“Өдөр тутам манай бүтээгдэхүүнийг хэрэглэж амьдралаа илүү амар хялбар болгож, бүтээмжээ нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа нь хэрэглэгчдэдээ бидний өгч буй үнэ цэн”.
Сэтгэл хангалуун хэрэглэгчтэй болох нууц
Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд бусад компаниас ялгарахад юу хамгийн чухал вэ? “Юун түрүүнд хэрэглэгчийн туршлага” гэж “ТурбоТек” компанийн Гүйцэтгэх захирал Ж.Сайнбаяр өгүүлэв. Ялангуяа асар өрсөлдөөнтэй электрон барааны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн хувьд зөвхөн чанартай, сайн бүтээгдэхүүн санал болгох нь хангалтгүй гэдгийг энэ салбарт 10 орчим ажил ажилласан тус компанийн удирдлага, ажилтнууд сайтар ойлгодог. Олон улсын судалгаанууд ч үүнийг баталдаг билээ. Тухайн компанийн өгч буй хэрэглэгчийн туршлагыг “маш сайн” гэж үнэлсэн үйлчлүүлэгчийн дахин худалдан авалт хийх магадлал нь “муу” гэж үнэлсэн үйлчлүүлэгчийнхээс 3.5 дахин их байдгийг Temkin Group-ийн судалгаа харуулсан. Түүнчлэн худалдан авах шийдвэр гаргахад нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл бол хэрэглэгчийн туршлага гэж PwC компанийн судалгаанд хамрагдагсдын 75 хувь нь хариулжээ.
Тийм ч учраас энэхүү өрсөлдөөнтэй, мөн сонирхолтой зах зээлд хөл тавиад удаагүй “ТурбоТек”-ийн залуус хэрэглэгчийн туршлагад анхаарлаа хандуулж ажиллаж байна. “Их наяд” худалдааны төвийн Зүүн өндөр төвд эхний дэлгүүрээ нээсэн тус компанийнхан логогоо ч хадаж амжаагүй байхдаа борлуулалтаа эхлүүлж, ачаалал ихтэй ажиллаж байгаа нь энэ тал дээр ихээхэн ахиц гаргаад байгааг нь илэрхийлэх болов уу. Хэрэглэгчдийн мэдэхгүй, сайн ойлгохгүй байгаа зүйлд тусалж, асуултад нь мэргэжлийн хариулт өгөх, мөн харилцах, үйлчлүүлэх, ойлголцоход хамгийн амар, тухтай байлгахыг “Турбо тек”-ийн бүх ажилтан хичээдэг. “Өдөр тутам манай бүтээгдэхүүнийг хэрэглэж амьдралаа илүү амар хялбар болгож, бүтээмжээ нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа нь хэрэглэгчдэдээ бидний өгч буй үнэ цэн” хэмээн тус компанийн худалдааны зөвлөхүүд өгүүлэв.
Хэрэглэгчийг сэтгэл хангалуун байлгана гэж хэлэхэд амархан ч хийхэд хэцүү зүйл. Тэр тусмаа шинэхэн брэнд, шинэ компанийн хувьд зах зээлд хөлөө олж, хэрэглэгчдийг татахад амаргүй байж таарна. Гэхдээ энэ тал дээр өөрсдөд нь зарим давуу тал байсан гэж Ж.Сайнбаяр тайлбарлав. “Хэдий манайх шинэ компани боловч баг, хамт олон маань энэ салбартаа 2015 оноос хойш ажилласан, мэдвэл зохих ёстой бүхий л туршлага, мэдлэг, ноухауг хуримтлуулсан. Өөрөөр хэлбэл, цоо шинэ брэндийг туршлагатай баг хамт олон харилцагч нарт хүргэж байна” гэж тэрбээр хэллээ. Тийм ч учраас хүмүүсээ сургах, бараа татан авах, бараа боловсруулах, түгээх зэрэг бүхий л процессыг тэд “товчилж”, гуравхан сарын дотор дэлгүүрийнхээ үйл ажиллагааг жигдрүүлжээ.
