BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Орчин үеийн, минималист хүлээлгийн хэсэгт хоёр робот, хоёр хүн сууж байна. Роботууд цүнх барьдаг нь тэдний бизнесийн зорилгыг илтгэдэг. Нэгэн эр цагаа шалгаж байхад эмэгтэй хүн утас руугаа инээмсэглэж байна. Энэ санхүү орчинд технологи, цагийн менежментийн хослолыг онцлон харуулсан ханын цаг харагдана. - Business.MN

Санхүү, бизнес, хуулийн салбарт хиймэл оюун хар сүүдрээ тусгах уу

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2024-07-18
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Давос, Уолл Стрийт, АНУ-ын Дээд шүүхийн хувьд хиймэл оюуны эрсдэл санаа зовоосон асуудал болж эхэллээ.

Хиймэл оюуны аюулын талаар эртнээс анхааруулж ирсэн Цахиурын хөндийн зарим зүтгэлтний санаа зовнил өдгөө хууль эрхзүйн систем, бизнесийн манлайлагчдын оролцдог дэлхийн хэмжээний арга хэмжээ, Уолл Стритийн зохицуулагчид гээд дээд түвшинд яригдах хүртлээ газар авлаа.

2024 оны нэгдүгээр сард Санхүүгийн салбарын зохицуулагч байгууллага (FINRA) нь хиймэл оюуныг “шинээр гарч ирж буй эрсдэл” гэж тодорхойлсон бол Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаанд хиймэл оюуны үүсгэсэн хуурамч мэдээлэл нь дэлхийн эдийн засагт ойрын хугацаанд учрах хамгийн том аюул гэж дурдсан. Үүнээс өмнө Вашингтон дахь Санхүүгийн тогтвортой байдлын хяналтын зөвлөл (FSOC) нь хиймэл оюуныг “хэрэглэгчдэд шууд аюул учруулах боломжтой”, харин Үнэт цаас, биржийн хорооны (SEC) дарга Г.Генслер хиймэл оюуны модель ашиглаж худалдах, худалдан авах шийдвэрээ гаргадаг хөрөнгө оруулалтын фирмүүдийн санхүүгийн тогтвортой байдалд хиймэл оюун эрсдэл авчирна гэж сануулж байсан юм. “Ирээдүйн санхүүгийн хямралын талаарх тайланд уг хямралын нэг гол буруутан нь хиймэл оюун гэж бичигдэх нь гарцаагүй” хэмээн тэрбээр нэмж хэлсэн билээ.

Харин Дэлхийн эдийн засгийн форумын санал асуулгад хамрагдсан 1500 орчим бодлого боловсруулагч, салбарын манлайлагчдын хувьд хиймэл оюуны ботын үүсгэж, бичиж, тараасан хуурамч мэдээлэл, суртал ухуулга нь дэлхийн эдийн засагт хамгийн их эрсдэл учруулах ажээ. Хятадын тал хиймэл оюун ашиглаж Тайванийн улс төрд нөлөөлөхөөр оролдож байна гэж “Вашингтон пост” мэдээлж байсан нь нэг жишээ юм. Өөр нэг жишээ дурдахад, алдаатай сургасан хиймэл оюун нь зээл авах боломжтой хүсэлт гаргагчид зээл олгохгүй байх шийдвэр гаргах зэрэг эрсдэл дагуулна гэж санхүүгийн зах зээл дэх эрсдэлтэй зан үйлийг хянадаг Сангийн яамны Санхүүгийн тогтвортой байдлын хяналтын зөвлөл анхааруулсан.

Хиймэл оюуны хөгжүүлэлтээс үүсэх эрсдэлийг судлахад зохицуулагчид болон санхүүгийн салбарынхан илүү их анхаарал хандуулах ёстой хэмээн энэ мэт шалтгаанаас үүдэж тус зөвлөл сануулж эхэлжээ.

Ялангуяа SEC-ийн дарга Г.Генслер хиймэл оюуныг хамгийн ил тод шүүмжилж буй. Түүний удирдаж буй хороо өнгөрсөн арванхоёрдугаар сард хөрөнгө оруулалтын зөвлөх компаниудаас хиймэл оюуныг хэрхэн ашиглаж байгаа талаарх мэдээллийг нь шаардаж авсан юм. Хиймэл оюуныг өгөгдөл задлан шинжлэх, таамаглах зориулалтаар ашиглаж байгаа компаниуд болон хэрэглэгчдийнх нь хооронд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх үүднээс тус хороо ийм шалгалт хийсэн байна. “Ашиг сонирхлын зөрчил нь хөрөнгө оруулагч нарт хор хохиол учруулж, улмаар илүү өргөн хүрээнд сөрөг нөлөө үүсгэх боломжтой” хэмээн тус хороо мэдээлсэн. Тийм ч учраас тэд энэ чиглэлээр илүү хатуу чанд дүрэм журам гаргахаар ажиллаж байна.

