НӨАТ-ын сугалааг ирэх сараас дахин явуулахаар болж, шинэчлэлт хийж байгаа тухай Сангийн яам танилцуулав.
Сангийн яамны мэдээлснээр нэг хүн сард дунджаар 23, 24 баримт уншуулдаг. Сугалааны шинэчлэлийн хүрээнд их баримт уншуулсан хүний хонжворыг өндөр байлгана. Мөн орон нутгийн аж ахуй нэгж байгууллагууд баримт өгөхгүй тухай шүүмжлэл ирдэг. Нөгөө талаасаа орон нутагт и-баримт олголт бага байдаг. Тиймээс энэ удаад орон нутгийн идэвх санаачилгаас хамаараад баримт сайн уншуулсан бол илүү нэмэгдэлтэй байна. 2021 онд Орхон, Дархан, Дорнод аймгийн баримт бүртгүүлэлт хамгийн өндөр байсан.
Сугалааны хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт зардал төсвөөс гарахгүй.
Мөн сугалааг олон нийтэд нээлттэй зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, 2.1 сая хэрэглэгч апплейкшнаас шууд үзнэ. Мөн азтан болсон бол мөнгөө баталгаажуулаад шууд авах боломжийг бий болгоно. Статистик мэдээллийг сайн харуулсан аппликэйшн шинэчлэлт хийж байгаа юм.
НӨАТ-аас сард 130 тэрбумыг олдог. 1,2,3 сард 99 хувийн гүйцэтгэлтэй байлаа.. Харин дөрөвдүгээр сараас сугалааг зогсоосноор сүүлийн гурван сар үзүүлэлт буурсан.
Дэлхийд 166 улсад НӨАТ-ын системийг ашигладаг. Манай улс 8 хувийн нөөцтэй. Татварын хэмжээ багадаа ордог.