BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Татвар, цагийн менежменттэй холбоотой өөр өөр объект барьж буй таван гар дүрслэл. Зүүнээс баруун тийш: томруулдаг шил, "ТАТВАР" гэсэн шошготой ном, "1000" гэсэн тооны машин, урт баримт, цаг зэрэг нь компанийнхаа санхүүг удирдаж буй аливаа бизнес эрхлэгчдэд хэрэгтэй хэрэгсэл юм. - Business.MN

Хуримтлалтай болж, хувийн санхүүгээ бүтээх аргууд

Хувийн санхүүгээ тодорхой системд оруулж чадвал бид төлөвлөснөөсөө ч илүү үр дүнд хүрч чадна.

Business.mn   Business.mn
2022-02-22
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Та хуримтлалтай юу? Хувийн санхүүгээ хэрхэн зөв удирдан авч явах талаар анхаардаг уу? Тэгвэл “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номын зохиогч, хувийн санхүүгийн зөвлөх Г.Мөнгөний өөрийн амьдралын туршлага, алдаа оноонд үндэслэн боловсруулж, амжилттай хэрэгжүүлж буй “6 дансны арга” -ыг танилцуулъя. Одоогоос дөрвөн жилийн өмнө тэрбээр санхүүгийн хувьд тун хүнд байдалд ороод байсан ч өөрийн боловсруулсан аргачлалын дагуу амьдралын хэв маягаа өөрчилснөөр хүнд нөхцөлөөс аажмаар гарч, санхүүгийн эерэг үзүүлэлтийг бий болгож чадсан юм. Түүний танилцуулдаг аргачлалын гол цөм нь орлогоосоо тогтмол хуримтлал үүсгэж, зардлаа танах буюу “зохиомлоор ядуурах” -д  оршдог. Сонирхолтой сонсогдож байгаа биз. Тэгвэл хувийн санхүүгээ сайжруулахыг хүссэн хэн бүхэн яагаад эхлээд хадгалах ёстой байдаг талаар сонирхъё.

Хадгалах гурван шалтгаан

  1. Эрүүл мэнд буюу та гэр бүлдээ үнэхээр хайртай юу? Гэр бүлээ гэсэн тэр л хайраа юугаар батлах вэ? Хэн нэгэн өвдөх үед та бэлэн үү? Өөрөөр хэлбэл, хамгийн хайртай хүнээ халамжилж, ирэх бүх ачааллыг дааж чадахын тулд эрүүл мэндийн асуудлыг нь хариуцах санхүүгийн чадамжтай байх маш чухал. Тиймээс эрүүл мэнддээ зориулж мөнгө хадгал.
  2. Үр хүүхэд болон өөрийн боловсролд зориулж хадгал. Өнөө цагт илүү чанартай боловсрол эзэмшихийн тулд илүү төлөх хэрэгтэй болсон нь бодит үнэн. Тэгэхээр энэ төрлийн хадгаламжийг ирээдүйдээ зориулж байна гэж ойлгож болно. 
  3. Амьдралын суурь чанараа сайжруулахын тулд. Үл хөдлөх хөрөнгө, байр, машин, газар зэрэг өмч эзэмших буюу илүү үнэ цэнтэй хэрэглээг бий болгох. Нэг ёсондоо, ирээдүйдээ зориулсан нөөц хөрөнгө үүсгэх.

25 сая төгрөгийн өрнөөс гарсан түүх:

Г.Мөнгөн ном бичиж, хувийн санхүүгийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн нь өөрийн хувийн түүхтэй холбоотой. 2018 онд санхүүгийн хүнд байдалд орсноо тэр анх анзаарчээ. Ротаракт клубийн нэгэн салбарын ерөнхийлөгчөөр ажиллах зэргээр нийгмийн идэвхтэй байсан ч хувийн ажилдаа гаргах цаг нь аажмаар багассанаар хамтрагч байгууллагууд нь гэрээгээ цуцалж, хамтран ажиллахаас татгалзаж эхлэв. Ингээд түүний орлого буурч, нөхцөл байдал хүндрэх суурь бүрэлджээ. Орлого багассан ч, зардлууд хэвээрээ. Дээр нь нэг л мэдэхэд 25 сая төгрөгийн өртэй болсон байв.  Гарц гаргалгаа, ирээдүй огт харагдахгүй л байлаа. 

Гэхдээ эцсийн дүндээ санхүүгийн хүндхэн нөхцөл байдлаас гарах өөрийн шийдлийг тэр боловсруулж чадсан билээ. Харин тэр арга нь чухам юу байв гэдэгт анхаарал хандуулъя. 

  • Орж ирээгүй орлогод бүү итгэ

Санхүүг төлөвлөж болох ч төлөвлөгөөний хажуугаар огт төлөвлөөгүй эрсдэл үүсэх боломжтойг байнга тооцоолох. Өмнө нь Г.Мөнгөн орж ирээгүй орлогодоо тулгуурлан зардлуудаа төлөвлөдөг байсан нь санхүүгийн хүндрэл үүсэхэд голлон нөлөөлснийг анзаарчээ. Тиймээс төлөвлөсөн орлого орж ирэхгүй байх, орлого буурах, гэр бүлийн гишүүн өвдөх зэрэг гэнэтийн эрсдэлийг тооцож төлөвлөх шаардлагатай. “Дараа болох байлгүй дээ” гэсэн бодлоор хандаж, зардал гаргаж болохгүйг  ойлгож, үүнийгээ ч тэр мөрдлөг болгож чаджээ.

