Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтын тавдугаар сарын бүртгэл эхэллээ. Тавдугаар сарын сургалтаараа бид МАНЛАЙЛАЛ сэдвийг онцолж байна.
Тавдугаар сарын 10-нд болох вэбинарыг угтсан подкастын дугаараар “Бусдад нөлөөлөх чадвараа хөгжүүлэх нь” сэдвээр ярилцлаа.
Нөлөөлөх чадварт суралцсанаар та зорилгодоо хүрэхэд харьцангуй хялбар болно. Тэгвэл нөлөөлөх ур чадвар гэж юу вэ? Нөлөөллийн ямар төрлүүд байдаг вэ? Нөлөөлөгчид байдаг нийтлэг чанарууд юу вэ? Бусдад нөлөөлөх ямар стратегиуд байдаг вэ?
Дугаараас онцлох 3 санаа:
- Манлайлал гэдэг бол нөлөөллийн ухаан
- Зөвхөн нэг талдаа ашигтай харилцаа бол нөлөөлөл биш манипуляци юм
- Манлайлж, нөлөөлж чаддаг хүн сайн сонсогч байдаг
Зочин: Ц.Оюунжаргал. Стратегийн зөвлөх, удидрлагын көүч
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Салбар салбарын онцлог байна … гэхдээ хөгжүүлэгч гэдэг нь тухай МЭРГЭЖЛИЙН хувьд нэг л болдоггүй юм шиг санагдаад бн… Жнь… АРХИТЕКТОР мэргэжилтэн хавсарч яаж хийх вэ … тусдаа ай ти инженер байнга яаж энэ салбарт ажилуулах боломжтой бэ…