BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Дэлхийн банк: Уул уурхайн бус ЖДҮ-д 20-500 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Дэлхийн банк: Уул уурхайн бус ЖДҮ-д 20-500 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Бизнес сэтгүүл   Бизнес сэтгүүл
2022-02-22
  Төр ба бизнес
2
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл болон Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран 2022 онд Түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсноо өнөөдөр зарлалаа.

Тус төслийн хүрээнд уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх аж.

Энэхүү хөтөлбөрт хоёр жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, жилийн 150 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон мэдээлэл технологийн салбарын аж ахуйн нэгжүүд хамрагдаж байсан байна. Харин энэ жилээс уг хөтөлбөрт жижиг, дунд үйлдвэрийн эрхлэгчдийг түлхүү хамруулахын тулд нэг болон түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, жилийн 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой болгосноороо ач холбогдолтой юм.

                     Экспортыг дэмжих төсөлд хамрагдах ААН-д тавигдах шаардлага

-12 ба түүнээс дээш сар үйл ажиллагаа явуулсан байх.

-Жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш байх.

-ХХААХҮЯ-ын тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.

-Монгол Улсад бүртгэлтэй ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг, дийлэнх хувийг, хувийн хэвшил эзэмшдэг хуулийн этгээд байх.

-Улс төрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчгүй байх.

                                                   Санхүүжилтийн нөхцөл

  • Хэмжээ:

-Аж ахуйн нэгж: 20-300 сая хүртэлх төгрөг /зөвшөөрсөн зардлын 50 хувь хүртэл/.

-Кластер бүхий аж ахуйн нэгж: 50-500 сая хүртэлх төгрөг/зөвшөөрсөн зардлын 50 хувь хүртэл/.

  • Хүү:

-Хүү байхгүй буюу буцалтгүй тусламж.

  • Хугацаа:

-Гэрээ байгуулсны дараа 9 сарын дотор төслөө хэрэгжүүлэх.

  • Шимтгэл:

-Шимтгэл байхгүй буюу нэмэлт зардалгүй.

  • Санхүүжилт хийх төрөл:

-Нөхөн төлбөр хэлбэртэй байх юм.

Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл Application@edp.mn цахим хаягаар материалаа илгээх ба pimis.edp.mn цахим системд нэвтэрч компанийнхаа ерөнхий мэдээлэл, шаардлагатай бичиг баримтыг илгээх юм байна. 

Тагууд: ЖДҮзээлэкспорт
Бизнес сэтгүүл

Бизнес сэтгүүл

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

2 Comments
Inline Feedbacks
View all comments
Бауыржан
Бауыржан
11 months ago

Мэйл хаяг, цахим систем нь худлаа байна лээ

0
Reply
Ариунгэрэл
Ариунгэрэл
11 months ago

Ямар гое юм бэ үүнд л хамрагдах юмсан Эсгииний үйлдвэрээ өргөжүүлээд Ард түмэндээ чанараа бараа гаргаж өгөөд эрч хүчтэй ажиллах чин хүсэл байх юм Даанч олдохгүй байхдаа Дөнгөж Үйлдвэрээ эхлүүлэх гэж дэгэн догон гэж байгаа жижиг аж ахуйн нэгжээ дэмждэг бол сайн л байна даа

0
Reply

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
2
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00