Аливаа шинэ стратегийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал бөгөөд хүнд хэсэг нь байдаг. Цэнхэр тэнгис стратеги нь зах зээл, боломжийг огт өөрөөр харж маш шинэлэг шийдлүүд олдог тул байгууллагын соёл, сэтгэлгээнд хамгийн их өөрчлөлт шаарддаг. Success Bridge-ийн зөвлөх үйлчилгээ нь хэрхэн Цэнхэр тэнгис бүтээх вэ гэдгээс гадна хэрхэн бодитой, амжилттай зах зээлд хэрэгжүүлэх вэ гэдэг дээр харилцагчтайгаа хамтран ажилладаг.
3-р үе шат: Зорилтот зардалдаа хүрэх нь Цэнхэр тэнгис стратегийн бизнес загвар тодорхойлох дараагийн үе шат юм. Зардал дээр ашиг нэмж үнэ тогтоох нь түгээмэл байдаг. Цэнхэр тэнгис стратеги нь тодорхойлсон үнээс зорилтот ашгаа хасаж зардлаа онилдгоороо ялгаатай.
Ашигт ажиллагааны Цэнхэр тэнгис загвар:
4-р үе шат: Хэрэглээнд хүргэх буюу зах зээлд нэвтрүүлэх. Хэчнээн хүнд хэрэгтэй, үнэ болон өртгийн шинэчлэлтэй бүтээгдэхүүн үйлчилгээ гаргасан ч зах зээлд зөвөөр нэврүүлэхгүй бол амжилтад хүрэхгүй байх эрсдэлтэй. Цэнхэр тэнгис стратеги нь ялангуяа урд өмнө байгаагүй шинэ санаануудыг хэрэгжүүлэх шаардлагатай болдог тул хэрэгжүүлэлт, хэрэглээн дээр онцгой анхаарах шаардлагатай. Шинэ санаа маш их айдас, болгоомжлолтой тулгардаг бөгөөд ажилчид, хамтрагчид, олон нийт гэсэн бүлгийн хүмүүст тус бүрд нь шинэ саналаа ойлгомжтой тайлбарлан, тэдний эсэргүүцлийг давах үйл ажиллагаа хийнэ.
3. Байгууллага дотооддоо шинэ бодлогоо хэрэгжүүлэхэд бэлтгэх. Аливаа стратеги бодлогыг хэрэглүүлэхэд байгууллагын дотоод хүмүүсийн сэтгэхүйн, нөөц бололцооны, урамшууллын, эрх ашгийн гэсэн 4 саад бэрхшээл байдаг. Энэ бүхнийг даван туулах аргачлал нь Типпинг Пойнт Лэадэршип буюу хамгийн нөлөө бүхий хүмүүс,хэсэг, үйл ажиллагаанд төвлөрч манлайлах явдал юм. Ингэснээр хамгийн чухал цэгтээ төвлөрч нөөц бололцоо цаг хэмнэж стратегийн хэрэгжилт бодитой, амжилттай болно. Гол тактикууд:
-
Сэтгэхүйн хүндрэл: Хэрэглэгчдэд хүндрэл үзүүлдэг нөхцөл байдалтай биеэр очиж танилцах, сэтгэл дундуур харилцагчидтай уулзах
-
Нөөц бололцооны хүндрэл: нөөц бололцоогоо хамгийн эгзэгтэй цэгт зарцуулах, нөөцийг ашиггүй газраас холдуулах, дотоод хэсгүүдийн дотор ашигтай солилцоо хийх
-
Урамшууллын хүндрэл: Хамгийн нөлөө бүхий хүмүүс дээр төвлөрөх, тэдний ажлын хяналтыг шударга, нээлттэй болгох, ажлыг жижиг хэсгүүдэд хувааж хэсэг хэсгээр нь хэрэгжүүлэх
-
Эрх ашгийн зөрчилд тулгуурласан дээр: Байгууллагадаа хүндлэл хүлээсэн, хүн болгонд хүрэх чадвартай хүнд харилцааны асуудлыг даатгах, дэмжигчдээр дамжуулж эсэргүүцэгчийг хувиргах
4. Цэнхэр тэнгис стратегийн хэрэгжүүлэлтэд учрах саад тотгоруудыг зайлуулсны дараа байгууллагын бүх ажилчид зүрх сэтгэлээрээ шинэ стратегийг дэмжих 3 аргачлал хэрэгжүүлэх:
-
Оролцуулах – шинэ санааг боловсруулахдаа аль болох олон түвшний ажилчдыг жигд оролцуулах
-
Тайлбарлах – шинэ санааны хэрэгцээ юу байсан, ямар шийдэлд хүрсэн, хүлээж буй үр дүнг тодорхой тайлбарлах
-
Хүлээлт – шинэ санааг хэрэгжүүлэхэд ажлын байр тус бүрийн оролцоо, нэмэр нөлөөг, үнэлгээг тодорхой болгох