“ӨВ” брэнд шинэхэн цувралаа бэлэгтэйгээр танилцуулж байна. Нэг сая төгрөгөөс дээш дүнтэй худалдан авалт хийвэл No78 студид гоёлын үс засалт, нүүр будалтаа хийлгэх боломжтой. No78 студиэр Монголын урлаг, нийгэм, улс төр, бизнесийн салбарын манлайлагч бүсгүйчүүд үйлчлүүлдэг бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвартай артистууд тансаг зэрэглэлийн брэндийн будгаар будалт хийнэ. Тиймээс худалдан авагч бүсгүйчүүд маань тэмдэглэлт баяруудын үеэр гоёлын будалт, үс засалтаа хийлгэх боломжтой юм.
Харин нэг саяас доош дүнгээр худалдан авалт хийсэн бүсгүйчүүддээ “Өв” брэндийн Hoodie бэлэглэж байна.
“Өв” брэндийн дээлүүдийг монголжингоо бүсгүйчүүдийн арьсны өнгө, хэлбэр төрх, биеийн галбир, ааш ааль, үйл хөдлөл гэх мэт олон олон онцлогийг нягт тусган урладаг учраас энгүүн харагдах хэр нээ монгол бүсгүйчүүдийн эрэлхэг дайчин, бас уян налархай чанар, цуцашгүй хөдөлмөрч зан, ижий аав, элгэн садан, ханийнхаа бат түшиг мөн гэдгийг илтгэх мэт цаанаа л чамин бас дэгжин. Дээлийн торго, чимэг зүүсгэл, нандин хатгамал нэг бүр бүсгүй таныг бусдаас ялгаатай харагдуулахаар бүтээгдсэн бөгөөд таны үзэмжийг төгс төгөлдөр гоёно.
Эдгээр дээлийн энгэрт эхийн одон гялалзваас хүн бүрийн харцыг булаах нь гарцаагүй. Монгол хүн таны саруул ухаан, уужуу сэтгэл, язгуур сайхан чанар бүхнийг “ӨВ” илэрхийлнэ.
Шинэ ӨВ цувралтай танилцах салбарууд:
Салбар 1
Сүхбаатар дүүрэг Улаанбаатар их дэлгүүрийн 4-р давхар
Салбар 2
Баянгол дүүрэг Gemmall худалдааны төв 3-р давхар
Онлайнаар худалдан авч, хүргүүлэх боломжтой:
Facebook – https://www.facebook.com/UVMongolia
Instagram – https://www.instagram.com/uv_mongolia/