Айсуй аюул, гэнэтийн эрсдэлийг таамаглахдаа хиймэл оюун хүнээс илүү байх боломжгүй гэж үзэж буйгаа Вашингтоны хуулийн коллежийн дэд захирал Х.Аллен илэрхийлсэн. 2008 оны үл хөдлөхийн сүйрлийг хэн ч урьдчилан таамаглаж чадаагүй. Учир нь орон сууцны үнийн уналт өмнө нь гарч байгаагүй учраас Уолл Стритийн моделиуд үүнийг олж хараагүй агаад хиймэл оюуны хамгийн шилдэг модель ч өөрийг нь сургасан өгөгдөл, мэдээллийн чанараас хэзээ ч илүү гарахгүй хэмээн Х.Аллен өөрийн байр суурийг тайлбарласан юм.

Түүнчлэн хиймэл оюун нь улам бүр цогц, хүчирхэг болох тусам тухайн дүгнэлт, шийдвэрийг яагаад гаргаснаа тайлбарлаж чадахгүй “хар хайрцаг”-ны автоматжуулалт үүсэх, чухам ийм явдалд санаа зовж буйгаа зарим аналист илэрхийлсэн. Тааруу загварчилж, удирддаг системүүд нь аливаа санхүүгийн гүйлгээг хийхэд зайлшгүй хэрэгтэй худалдан авагч, худалдагчийн хоорондох итгэлцлийг нурааж болох юм хэмээн Нью-йоркийн их сургуулийн Стерн бизнесийн сургуулийн профессор Р.Бернер онцолж байв. “Машинууд хэрэв “галзуурвал” яах вэ гэсэн стресс тестийг хэн ч хийгээгүй байгаа шүү дээ” гэж тэрбээр анхааруулсан.

Санхүүгийн зах зээлээс гадна Дээд шүүх ч хиймэл оюунд болгоомжтой хандаж эхэлжээ. “Нэн чухал мэдээллийг олж авах боломжийг хуульч, хуульч бус хүмүүст хиймэл оюун өгч байна. Гэхдээ хувь хүний нууц, ашиг сонирхлыг зөрчил, хуулийг хүмүүнлэг бус болгох эрсдэл ч түүнд бас бий” гэж АНУ-ын Ерөнхий шүүгч Ж.Робертс шүүхийн системд хандаж бичсэн жилийн эцсийн тайландаа дурджээ.

Хиймэл оюуныг нийгэмд хэрхэн үр ашигтай байлгах, түүнтэй зохицож амьдрах талаар 2023 онд дэлхийн олон улсын улс төрч, бодлого гаргагчид байр сууриа илэрхийлцгээсэн. АНУ-ын конгресс хиймэл оюуны талаар олон сонсгол зохион байгуулсан бол Ерөнхийлөгч Ж.Байдены гаргасан гүйцэтгэх тушаалд “хиймэл оюун бол манай цаг үеийн хамгийн их нөлөөтэй технологи” гэж дурдагджээ. Харин Их Британид болсон хиймэл оюуны тухай форумын үеэр Ерөнхий сайд Р.Сунак “хүн төрөлхтөн хиймэл оюуныг хяналтаасаа бүрэн алдаж магадгүй” гэж анхааруулж байв. Хиймэл оюун нь худал мэдээлэл тараах, ажлын байрыг устгах, тэр бүү хэл аюултай биологийн зэвсэг бүтээхэд туслах зэрэг олон эрсдэлийг дагуулах боломжтой нь хамгийн их анхаарал татаж байгаа юм.

“Гэхдээ хиймэл оюуны талаар яригдаж байгаа зүйлс болон бодитоор хийж чадах зүйлсийнх нь хооронд ялгаа бий. Хиймэл оюун хүмүүст цоо шинэ байсан, зөвхөн сайн талыг нь олж хардаг байсан бал сар одоо дууссан. Хүмүүс ашиглаад ирэхээрээ ямар асуудал тарьж болохыг нь хардаж, таамаглаж эхэлж байна” хэмээн Нью-йорк дахь хиймэл оюуны Hugging Face стартапын ёс суртахуун хариуцсан эрдэмтэн М.Митчелл дурдсан.

Эх сурвалж: Вашингтон пост

Нийтлэлийг: Г.де Винк, Д.Линч

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: хиймэл оюун

Санал болгох:

A dark speech bubble is centered against a gradient background transitioning from light pink and orange on the left to deep purple on the right. The bubble is empty, suggesting communication or conversation.
Хиймэл оюуныг юу хязгаарлаж байна вэ?
A hand holding a remote control points towards a large screen, suggesting the versatility of Ухаалаг ТВ, displaying multiple channels with different blurred images in a grid pattern, offering a variety of viewing options.
Ухаалаг ТВ таныг хэрхэн тагнадаг вэ
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00