- Импортыг орлох үндэсний сүү, сүүн бүтээгдэхүүнүүд нэвтрүүлэв
Зайрмагийн зах зээлийн 40 хувийг импортын зайрмаг эзэлдэг бөгөөд энэ нь манай улсын хүнсний аюулгүй байдалд тодорхой эрсдэлүүд үүсгэдэг. Тиймээс “Сүү ХК” нь дотоодын цэвэр сүү, цөцгийн тосоор хийсэн зайрмагаар хэрэглэгчдийг хангах том зорилготой ажиллаж байна. Энэ зорилгоор 2022 онд зайрмагийн шинэ автомат шугам ашиглалтад оруулж, ингэснээр инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болж, мөн үйлдвэрийн бүтээмж 3-4 дахин нэмэгджээ. Зөвхөн сүүлийн нэг жилийн хугацаанд 8 шинэ нэр төрлийн зайрмаг зах зээлд гаргаад байна.
“Сүү” ХК-ийн шинээр гаргасан бүтээгдэхүүнүүд нь нэгдүгээрт, сүү, сүүн бүтээгдэхүүний органик, эрүүл хэрэглээг дэмжсэн түүхий эд, орц найрлага, технологитой. Тухайлбал, тус компани бифидо төрөлд хамаарах сахар багатай анхны хөлдөөсөн таргаа зах зээлд нэвтрүүлсэн. Хоёрдугаарт, импортыг орлох чиглэлд хэд хэдэн бүтээгдэхүүн танилцуулсан. Жишээ нь, поуч савлагаатай хөлдөөсөн сүү, тараг нь импортын үнэ ихтэй милк шэйкүүдийг, амтлаг таргийн шинэ төрлүүд нь импортын тараг, иогуртыг, шинэ төрлийн иштэй зайрмагууд нь цөцгий, шоколадтай импортын зайрмагуудыг орлох бүтээгдэхүүнүүд юм. Харин ашигтай бактери бүхий эрүүл мэндийг дэмжих импортын таргуудтай өрсөлдөх пробиотик таргийг 2022 оны хавар зах зээлд нэвтрүүлсэн юм.
- Хөрөнгийн зах зээлийн манлайлагч хэвээр байна
Хувьцаа бол баялгийг шударга хуваарилах гайхалтай нэгэн хэрэгсэл. Хөрөнгийн зах зээл бол ямар ч гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авахгүйгээр үндэсний хэмжээний үйлдвэрүүд, төслүүдийг санхүүжүүлэх, цаашлаад дэлхийд гаргах хүчирхэг хэрэгсэл.
Улс орны стратегийн салбарт үйлдвэрлэл явуулдаг “Сүү ХК”-ийн (SUU) хувьд сүүлийн 10 гаруй жилд үйлдвэрлэлдээ хамгийн идэвхтэй хөрөнгө оруулалтууд хийхийн зэрэгцээ оновчтой стратегийн ачаар ашигт ажиллагаа нь байнга өсөлттэй гарч байдаг. 2022 оны 11 дүгээр сарын байдлаар “Сүү ХК”-ийн цэвэр борлуулалт 8% өсөж 97 тэрбумыг давсан бол цэвэр ашиг 7.9 тэрбум болжээ. Компанийн эхний хагас жилийн цэвэр ашгаас өнгөрөгч оны наймдугаар сард 1.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан.
Түүнчлэн, компанийн засаглалыг олон улсын жишгээр авч явах, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн үнэ цэнийг өсгөх бодлогын үр дүнд хувьцаа эзэмшигчдийн тоо 35 хувиар өсөөд байна.
- “Сүү ХК”-ийн жендерийн мэдрэмжтэй стратеги
Эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд илүү идэвхтэй оролцох тусам тухайн улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирдгийг эдүгээ олон судалгаагаар тогтоосон. Үүнтэй холбоотой “Womenomic” гэсэн нэр томьёо хүртэл бий болсон.
“Сүү” ХК нь Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Хас Банкны синдикат зээлийн санхүүжилтээр олон төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний дотор 2020 оноос жендерийн тэгш боломжийг хангах чиглэлд олон улсын PwC компанийн зөвлөх үйлчилгээг авч, “Жендерийн хороо”-г ажиллуулж байна. Энэ төслийн гол зорилго нь сүү бэлтгэн нийлүүлэгч эмэгтэй фермерүүдийн хөдөлмөрийн нөхцөлийг дэмжих. Тодруулбал, хоршоо байгуулан үйл ажиллагааг нь зах зээлийн зарчмаар хөгжүүлэх байдлаар эмэгтэй фермерүүдийг орлогын баталгаат эх үүсвэртэй болгох ажил юм. Нийгмийн өндөр ач холбогдолтой энэ ажлыг нь Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас үнэлж “GENDER and ECONOMIC INCLUSION” шагналыг олгожээ.
