BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Эргэн тойронд нь мод, бутаар хүрээлэгдсэн өтгөн ногоон талбайд бэлчиж буй хэсэг үхэр. Камерт хамгийн ойр байгаа үнээ нь бор, цагаан хээтэй, харин цаана нь байгаа бусад нь ихэвчлэн хар, цагаан өнгөтэй байдаг. Амар амгалан, нарлаг хөдөө орон нутаг нь бизнес эрхлэгчдийн амралт зугаалгын орчинг санагдуулдаг. - Business.MN

Монголчуудын саалийн бодлого ямар байна вэ?

Г.Даваадорж   Г.Даваадорж
2024-02-02
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Сүүний салбарт хээлтүүлэг, тэжээлийн аж ахуй, мал эмнэлэг, тээвэрлэлт, боловсруулах үйлдвэр, худалдаа гэх мэтээр өртгийн маш том гинжин хэлхээ хөгжих шаардлагатай.

***

Дэлхий нийт улам их сүү уудаг болж байна. Африкийн орнуудаас эхлээд сүү уудаггүй байсан ард түмнүүд хүртэл сүүнд орж эхэлж байна. Учир нь сүү хүн төрөлхтөнд маш хэрэгтэй, сүү сайн уудаг ард түмэн илүү эрүүл чийрэг байдаг гэдгийг олон судалгаа харуулсаар байна. Харин уламжлалт мал аж ахуйн орон болох Монголын сүүний хэрэглээ, үйлдвэрлэл хангалтгүй хэвээр байгаа.

Монгол Улс ч Хүнсний тухай хуульд стратегийн хүнс гэж нэрлэсэн. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас “Эрүүл малаас эрүүл хүнс, эрүүл хүнснээс эрүүл монгол хүн” гэсэн бодлогын ерөнхий чиглэл барьж, хуулиа баталж, хөтөлбөр, арга хэмжээнүүд хэрэгжүүлсээр байна.

Сүүний үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашиг нь нэг литр сүү үйлдвэрлэх бүтээмж, өртгөөс ихээхэн хамаардаг. Үүн дотроо нэг литр сүүний ашиг шимийн 30 хувьд малын чанар, генетикийн хүчин зүйл нөлөөлж, үлдсэн 70 хувь нь тэжээллэг арчилгаа, маллагаанаас бий болдог. Харамсалтай нь, өнөөдөр манай улсад орчин үеийн сүүний эко систем бий болоогүй.

Бодлогын таатай орчин бий болгох үүднээс 2017 онд Малын эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан. Ингэснээр энэ салбарт бүртгэл, мөшгөлтийн тогтолцоо бий болж, малын ашиг шимийг дээшлүүлэх, малаа эрүүл байлгах, баталгаатай, эрүүл сүү нийлүүлэхэд эхний алхам хийгдсэн.

2023 оны есдүгээр сарын байдлаар задгай сүү 2770 орчим төгрөгийн үнэтэй байлаа. Энэ үнийг БНХАУ тэргүүтэй зарим орны үнэтэй харьцуулахад тийм ч өндөр биш. Өөрөөр хэлбэл, монголчууд дэлхийн дундажтай харьцуулахад боломжийн үнэтэй сүү уудаг. Хамгийн гол нь сүүний үнийг нэмэхдээ бус, дээр дурдсан нэг литр сүүний бүтээмжийг дээшлүүлэх нь чухал гэдгийг судлаачид үргэлж ярьдаг.

Сүү үйлдвэрлэлд маш олон тоглогч оролцдог учраас бүх ажлыг төр хийх боломжгүй, зах зээл өөрөө төрөлжих ёстой. Тухайлбал, хээлтүүлэг, тэжээлийн аж ахуй, мал эмнэлэг, тээвэрлэлт, боловсруулах үйлдвэр, худалдаа гэх мэтээр өртгийн маш том гинжин хэлхээ ажиллах учиртай. Энэ дундаас юун түрүүнд тэжээлийн хангамж, тээвэр логистикийн сүлжээг хөгжүүлэх шаардлагатай. Тиймээс эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг Засгийн газраа албан ёсоор зарласан билээ.

Одоогоор хүнсний салбарт идэвхтэй хэрэгжиж буй бодлогын нэг хөшүүрэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр болж байна. 2022 онд батлагдсан уг хөтөлбөрийн хүрээнд ирэх таван жилд 19 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг 100% хангадаг болох том зорилт тавьсан. Үүний дотор сүүний чиглэлийн үүлдрийн 50 мянган толгой үхрийн аж ахуй бий болгохоор тусгасан.

Өнөөдөр энэ салбар жилд 400 мянган тн сүү боловсруулах суурилагдсан хүчин чадалтай ч улирлын хамаарлаас болоод уг хүчин чадлынхаа 50 орчим хувийг л ашигладаг.

