ийн ашиглалтыг сайжруулахаар “Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 оны 3 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн билээ. Уг төсөл нь Монголын бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг болж, төслийн хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын 100 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийг чадавхижуулан, таван кластерийг хөгжүүлж, Европын холбооны улсууд руу тухайлан ХБНГУ руу “Гүүр”-ээ тавьж чадсан” О.Амартүвшин онцлов.

Монголын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжсэн төв Берлин хотод нээгдсэнээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд амжилттай нэвтрүүлэх боломж нээгдэж байна гэж талууд үзэж байна.

Шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс хамрагдсанаар манай улсаас 6300 орчим нэр төрлийн бараа Европын Холбооны улсуудад гаалийн татваргүй нэвтрэх боломж бүрдсэн юм.

ТРАМ төсөл мал амьтан, ургамлын орц найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганы тос, торомны ноос/сарлагийн хөөвөр мөн сарлагийн арьс ширэн бүтээгдэхүүний экспортын кластерыг хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд амжилттай ажилласан. Мэдээлэл, худалдааны төвд эдгээр кластерын бэлэн бүтээгдэхүүнийг борлуулж эхлээд байгаагаас гадна www.mongolian-green-labels.eu цахим хуудсаар мөн сурталчилгаа, борлуулалтаа өргөжүүлж байгаа юм.

Даваадорж Г.

Даваадорж Г.

Business.mn-ий Ерөнхий редактор. Business.mn подкастын хөтлөгч.

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00