BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Suprema Mobile Access: Дараа үеийн ирц бүртгэх, нэвтрэх шийдэл

Suprema Mobile Access: Дараа үеийн ирц бүртгэх, нэвтрэх шийдэл

Та биедээ нэвтрэх үнэмлэх авч явалгүй гар утаснаасаа ирцээ бүртгүүлэхийг хүсэж байна уу?

Бизнес сэтгүүл   Бизнес сэтгүүл
2022-04-22
  Дижитал шилжилт
0
Share on FacebookShare on Twitter

Ирэх тавдугаар сарын 1-нээс Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр байгууллагууд ажилтнуудын хурууны хээг уншуулж ирц бүртгэх, нэвтрүүлэх боломжгүй болно.

Тэгвэл хувь хүний биометрик мэдээллийг авахгүйгээр, технологийн давуу талыг ашиглан ирц бүртгэх үйлчилгээ манай зах зээлд хэдийнээ орж иржээ. Ай Ти Зон компани нь байгууллагуудад зориулсан “Suprema Mobile Access” нэртэй,  ухаалаг гар утасны тусламжтайгаар ирц бүртгүүлэх, нэвтрэх боломжийг олгодог шинэ шийдлийг санал болгож байна. Уг систем нь хурууны хээ, нүүр царай зэрэг хүний хувийн мэдээллийг ашиглахгүйгээр ирц бүртгэх, байгууллагад нэвтрүүлэхэд зориулагдсан бөгөөд цаг зав, зардлыг тань хэмнэнэ. 

Энэхүү системийн байгууллагад олгох хамгийн чухал 3 үнэ цэн: 

  • Хэрэглэхэд хялбар

Suprema Mobile Access нь биет карт ашиглахгүйгээр ухаалаг гар утсаа ашиглан ирц бүртгүүлэх, нэвтрэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, эрх бүхий ажилтан биедээ нэвтрэх үнэмлэх авч явах шаардлагагүй, картаа гээх болон бусдад шилжүүлэх эрсдэл байхгүй болно гэсэн үг. 

Байгууллагаас эрх бүхий хүмүүст виртуал үнэмлэх үүсгэх линкийг имэйлээр явуулах ба ажилтан энэхүү линкээр нь ухаалаг утсандаа “Suprema Airfob Pass” аппликэйшнийг суулгаад л өөрийн виртуал нэвтрэх үнэмлэхтэй болох юм. Ингэснээр ажилтан гар утсаа RFID уншигчид 10 см-ийн зайд ойртуулахад л хангалттай. Уг программ нь өнөөдөр зах зээлд ашиглаж буй Suprema брэндийн нүүр болон хурууны хээ таних олон төрлийн төхөөрөмж дээр ажиллана.

  • Хэмнэлттэй

Биет карттай харьцуулахад карт, үнэмлэх хэвлүүлэх, алдсан бол дахин шинээр гаргуулах зэрэг ашиглалтын зардал гарахгүй. Ажилтанд шинээр нэвтрэх эрх олгох, эрхийг хүчингүй болгох зэрэг үйл явцыг онлайнаар хялбар удирдах боломжтой гэдгээрээ онцлогтой. Ажилтан бүр ухаалаг утсаа нэвтрэх эрхтэй болгон ашигласнаар картаа алдах, хамгийн чухал нь бусдад дамжуулах эрсдэлээс сэргийлнэ. Үүнээс гадна биет картын хэрэглээг арилгаснаар байгальд ээлтэй гэдгийг мартаж болохгүй.

  • Аюулгүй

Гар утас алга болсон үед гар утасны хандалтыг цуцалж, нэвтрэх эрхийг хязгаарлана. Хүмүүс утсаа хэн нэгэнд өгөхөөс татгалздаг тул зөвшөөрөлгүй хэн нэгэн таны өмч рүү нэвтрэхээс сэргийлнэ. Уг программ нь бүх төрлийн ухаалаг гар утсан дээр Bluetooth, NFC дэмжин ажиллах бөгөөд санамсаргүй нэвтрэлтээс сэргийлж, нэг секунд хүрэхгүй хугацаанд нэвтрэлт таних боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та энэ холбоосыг дарж холбогдох мэдээллийг бөглөөрэй. Ажлын 8 цагийн дотор холбогдон шаардлагатай мэдээллийг илгээх болно.

Тагууд: бүртгэлнэвтрэлтөгөгдөл
Бизнес сэтгүүл

Бизнес сэтгүүл

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00