BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Ажил дээрээ бүтээлч байх 3 арга

Ажил дээрээ бүтээлч байх 3 арга

Булган Ц   Булган Ц
2022-04-22
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Бүтээлч байдал бол компаниудын тулгуур багана. Шинэ бүтээгдэхүүн, шинэ боловсон хүчин эсвэл шинэ технологи аль нь ч байсан бизнесүүд үргэлж өвөрмөц байдлыг эрэлхийлдэг. Тиймээс бүтээлч байх нь эрэлт хэрэгцээтэй ур чадвар болж, одоо ажлын байранд нэн тэргүүний зорилт болсонд гайхах зүйлгүй. Гэвч компаниудын хүсээд байгаа энэ бүтээлч байдал гэж чухам юу билээ?

Бүтээлч байдал гэдэг нь аливаа зүйлийг өөр өнцгөөс харахын тулд өөрийн төсөөллийг ашиглаж анхны санаа гаргах чадвар гэж тодорхойлогддог. Энэ нь ихэвчлэн хувь хүний шинж чанар гэж тооцогддог бөгөөд энэ шинж чанар нь хүн бүрд адилгүй байдаг ч үнэндээ энэ нь цаг хугацааны явцад хөгжиж болдог чадвар юм.

1. Сониуч зангаа цэнэглэ

Сониуч зан нь хүүхдүүдэд байгалиасаа заяасан зөн совин боловч энэ нь мөн адил бүтээлч байдалд чухал шинж чанар юм. Альберт Эйнштэйн “Надад онцгой авьяас байхгүй. Би зүгээр л сониуч зантай” гэж хэлсэн байдаг. Бүтээлч хүмүүс өөрсдийн “дотоод хүүхдийг” чиглүүлэх чадвартай байдаг. Тэд шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлтэй бөгөөд шинэ боломжуудад үргэлж нээлттэй байдаг. Гэсэн хэдий ч сониуч зан нь маш их цаг, хүч хөдөлмөр шаардагддаг. Байнгын асуултууд асууж, сониучхан байж, мөн үл мэдэгдэх зүйл рүү тэмүүлэх замаар түүнийг байнга хөгжүүлж байх хэрэгтэй. Ажилчдынхаа эрсдэл хүлээх, мөн тэдний боломж гэж хараад бүтэлгүйтсэн бол, түүнийг урамшуулах нь таныг тэдэнд бүтээлч байх хүсэл эрмэлзлийг нь хүлээн зөвшөөрч байгааг харуулна. Ингэх нь тэднийг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, эрсдэл хийх сониуч занг нь сэдэлжүүлж өгнө.

2. Төсөөлөлдөө цаг гарга

Бүтээлч хүмүүс төсөөлөн бодох чадвар өндөртэй. Тэд өөрсдийн зөн совингоо олохоосоо өмнө бүх боломжит хийсвэр шийдэл бүрийг судалж, хайрцгаас гарч сэтгэж чаддаг. Тийм хэдий ч бүтээлч хүмүүс ихэнхдээ өөрсдийн санаа бодолдоо хүчтэй итгэдэг бөгөөд энэ нь заримдаа тэдэнд шинэ, анхны санаа гаргахад саад болдог. Ийм учраас чөлөөт цаг нь уран сэтгэмж, төсөөллийг нээхэд чухал ач холбогдолтой. Хэдийгээр танд хамтын ажиллагаа, оффисын үдэшлэг, багаар зугаалах нь таалагддаггүй ч ажилчдаа энэ бүгдэд оролцохыг дэмжиж байгаарай. Судалгаагаар хүмүүс тайван, идэвхгүй байх үед тэдний тархи хамгийн идэвхтэй байдаг үе рүү шилждэг гэж тогтоосон. Эцсийн эцэст, алдартай нээлтүүдийн зарим нь тархи оюун ухааныг тайвшруулснаас бий болдог гэж үзэх нь үнэний ортой мэт.

3. Шинэ санаанд нээлттэй бай

Хамгийн чухал нь бүтээлч байх нь зөвхөн анхны санааг өөрөө гаргах явдал биш юм. Бүтээлч хүмүүс уян хатан байх хэрэгтэй. Бүтээлч хүмүүс бусдаас зөвлөгөө, урам зоригийг байнга эрэлхийлдэг. Тэд өөрсдийн үзэл бодолтойгоо зөрчилдөж байсан ч өөр өөр үзэл бодлыг харгалзан үзэх чадвар, хүсэл эрмэлзэлтэй байдаг. Үүний үр дүнд бүтээлч байдлыг хөгжүүлэхэд өргөн хүрээтэй, олон төрлийн багууд чухал байдаг нь гайхах зүйл биш юм. Өөр өөр үзэл бодол бүхий ажилчидтай байх нь үргэлж шинэлэг хэлэлцүүлэг, асуултуудыг төрүүлдэг боловч энэ нь мөн бүтээлч байдлыг цэцэглэн хөгжүүлсэн, дэмжсэн ажлын орчныг шаарддаг.

Эцэст нь бүтээлч байдал гэдэг нь зөвхөн бидний дунд байгаа уран бүтээлчдэд хамаатай зүйл биш юм. Хүн бүр уран сэтгэмжтэй, зөн совинтой болох алхам хийж чадна. Шинэлэг сэтгэлгээг урамшуулдаг, дэмждэг, үнэлдэг ажлын байрыг бий болгосноор танай компанийн ‘Бүтээлч Урсгалд’ тустай байх болно. Хамгийн жижиг санаа ч гэсэн хамгийн их нөлөө үзүүлдэг юм.

Эх сурвалж:  Юнайтед карьер консалтинг ххк Хүний нөөцийн үнэлгээний төв.

Central test blog: https://www.centraltest.com/blog

https://www.facebook.com/HRassessmentCenter

Тагууд: ажилтанбүтээлч сэтгэлгээшинэ санаа
Булган Ц

Булган Ц

Юнайтед Карьер Консалтинг компани, Карьер хөгжлийн төвийн захирал

0 0 votes
Article Rating
Subscribe
Login
Notify of
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00