BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Хямралын үед бизнес эрхлэгчдэд зайлшгүй байх шаардлагатай чанарууд

Хямралын үед бизнес эрхлэгчдэд зайлшгүй байх шаардлагатай чанарууд

Булган Ц   Булган Ц
2022-05-04
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхий дахинд цар тахал үргэлжилсээр байгаа хэдий ч шинээр олон олон бизнес төрөн гарч байна. Олон бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээсэн зүйлийнхээ төлөө үер усыг туулж гал дундуур алхдаг нь үнэн. Бизнесээ сүйрүүлэхээс зайлсхийхийн тулд бизнес эрхлэгч та бүхэн зах зээлийн талаарх сайн мэдлэг, хүчирхэг сэтгэлгээ, тэнцвэртэй менежментийн чадвартай байх шаардлагатай.

  • Хүчирхэг, эерэг сэтгэлгээ

Бизнес эрхлэгч байхын тулд та юу юунаас илүүтэй хүчирхэг сэтгэлгээтэй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл “Бизнес Сэтгэлгээ”. Бизнес сэтгэлгээ нь өдөр тутмын янз бүрийн саад бэрхшээл, амжилтад хүрэх замд тулгарч буй олон сорилтын талаар бодох, үйлдэл хийх, хариу үйлдэл үзүүлэх гэсэн хэсгүүдээс бүрддэг. Бизнесийг хөгжүүлэх стратеги тодорхойлох, баг бүрдүүлэх, өрсөлдөөнийг даван туулах ухаалаг маркетингийн стратеги хэрэгжүүлэх гээд бизнес эрхлэгч нар өдөр бүр янз бүрийн стресс бэрхшээлүүдтэй тулгардаг. Эдгээр бүх сорилтыг даван туулахад таны “Хүчирхэг сэтгэлгээ” голлох үүргийг гүйцэтгэдэг.

Өөртөө урам зориг өгөх, няцашгүй өөдрөг байх чадвар нь бизнес эрхлэгчдэд хүнд хэцүү үед бууж өгөхгүй, тэвчээртэй байх боломжийг олгодог. Эерэг байдлаар урагшлах тусам та өөртөө болон ирээдүйдээ улам бүр итгэлтэй болж, таныг амжилтад хүргэх хүчирхэг сэтгэлгээг бага багаар суулгаж байдаг.

Энэхүү сэтгэлгээг өөртөө бий болгохын сацуу хөгжүүлж болдог. Амжилтад хүрэхийн тулд алсын хараа, бүтээлч санаа байх нь хангалттай биш, эерэг үйлдлээр урагшлах, бүтэлгүйтэхээс айхгүй байх шаардлагатай. Мөн бусад бизнес эрхлэгчийн туршлагаас суралцах юм.

Заримдаа бүтэлгүйтлээс шинэ санаа төрдөг. Хамгийн шилдэг бизнес эрхлэгчид “Алдаа гаргаснаар бид суралцаж, хөгжиж байдаг” гэж үздэг. 

  • Авхаалж самбаа, үйлдэл

Үйл ажиллагаа явуулах ёстой нарийн төвөгтэй, тодорхойгүй орчинд тулгарсан бизнес эрхлэгчид юуны түрүүнд авхаалж самбаатай байх ёстой. Авхаалж самбаа гэдэг нь гэнэтийн нөхцөл байдалд хурдан хариу үйлдэл үзүүлэх, шинэ боломжуудад нээлттэй сэтгэлгээгээр хандах чадвар юм. Авхаалж самбаатай байх чадвар нь аливаад уян хатан, хөнгөн бөгөөд сонор сэрэмжтэй байх чанарыг агуулдаг. Дүгнэж хэлэхэд энэхүү чадвар нь бизнесийн бүх нөу-хау, байх ёстой мэдлэг, үйлдэл хийх мэдлэгүүдийн нийлбэр юм.

Харин та авхаалж самбаатай бизнес эрхлэгч болж, амжилтад хүрэхийн үндсэн түлхүүр нь тасралтгүй суралцагч байх явдал юм. Өнөөдөр зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчийн хүлээлт, хууль тогтоомж, менежментийн арга барил, маркетингийн үйл ажиллагаа гэх мэт бүх зүйл хурдацтай өөрчлөгдөж байна.

Шинэ сорилтуудтай нүүрэлдэхийн тулд бизнес эрхлэгчид өөрсдийн сул талаа хөгжүүлж, өөрийгөө шахаж дайчилж байх ёстой. Суралцах үйлдлийг дэмжсэнээр бид өдөр бүр өөртэйгөө ажиллаж, өөртөө шинэ сорилтуудыг даван туулах дадал зуршлыг бүтээж, илүү ихийг сурах мэдэх шаардлагатай байгаагаа ухамсарлаж, өөрсдийнхөө илүү сайн хувилбарыг бүтээхэд чиглэдэг.

Тиймээс, хэрэв та бизнес эрхлэгч бол өөртөө хөрөнгө оруулалт хийх цаг гарга. Танд урам зориг өгөх ном, сэтгүүл уншиж эсвэл видео бичлэгүүд үзэж, амжилттай бизнес эрхлэгчдийн туршлагыг судалж,  туршиж, шаардлагатай сургалтад хамрагдаж, тасралтгүй урам зоригоо хадгалахад тань туслах хамгийн сайн аргыг олоорой. Ухаантай бизнес эрхлэгч өөрчлөлтөд хурдан дасан зохицож, ухаалаг шийдлүүдийг төсөөлж, өөрчлөлтийг урьдчилан харж чаддаг гэдгийг санаарай.

Цар тахал таны бизнесийг хөгжүүлэхэд саад болж байна уу? Таны авхаалж самбаа, эерэг хүчирхэг сэтгэлгээ л энэ хэцүү нөхцөл байдалтай нүүрэлдэж, даван туулах стратегийг хөгжүүлэх үнэнч туслах тань байх болно гэдгийг санаарай.

Central test blog: https://www.centraltest.com/blog

Тагууд: удирдагчхямралэрсдэл
Булган Ц

Булган Ц

Юнайтед Карьер Консалтинг компани, Карьер хөгжлийн төвийн захирал

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Comments
Inline Feedbacks
View all comments
black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader
OR
Имэйл хаягаар нэвтрэх
Verify OTP
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00