“ТурбоТек”-ийн хамт олон харилцагчдадаа өгөх туршлагын хамгийн эхний алхмаас сүүлийн алхам хүртэл анхаарч ажиллахыг хичээдэг.
Дэлгүүрт нь ороод ирэхэд л дотоод тохижилт, барааны өрөлт, сегментчилж хуваасан байдал, гэрэлтүүлэг зэрэг нь илт ялгарна. Тохилог орчинд сэтгэл хангалуун үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх гэсэн тэдний зорилго нь орж ирэнгүүт угтах кофены машин, цай бүхий тусгай хэсгээс нь харагдана. Түүнчлэн, компанийн тухай анхны мэдээлэл авах маркетингийн сувгаа сонгохоос эхлээд борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээнд ч тэд ихэд анхаарчээ.
Зөвхөн борлуулалтын тоо, үнийн дүнг тэд чухалчилдаггүй. Жишээлбэл, тоглоомын компьютер худалдаж авахаар ирсэн менежментийн сургуулийн оюутантай ярилцаж байгаад хичээлдээ төвлөрөх шаардлага, эрэлт хэрэгцээ, санхүүгийн боломжийг нь харгалзан үзээд харьцангуй хямд үнэтэй, энгийн компьютер санал болгосон тохиолдол ч бий. Борлуулалтаа бодвол таван саяын үнэтэй компьютерээ зарах нь зөв ч тухайн хэрэглэгчид яг хэрэгтэй барааг нь өгч, түүнээсээ кайф авахыг “ТурбоТек”-ийнхэн чухалчилдаг байна.
Борлуулалт хийх гэж улайрахгүйгээр ямар насны, аль салбарын, ямар мэргэжилтэй хүн байна вэ, түүнд нь таарсан, хэрэглээ, хэрэгцээнд нь тохирсон хурд, хүчин чадалтай брэндийн бүтээгдэхүүнийг санал болгоно гэсэн үг. Нэг ёсондоо ёс зүйтэй, мэргэжлийн үйлчилгээтэй бизнесийн соёлын жишээ энэ мөн билээ.
Энэхүү соёлын төвд нь тус компанийн ажилтнууд байдаг. “Худалдааны зөвлөхийн ур чадвар, мэдлэг маш чухал. Компьютерын чиглэлээр сургууль төгссөн хүмүүс эд ангиас нь өгсүүлээд маш сайн мэддэг учраас харилцагч нарт зөв, хялбар тайлбарлаж чаддаг. Манай санал болгож буй барааны сонголт болон хүмүүсийн хэрэгцээ аль аль нь маш их. Тэр дундаас бид яг тохирсныг нь санал болгохыг хичээдэг. Танд ийм бүтээгдэхүүн таарна, энэ лаптоп ийм давуу болон сул талтай, энэ гар утас таны мөнгөнд хэмнэлттэй, энэ компьютерын үзэмж нь тиймхэн ч бүтээмж нь үнэтэй бараатайгаа адилхан гэх мэтээр тайлбарлаж өгдөг. Гэхдээ мэдээж эцсийн сонголтыг тухайн хүнд үлдээдэг” хэмээн тэд үйл ажиллагаандаа баримталдаг гол зарчмуудаа онцлов.
Гар утас, лаптоп, компьютер, ухаалаг зурагт, Playstation гэх мэт үнэтэй бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа хүмүүст төрдөг нэг айдас бол борлуулалтын дараах үйлчилгээ юм. Хэдий техник, технологийн хөгжил үсрэнгүй хурдаар урагшилж байгаа ч ямарваа тоног төхөөрөмж гэмтэх, алдаа гарах магадлалтай. “ТурбоТек” компани баталгаат хугацаандаа дефекттэй ямар ч бараа, бүтээгдэхүүнийг сольж өгөх, бүр боломжгүй бол мөнгийг нь буцаах сонголтыг худалдан авагч нарт санал болгодог нь тэдний сэтгэл ханамжийг бууруулахгүй байх зорилготой юм.
Тэр ч бүү хэл, хэрэглэгч өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болоод баталгааны хуудсанд заагаагүй зүйл, эд ангийг эвдэлсэн тохиолдолд тохирох сэлбэг, хэрэгслийг үйлдвэрийн үнээр захиалж авчран, засаж өгдөг нь үйлчилгээний байгууллагын тэр бүр санал болгоод байдаггүй “тансаглал” билээ. Багадаа 2-3 сая төгрөгөөр эрсдэл үүрэх сонирхол ямар ч хүнд байхгүй учраас тэд энэ эрсдэл, айдсыг нь ийн бууруулдаг байна.
Чухамд үүнд л Ж.Сайнбаярын онцолж буй найдвартай, ёс зүйтэй, мэргэжлийн үйлчилгээний бас нэг нууц оршиж байгаа нь лавтай.
Чанартай барааг өргөн сонголттой хүргэнэ
Электрон барааны зах зээл бол далай мэт их сонголт бүхий өвөрмөц салбар юм. Компьютерын үйлдлийн систем л гэхэд Microsoft Windows, macOS, Linux Distributions, Chrome OS, BSD Variants зэрэг 10 орчим, процессорын хувьд үйлдвэрлэгч, брэндээс шалтгаалж Core i3, i5, i7, i9, Pentium, Celeron, Atom, Xeon, Ryzen, Threadripper, Athlon, Epyc, M1, M1 Pro, M1 Max, M1 Ultra, M2, M2 Pro, M2 Max, M2 Ultra гэх мэт, график картын хувьд NVIDIA, AMD, Intel зэрэг үйлдвэрлэгчийн маш олон загвар бий. Ийм нөхцөлд хэрэглэгч өөрийн хэрэгцээнд тохирох электрон барааг сонгох нь адармаатай болж хувирдаг. Түүнчлэн, бүтээгдэхүүн бүр загвар, он, зориулалтаас хамаараад янз бүр учраас аль нэг брэндийн бүтээгдэхүүн ч дотроо ялгаатай байх нь бий. iPhone гар утас ашигладаг хүн Samsung-ийн талаар ямар ч мэдлэггүй байх нь элбэг.
“Бүх брэндийг нэгтгэсэн олон төрлийн сонголт”-ыг санал болгохоор хичээн ажиллаж буй “ТурбоТек”-ийн хамт олон худалдан авагчдад тулгардаг энэ мэт бэрхшээлийг шийдэхийг хичээдэг. Тус компани төрөл бүрийн брэндийн лаптоп, компьютер, гар утас, телевизор, тоос сорогч, Playstation, агаар цэвэршүүлэгч, пянз тоглуулагч, дагалдах хэрэгслүүд, таблет, мөн JBL, Fantech брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэй борлуулж байгаа бөгөөд олон жилийн туршлагадаа тулгуурлаж худалдан авагчдын сегментэд тохирсон, судалгааны үндсэн дээр сонгосон бүтээгдэхүүнийг борлуулдаг байна.
“Ямар ч ажил, мэргэжлийн хүн манайд ороод ирсэн бид хамгийн зөв сонголт хийхэд нь тусалдаг. Учир нь манайд худалдаалж буй 100 гаруй нэр төрлийн компьютерын сонголтод төөрч мэднэ. Тиймээс тухайн хүн юуг хүсэж байгааг нь мэргэжлийн түвшинд тайлбарлаж, таниулж өгөх л хамгийн гол нь. Яг хэрэгтэй бараагаа сонгож авсан хүн сэтгэл хангалуун үлддэг, улмаар дахин худалдан авалт хийж эргэх холбоо үүснэ” гэж Ж.Сайнбаяр онцлов.
Дүгнэвэл, “Турбо тек” компани чанартай барааг боломжийн үнээр мэргэжлийн түвшинд хүргэхийг зорьдог. Тэд нийлүүлэгч талын үнийг сайтар судалж, ашгийн маржиныг өндөр байлгахыг чухалчлахгүй ажиллаж буйг дэлгүүрт нь борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнүүдийн үнээс харж болно. Тэд цаашид дотоодын электрон барааны жижиглэн худалдааны зах зээлд эхний 10-т орох брэнд болохыг зорьж буй. Үүнд нь мэдээж нийтлэлийн эхэнд онцолсон ёс зүйтэй, мэргэжлийн үйлчилгээ чухал үүрэгтэй нь мэдээж.
Ташрамд дурдахад тэд ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг өрсөлдөгч гэж дүгнэх бус, өөрсдөө ажлаа сайн хийхийг илүүд үздэг. Хөрш дэлгүүрүүдтэйгээ ч борлуулалтаа булаацалдахгүй, тэр дэлгүүрт манайхаас хямдхан байгаа гэж зөвлөж чаддаг ёс суртахуунтай ажиллахыг эрхэмлэдэг аж. Ийм л үйлчилгээг тэд зөв үнийн бодлого, чанартай бүтээгдэхүүн, төлбөрийн хамгийн уян хатан, олон төрлийн сонголттойгоор хурдан шуурхай хүргэж байна. Эцэст өгүүлэхэд “Турбо” гэсэн нэр нь нэг талаар тус компанийн эрч хүч, нөгөө талаар цахилсан их хурд болон хүчирхэг амбицыг нь илэрхийлж байгаа ажээ.
“ТурбоТек” зөвлөж байна
Компьютер худалдан авахдаа анхаарах зүйлс
- Худалдан авагч өөрийн хэрэгцээг зөв тодорхойлох нь чухал. Жишээлбэл, өдөр тутмын хэрэглээндээ Microsoft Word, Еxcel зэрэг программ ашигладаг оффисын ажилтнууд энгийн, график дизайнер, gamer зэрэг ахисан түвшний хэрэглээтэй хүмүүс gaming загварын компьютер сонговол зохистой. Өөрт шаардлагагүй өндөр үзүүлэлттэй, үнэтэй компьютер авахаас зайлсхийснээр санхүүгээ хэмнэх юм. Харин хэрэгцээнээс доогуур үзүүлэлттэй бүтээгдэхүүн худалдан авбал дахин сайжруулах шаардлага үүснэ. Нарийвчилбал:
• CPU, GPU, RAM, Hard-ийн үзүүлэлт.
• Дэлгэцийн хэмжээ, нягтрал.
• NumLock шаардлагатай эсэх. - Баталгаат газраас худалдан авч, тухайн бараанд чанарын баталгаа өгдөг эсэхийг анхаарах. Жишээлбэл, үйлдвэрийн эвдрэл гэмтэлтэй бараа байвал хэрэглэгчийн асуудлыг шуурхай шийддэг байхад бид анхаардаг.
- Барааны чанарт анхаарах. Баталгаагүй газраас худалдан авалт хийснээр хуурамч бараа авах эрсдэлтэй байдаг. Мөн барааны найдвартай ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг худалдаж авах үедээ шалгах нь таны цаг хугацааг хэмнэх давуу талтай.
- Үнийн харьцуулалт хийх. Та сонирхож буй барааны үнэ ханшийг багада 2-3 дэлгүүр, худалдааны төвийн ижил үзүүлэлттэй барааны үнэтэй харьцуулах хэрэгтэй.
- Дагалдах хэрэгсэл сонгох. Хэрэгцээндээ тохирсон компьютераа сонгож авсан бол үзүүлэлтэд тохирох дагалдах хэрэгсэл (mouse, mousepad, keyboard, cooler г.м) сонгоно. Өндөр үзүүлэлттэй компьютерт энгийн mouse, keyboard ашиглавал компьютераа бүрэн хүчин чадлаар ашиглахад хүндрэл үүснэ.