Улирлын хэлбэлзэлтэй холбоотой сүү бэлтгэлийн 70 хувь зуны хугацаанд, 30 хувь нь өвлийн улиралд байгаа нь илүүдэл, хомсдол үүсгэж байгаа учраас эрчимжсэн мал аж ахуйн шийдэл зайлшгүй хэрэгтэй. Үүнтэй холбоотой Беларусь улсаас сүүний чиглэлийн үхэр болон шаардлагатай тоног төхөөрөмжүүд импортлох төслийн ажлууд үргэлжилж байгаа.

Монголын сүүний үхрийн аж ахуй

Сүүлийн жилүүдэд сүү боловсруулах үндэсний үйлдвэрүүд сүүний фермийн төслийг хэрэгжүүлж, сүү бэлтгэх, боловсруулах сүлжээг кластерын зарчмаар хөгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, Сүү ХК 2019 оноос сүү бэлтгэлийн сүлжээг хөгжүүлж эхэлсэн бөгөөд 2020 онд анхны хоршоог байгуулснаас хойш эдүгээ тоо нь 12 болж өсжээ. 2022 онд тус компани бэлтгэн нийлүүлэгчдээсээ нийт 21.2 сая литр сүү худалдан авч, 27.8 тэрбум төгрөгийн шууд орлогыг малчдад бүрдүүлжээ. Өнөөгийн байдлаар “Сүү ХК” нийт 1500 орчим сүү бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд жил бүр 10 орчим хоршоог шинээр байгуулах төлөвлөгөөтэй байна.

Мөн компанийн зүгээс хамтрагч хоршоодын гишүүдээ тоног төхөөрөмж, санхүү, менежментийн сургаж зөвлөхөөс гадна тэжээлээр хангадаг байна. Тухайлбал, 2022 онд 800 гаруй сая төгрөгийн өртөг бүхий 1540 тонн орчим хивгийг үнэ төлбөргүй тараажээ. Ийнхүү бэлтгэн нийлүүлэлтийг хоршооны зохион байгуулалтад оруулж, мал тэжээх ажлыг зөв горимд оруулснаар сүүний гарц, чанар эрс сайжирсан бөгөөд фермерүүд өмнөхөөсөө 2.5 дахин их, илүү чанартай сүүг үйлдвэрт нийлүүлдэг болсон тухай Сүү ХК-ийн тайланд дурджээ.

Урамшууллын тогтолцоог урамшуулах уу?

Дэлхийн улс орнууд хүн амаа сүүгээр тогтвортой хангахад ашигладаг бодлогын нэг арга хэрэгсэл нь сүүний урамшуулал байдаг. Монгол Улс 2020 оноос эхлээд түүхий сүүний нийлүүлэлтийг сэрүүний улиралд нэмэгдүүлэх зорилгоор урамшуулал олгож эхэлсэн. Ингэхдээ тухайн оны 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 3 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд шаардлагад нийцсэн түүхий түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд нэг литр тутамд таван зуун төгрөгийн мөнгөн урамшуулал олгодог болсон.

Сүүний урамшууллын журам гарснаас хойш сүү боловсруулах 8-12 үйлдвэрт 2020-2021 онд 4,2 тэрбум төгрөг, 2021-2022 онд 5,3 тэрбум төгрөгийн урамшууллыг тус тус олгожээ. Урамшуулалгүй байхад өвлийн улиралд (11, 12, 1, 2, 3 саруудад) 11.9 сая.литр түүхий сүү нийлүүлж байсан бол урамшуулал өгч эхэлснээр түүхий сүүний нийлүүлэлт хоёр дахин  нэмэгдсэнийг ХХААХҮЯ-ны албан ёсны вэб сайтад дурджээ.

Цаашдаа Засгийн газар өвлийн улирлын сүүний нийлүүлэлтийг нэмэхийн тулд урамшууллын хөшүүргийг үргэлжлүүлж, сүү нийлүүлэлтийн кластерын системүүдийг сүүний үйлдвэрүүдтэй хамтран хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Түүнээс гадна хуурай сүүний импортыг бууруулах бас нэг том зорилт бий. Манай улс жилд дунджаар 30 орчим сая ам.доллартой тэнцэхүйц хэмжээний хатаамал сүү импортоор авдаг. Энэ хамаарлыг багасгах зорилгоор хүүхдийн сүүний үйлдвэр, хуурай сүүний үйлдвэрүүдийг байгуулахаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд тусгасан байна.

bookzone.mn
Тагууд: стратегисүүүндэсний үйлдвэрлэл

Санал болгох:

A collage shows the new Импортыг орлож экспортлох боломжтой MDM ампул тарилгын эмийн үйлдвэр: stainless steel equipment, staff in lab coats, technical machinery, the modern exterior, and workers inspecting documents in a clean room.
Импортыг орлож, экспортлох боломжтой МДМ ампул фарм тарилгын эмийн үйлдвэр ашиглалтад орлоо
Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00