1. Төсөл хэрэгжүүлэх компани өөрийн өмчийн газар дээр барих
Гоё орон сууц эсвэл оффис бариад байж байтал яг хажууд нь өөр компани нарыг нь хаагаад байшин барьж, дэд бүтцээс нь хуваагаад эхэлвэл тэр үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн огцом унана. Монголд хэрэгжиж буй орон сууц болон оффисын олон төсөл дээд тал нь таван жилийн дараа концепци, үнэ цэн нь буурч, худалдан авсан хүмүүсийн хувьд хөрөнгө оруулалтын өгөөж нь багасдаг гэсэн судалгаа бий. Үүний нэг том шалтгаан нь төсөл хэрэгжүүлэгч компани өөрийн өмчийн газар дээр анхнаасаа бие даасан төлөвлөлт хийдэггүйтэй холбоотой.
2. Үйлчлүүлэгчийн хэрэгцээг хангах бизнесүүд нэг дор төвлөрсөн
Төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, оффисын түрээс, боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээ, төрийн нэгдсэн үйлчилгээ нэг дор байрласан байх. Ийм төвлөрөл тухайн барилгыг улам үнэ цэнтэй болгож, нэгж үйлчилгээнд зарцуулах хугацааг багасгадаг. Мөн B2B буюу, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа, шоу рүүм зохион байгуулах танхимууд нэг дор байвал тустай.
Өөрөөр хэлбэл, нэг хүн тухайн газраас холдохгүйгээр бизнесээ хийж, худалдан авч, хооллож ундалж, амар зугаалж, сурч боловсорч, эмчлүүлж, буудаллаж, төрийн үйлчилгээ авч чадаж байвал төвлөрөл бий болно. Энэ нь тухайн компанийн маркетингийн зардлыг маш их хэмнэдэг.
3. Аялал жуулчлалын дэд бүтэц
Олон төрлийн үндэсний хоол бүхий зоогийн газрууд, зочид буудал, кино театр, тоглоомын төвүүд, шоппинг хийх дэлгүүрүүдээс бүрдэнэ.
4. Ногоон байгууламж
Орчин үеийн үл хөдлөхүүдэд ногоон байгууламж, амралтын бүсийн ач холбогдол улам их болж байна. Авто замын бөглөрөл, агаарын бохирдол их байгаа үед тухтай амрах, бие бялдраа хөгжүүлэх ногоон байгууламжийг хангалттай гаргаж өгөх нь зах зээл талаасаа ч, нийгмийн хариуцлага талаасаа ч үнэ цэнтэй. Үүний нэгэн тод жишээ нь 2021 оны эхээр ашиглалтад орсон “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн төсөл болж байна.
5. Дулаан, цахилгаан, авто зогсоол зэрэг дэд бүтцийг цогцоор нь шийдэж өгсөн байдал
Аль болох олон машины зогсоолтой байх нь Улаанбаатар шиг бөглөрөл ихтэй хотуудад маш чухал. Дээр нь нарны дэлгэцээр эрчим хүчнийхээ тодорхой хэсгийг хангадаг, цахилгаан авто машин цэнэглэх цэгүүдтэй төслүүд давуу тал олж байна.
“Мишээл Сити” төсөлтэй хамтран бэлтгэв