  • Олсон орлогынхоо талд нь итгэ

Эхний алхмаас бид орж ирээгүй орлогоо төлөвлөж, орлого ормогц хуримтлуулж, хадгалахгүйгээр шууд зарцуулж болохгүй гэдгийг ойлгосон. Харин үүний оронд орлого орж ирмэгц талыг нь байхгүйд тооцож, хадгаламж үүсгэх. Өөрөөр хэлбэл, орлогынхоо талыг хуримтлуулж, үлдсэн хэсгээр дараагийн цалин, орлого хүртлээ яаж ийгээд хүргэ гэсэн санаа. Ингэмэгц зардлаа хүргэхийн тулд хүний тархи автоматаар ажиллаж эхэлдгийг Г.Мөнгөн онцолж байна. Нэг үгээр, “Орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ?” гэдэгт төвлөрч, ажиллаж эхэлнэ гэсэн үг.

Зохиомол ядуурал 

Мөнгө байгаа боловч хэрэглэхгүйгээр зохиомол хомсдол үүсгэж байгааг нэг талаар, санхүүгийн буруу системээр амьдарч ирсний шийтгэл гэж “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номын зохиогч хэлж байна. Өрөө төлөхийн тулд тэр ломбардад тавьсан камер, машинаа  тэнд нь үлдээж, гэрт байгаа хэрэглэхгүй эд хогшлоо ч зарж эхэлсэн аж. Ингээд түрээсийн бүр ч хямд үнэтэй байр сонгох зэргээр гэр бүлээрээ хамгийн бага зардлаар амьдрах алхмуудыг хийж эхэлжээ. 

Хоёр дансны системээс гурав руу 

Хэдий зохиомол ядуурлаар хоёр жилийн хугацаанд амьдарсан ч тодорхой хэмжээний хадгаламжтай болж чадсандаа сэтгэл өег байв. Эндээс хүний хамгийн түрүүнд хийж чадах зүйл бол зардлаа багасгах гэдгийг ойлгожээ. Удалгүй харилцах болон хадгаламжийн дансаас гадна аяллын дансыг мөн нээснээр урьдын адил хадгаламждаа орлогын тал хувиа хийж, үлдсэн хэсгийн 5 хувийг тэрхүү данс руугаа шилжүүлж эхлэв. Ингэж зориулалт бүрээр данс үүсгэн хуримтлуулах нь түүний хувьд зөв шийдэл болсон байна. Учир нь хүн хадгаламж үүсгэж эхэлснийхээ дараа хөрөнгө оруулалт хийх, өсгөх, эсвэл зарцуулах талаар бодож, олон шийдвэрийн дунд эргэлзэж эхэлдэг. 

Тиймээс үндсэн хадгаламжийн дансаа хамгаалж үлдэхийн тулд тэр дараа нь зээлийн хуримтлалын сан (зээлүүдээ энэ данснаас төлөх зорилгоор), бизнес данс (бизнес эрхлэх, ажлын холбогдолтой зардлууд), зугаа цэнгэлийн данс (найзуудтайгаа уулзах, төрсөн өдөр, баярын үеэр хэрэглэх) зэргийг нэмж нээж, тогтмол хуримтлал хийж эхэлснээр нэг л мэдэхэд “6 дансны систем” бий болжээ. Товчхондоо, бид хувийн санхүүгээ тодорхой системд оруулж, мөрдлөг болгож чадвал төлөвлөснөөсөө ч илүү үр дүнд хүрч чадахыг Г.Мөнгөний түүх өгүүлж байна.

Дөрөв, тав, зургаа дахь дансаа тэр ямар учраас, хэрхэн үүсгэсэн талаар мэдэхийг хүсвэл “Бизнес цэнэг” вэбинарын “Хувийн санхүүгээ зөв төлөвлөн удирдаж суръя” сэдвээр зохион байгуулагдсан ээлжит дугаараас энд дарж сонсоорой. 

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс мягмар гараг бүр зохион байгуулдаг энэхүү вэбинарын дараагийн зочноор стратеги судлаач, сургагч багш Д.Цэцэнбилэг уригдаж, “Амьдралын зорилгодоо хүрэх стратеги зураглалаа гаргах арга зам“ сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.   

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: Бизнес цэнэгсанхүүсистемстратегитөслийн менежмент

Санал болгох:

A collage shows the new Импортыг орлож экспортлох боломжтой MDM ампул тарилгын эмийн үйлдвэр: stainless steel equipment, staff in lab coats, technical machinery, the modern exterior, and workers inspecting documents in a clean room.
Импортыг орлож, экспортлох боломжтой МДМ ампул фарм тарилгын эмийн үйлдвэр ашиглалтад орлоо
Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Д.Нямсамбуу: Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00