- “Ногоон Сүү”
Эдүгээ ногоон хөгжлийн бодлого нь зүгээр нэг нийгмийн хариуцлагын асуудал биш, бараг компани болгоны стратеги, бизнес загварын нэг хэсэг, компани урт удаан оршин тогтнох үндэс нь болжээ. “Сүү ХК”-ийн хувьд сүүлийн жилүүдэд эрчим хүч, нөөцийг хэмнэх, хог хаягдлыг дахин боловсруулах бодлогыг нийт хөрөнгө оруулалт, компанийн процессуудад шингээн хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2021 оноос цахилгаан эрчим хүчний хэмнэлтийн менежерийн орон тоог үүсгэжээ. Ийм менежер нь нэг ёсондоо эрчим хүчний “дотоод аудиторын” зарчмаар ажиллах бөгөөд компанийн хэмжээнд цахилгаан хэмнэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах 5 жилийн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Энэ төлөвлөгөөний дагуу дэд станцыг шинэчлэн үйлдвэрийн цахилгаан хэрэглээг 5%, мөсний усны системийг иж бүрэн шинэчилснээр хөргөх цехийн цахилгааны хэрэглээг 15%-иар, усны хэрэглээг 18%-иар бууруулжээ.
“Сүү ХК” нь үйлдвэрээс бий болдог хог хаягдлыг 100% боловсруулах, дахин ашиглах зорилготой. Өнгөрсөн жил 20 тонн төмрийн хаягдал, 3 тонн хуванцар хаягдал, 1 тонн орчим модон хаягдлыг дахин боловсруулж, Түмэн шувуут ХК-тай хамтран жилд 36 тонн цаасан хайрцгийг дахин боловсруулж ашиглах боломжтой болжээ.
Мөн ногоон бодлогын дагуу Euro-3 хөдөлгүүртэй авто машинуудаар паркаа шинэчилсэн байна.
- Сүү бэлтгэлийг шинэ түвшинд гаргав
Монгол Улсад ханган нийлүүлэх сүлжээ нь ХАА-н салбарын бүх үйлдвэрлэгч нарын хувьд өртгийн гинжин хэлхээний хамгийн эмзэг хэсэг нь байдаг. Дэлхийн улс орнууд энэ асуудлыг голдуу хоршооны зарчмаар шийддэг бөгөөд энэ нь ХАА-н фермерүүдийг орлогын найдвартай эх үүсвэртэй байлгах, тэдний амьдралын чанарыг сайжруулах үндсэн арга болдог. Европын хоршоонууд л гэхэд 4.5 сая хүнийг ажлын байраар хангаж, жилийн эргэлт нь нэг их наяд гаруй евро хүрдэг байна.
“Сүү” ХК нь одоогоор сүү бэлтгэлийн хамгийн том нэгдсэн системийг хөгжүүлж байна. Анх 2019 оноос хойш сүү бэлтгэлийг шинэ түвшинд хүргэж, түүхий сүүний чанарыг сайжруулах зорилгоор орон нутагт хоршооны системийг хөгжүүлэх санаачилга хэрэгжүүлсэн. 2020 онд анхны хоршоог байгуулж байсан бол өнөөдөр 12 болж өссөнөөс 8 хоршоог 2022 онд шинээр байгуулжээ.
Үүний үр дүнд өнгөрсөн жил “Сүү ХК” бэлтгэн нийлүүлэгчдээсээ нийт 21.2 сая литр сүү худалдан авч, 27.8 тэрбум төгрөгийн шууд орлогыг малчдад бүрдүүлжээ. Компанийн зүгээс хамтрагч хоршоодын гишүүддээ зориулан нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлдэж өгөхөөс гадна санхүү, менежментийн чиглэлээр сургалт явуулж байна.
Өнөөгийн байдлаар “Сүү ХК” нийт 1500 орчим сүү бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд жил бүр 10 орчим хоршоог шинээр байгуулах төлөвлөгөөтэй.
- Сайн тэжээл – чанартай сүү
“Сүү ХК” нь хоршоожуулах аяны хүрээнд бэлтгэн нийлүүлэгч фермер хоршоодод 2022 онд 800 гаруй сая төгрөгийн өртөг бүхий 1540 тонн орчим хивгийг үнэ төлбөргүй тараажээ. Учир нь малыг зөв тэжээх нь сүүний гарц, чанарыг дээшлүүлдэг. Бэлтгэн нийлүүлэлтийг хоршооны зохион байгуулалтад оруулж, мал тэжээх ажлыг зөв горимд оруулснаар сүүний гарц, чанар эрс сайжирсан бөгөөд фермерүүд өмнөхөөсөө 2.5 дахин их, илүү чанартай сүүг үйлдвэрт нийлүүлдэг болжээ.
- 11 тэрбум гаруй төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлэв
8. “Сүү ХК” – Оны шилдэг ААН
Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entreprenuer 2022” Меркури цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээн дээр “Сүү ХК”-ийг лны ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖ-ээр шалгаруулав. “Сүү” ХК-ийн 500 ажилтан, 2500 бэлтгэн нийлүүлэгч, 3000 гаруй харилцагч дэлгүүрүүд болон хөрөнгө оруулагч нарын хөдөлмөрийн үр шим болсон уг шагналыг авахад дараах амжилтууд нөлөөлсөн:
- Ажилтан төвтэй, хүний эрх, жендерийн тэгш эрхийг хангасан бодлого явуулсан,
- 2022 онд томоохон хөрөнгө оруулалт хийж үйлдвэрийн болон сүү хүлээн авах тоног төхөөрөмжүүдээ шинэчилж, есөн нэр төрлийн зайрмаг, милк шэйк, пробиотик таргийг зах зээлд шинээр худалдаанд нэвтрүүлсэн,
- Сүү бэлтгэн нийлүүлэлтийг хоршооны сүлжээнд оруулж шинэ түвшинд гаргасан,
- Малчдаас авсан сүү худалдан авалтын дүн 27.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 62 хувь хүртлээ өссөн,
- Хүүхдийн сүүний төсөл, Орон нутгийн салбаруудыг дэмжсэн төсөл, “Миний Монголын сүү” үйлдвэрийн хүчин чадлыг нэмсэн, Сүү хүлээн авах цехийг шинэчилсэн.
9. Үйлдвэрийн шинэчлэл
Дээр дурдсанчлан, “Сүү ХК” 2022 онд үйлдвэрийн хүчин чадал, бүтээмжийг цоо шинэ шатанд гаргасан хэд хэдэн чухал шинэчлэл хийжээ. Нэгдүгээрт, сүү хүлээн авах цехийг шинэчилснээр түүхий сүү хүлээн авах хүчин чадал хоёр дахин, хадгалах хүчин чадал мөн хоёр дахин нэмэгдэж, хүлээн авах үйл явцыг бүрэн автоматжуулав. Ингэснээр эрчим хүч, ус, уурын зарцуулалтыг 20-25 хувиар, ачаалал ихтэй улиралд машин хүлээлтийг 50 хувиар бууруулжээ.
Хоёрдугаарт, хүүхдэд зориулсан сүү, сүүн бүтээгдэхүүний цогц төсөл хэрэгжүүлж, цагт 8000 ширхэг бүтээгдэхүүн савлах хүчин чадалтай шугамыг нээжээ. Мөн цагт 7000 ширхэг савлах асептик савлагааны шугамыг суурилуулж байна.
Гуравдугаарт, зайрмагийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа эрс тэлж, зайрмагийн хольц бэлтгэх хүчин чадлаа гурав дахин нэмжээ. Ингэснээр зайрмагийн нэр төрлийг нэмэх, шинэ бүтээгдэхүүнүүд нэвтрүүлэх боломжтой болов.
Энэ мэтчилэн, “Сүү ХК” нь хөрөнгө оруулалтаа эрс нэмж, 2022 онд 19.7 шахуу тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь 2021 онд хийж байсан хөрөнгө оруулалтаас 82 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Улмаар 2023 ондоо үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд зориулж дахин 17.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөөд байгаа аж.
10. Оюуны спорт, танин мэдэхүйг дэмжив
“Сүү ХК”-ийн хүүхдүүд рүү чиглэсэн бодлого, арга хэмжээнүүдийн нэг хэсэг нь оюуны спорт болон танин мэдэхүйг дэмжих юм. 2020 онд тус компани Стейниц Монголын шатрын академийн хүүхэд багачуудыг олон улсын томоохон тэмцээн, уралдаанд оролцоход ивээн тэтгэгчээр дэмжиж ажиллав. Тус академийн тамирчин И.Цэлмүүн нь Сүү ХК-ийн ивээн тэтгэлгээр Панам улсад зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд байрын шагнал хүртсэн билээ.
Мөн “Сүү” ХК нь компанийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах бодлогын дагуу үйлдвэр танилцуулах аяллаар нийт цэцэрлэг, дунд сургуулийн сурагч, оюутан, хамтран ажиллагч байгууллагын хамт олон, гаднын зочид төлөөлөгч зэрэг нийт 1100 гаруй хүнийг хүлээн авч, үйлдвэртэй танилцуулжээ.