“Бизнес цэнэг” цуврал сургалт 2022 оны дөрөвдүгээр сард “ДИЖИТАЛ МАРКЕТИНГ” сэдвээр зарлагдлаа. Дөрөвдүгээр сарын эхний вэбинар сургалтыг Nathouse Creative агентлагийн сошиал медиа маркетер Ц.Анударь “Инстаграм автоматжуулалт 10 минутад” сэдвээр явуулна. Уг вэбинарыг угтаж подкастынхаа энэ удаагийн дугаарыг дараах агуулгаар бэлтгэлээ.
- Сошиал медиа маркетер гэж юу хийдэг, ямар учиртай мэргэжил байна вэ?
- Инстаграм маркетинг гэж юу болох, бусад платформоос ялгарах онцлог, яагаад чухал болох тухай?
- Инстаграммыг маркетингт ашиглахад анхаарах гол зарчмууд юу вэ?
- Инстаграммын маркетер хүнд мэдлэг, ур чадварын ямар хүрээ шаардлагатай вэ?
- Инстаграммаас сүүлийн үед нэвтрүүлж байгаа шинэ боломжууд юу байна?
Дугаараас онцлох санаа:
- Сошиал медиа дээр маркетинг хийхэд контентоо тогтмол, амласан цагтаа байршуулдаг байх шаардлагатай.
- Инстаграмм дээр гоо сайхны бүтээгдэхүүн, тансаг зэрэглэлийн тавилгын маркетинг хамгийн их амжилт олдог.
- Инстаграммыг маркетингдаа тогтмол ашиглаж чадвал онлайн захиалгын том суваг болж чадна.
Зочин: Ц.Анударь. “Nathouse Creative” агентлагийн сошиал медиа маркетер
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars