Цэнхэр Тэнгис стратеги бүтээх аргачлал болон үе шатууд нь маш тодорхой байдаг бөгөөд байгууллагын дээд удирдлага, дунд шатны менежер болон үйлдвэрлэл, харилцагчидтай шууд харьцдаг шугамын ажилчид гээд бүх шатны хүмүүсийг оролцуулдгаараа онцлог.
Үндсэн 2 аргачлалыг товч танилцуулбал:
1. Стратегийн зураглал
Энэ алхам нь 2 зорилготой: 1/ Одоо байгаа зах зээлийн тухай танин мэдэх 2/ Хэрхэн огт өөр үнэ цэнийг шинээр бүтээхийг шийдэх.
1-р зорилго буюу одоогийн нөхцөл байдлыг ойлгохын тулд харилцагчдын зүгээс тухайн салбарын бараа үйлчилгээг үнэлдэг гол зүйлүүдийг жагсаан бичиж компанийн зах зээлд байгаа байр суурийг харж болно.
2-р зорилгын үеэр компани харилцагчдыг, тэр тусмаа тухайн салбараар үйлчлүүлдэггүй харилцагчдыг, татан оруулж тэднээс тухайн зах зээлд дутагдаж байгаа ч тэд өндрөөр үнэлэх зүйлсийг нээж олно. Үүний дагуу компани харилцагчдын багаар үнэлдэг ч компанид зардал ихтэй байдаг зүйлсийг хасаж эсвэл багасгахын зэрэгцээ харилцагчдад нэн хэрэгтэй, үнэлэмж өндөр зүйлсийг нэмж, шинээр бүтээдэг.
Стратегийн Зураглалын Жишээ: Виноны зах зээлд гарсан шинэ үнэ цэнэ – [Yellow Tail]
2. Хас-Багасга-Өргө-Бүтээ Тавцан
Сайн стратеги 3 зүйлийг харуулах хэрэгтэй байдаг: 1/ Төвлөрөл 2/ Ялгарал 3/ Ойлгомжтой санал. [Yellow Tail] нь виног тэр бүрийд сонгодоггүй байсан хүмүүст чухал байдаг 3 зүйл дээр л Төвлөрсөн нь бусдаас Ялгарах хүчин зүйлүүд болсон бөгөөд тэдний харилцагчдад хүргэх санал нь маш энгийн бөгөөд тодорхой: Өдөр тутамд уух энгийн, өвөрмөц вино.
[Yellow Tail]-н Хас-Багасга-Өргө-Бүтээ Тавцан
[Yellow Tail]-н шошго тод өнгөтэй инжний зурагтай байх бөгөөд шираз, шардоннае хэмээх хоёр төрлөөр л гардаг. Амт нь хөнгөн, төвөггүй, сонголт хийхэд виноны мэдлэг шаарддаггүй тул вино уудаггүй пиво, коктайл л уудаг байсан олон зуун шинэ хэрэглэгчийг татаж чадсан. Цэнхэр Тэнгис стратеги хэрэгжүүлснээр Еллоү Тайл нь хоёрхон жилийн дотор АНУ-н засар том ах зээлийг тэргүүлсэн.