BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бизнес цэнэг

“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-04-17
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Бизнес эрхлэгч нэг талаас их сонирхолтой, нөгөө талаас хэцүү ажил хийдэг. Учир нь өдөр бүр асуудалтай тулж, өдөр бүр шийдэл хайх хэрэгтэй болдог. Гэвч тэр болгонд оновчтой шийдвэр гаргахад хэрэгтэй нөөц, боломж, мэдлэг, ур чадвар байдаггүй. Энэ нь зарим тохиолдолд бизнес уналтад орох, захирал мухардахад хүргэдэг.

Тиймээс бизнес хөгжих үндсэн арга зам нь бизнес эрхлэгч өөрөө байнга шинийг судалж, суралцах байдлаар тасралтгүй хөгжих юм. Үүний нэг үр дүнтэй хэлбэр нь нэг нэгнээсээ мэдлэг, туршлагаа хуваалцах юм.

Энэхүү амин чухал хэрэгцээ дээр үндэслээд Business.mn-ээс “Бизнес цэнэг” уулзалтыг зохион байгуулдаг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Цуврал уулзалтын үр дүнгүүд эхнээсээ гарч, уулзалтад оролцсон бизнес эрхлэгчдээс шинэ хамтрагчаа олж, шинэ гэрээнүүд байгуулсан, борлуулалтаа өсгөсөн гэх мэт таатай үйл явдлууд үргэлжилсээр байна.

Тухайлбал, худалдаа, үйлдвэрлэлийн салбарт хэд хэдэн төрлийн бизнес эрхэлдэг У.Энхжаргал “Бизнес цэнэг”-ийн дараахан урт хугацааны, том дүнтэй гэрээ байгуулсан тухай бидэнд дуулгаж байлаа. Мөн барилга, зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг Евро Мон Ази стандарт ХХК-ийнхан “Q Menu” системтэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Харин М.Мөнхзул хотын төвд хоёр ресторан ажиллуулдгаас гадна гүйлтийн спорт, түүний дотор скайранингийн төрлөөр хичээллэдэг бүсгүй. Тэрээр “Бизнес цэнэг” уулзалт дээр контент бүтээгчтэй танилцаж, шинэ танил нь скайранингийн спортод дурлаж, одоо тэд дотоодын төдийгүй, гадаадын тэмцээнүүд дээр хамтран ажиллах төлөвлөгөө гаргаад явж байна.

Ийнхүү бизнесменүүдэд үр өгөөжөө өгч буй энэхүү уулзалтаа бид энэ удаа “Бизнес цэнэг” конференц болгон өргөтгөж, “Recharge, Restart, Rise” гэсэн уриан дор бүтэн өдрөөр зохион байгуулахаар боллоо. Конференцийн агуулга, хөтөлбөрийг боловсруулахдаа бид бизнес эрхлэгчид бизнесээ бүтэн зургаар нь, аль болох 360 харж, өөр өөрсдийн асуудалдаа шийдэл олоосой гэж зорилоо.

Конференцийн хүрээнд хөндөгдөх гол асуудал, тэдгээр хариулт олоход хөтлөх гол илтгэгчдийн талаар дурдвал:

  • Бизнесийнхээ стратегийг хэрхэн үйл ажиллагаа руу оновчтой буулгаж, эмх цэгцтэй болгон системчлэх вэ? Үүний тулд ямар үндсэн дүрэм журамтай байж, ямар арга хэрэгслүүдийг сонгох вэ? Нийтлэг тулгардаг эдгээр асуултын хариуг менежментийн зөвлөх Г.Өлзийбуянгийн “Бизнесээ системчлэх эхлэлийн цэг” илтгэлээс сонсоорой.
  • Харин хүний нөөц хомсдолтой байгаа өнөөгийн нөхцөлд бизнестээ хэрэгтэй байгаа ажилтнууд, ур чадвар, талентуудыг хэрхэн татаж, тогтоон барих тухай United Management Consulting компанийн үүсгэн байгуулагч Д.Ерөө “Ажилдаа дурладаг ажилтныг хэрхэн бий болгох вэ” илтгэлдээ тодорхой ярина.
  • Интерактив ХХК-ийн үүсгэн байгуулагч, технологийн салбарын туршлагатай бизнес эрхлэгч Б.Ууганбаяр өгөгдөлд суурилсан хүний нөөцийн менежмент, хиймэл оюуныг хүний нөөцөд хэрхэн ашиглах тухай сонирхолтой яриа өрнүүлнэ.
  • Мөн “United Business Review”-ийн захирал Д.Асралт Collaborative brain буюу Хамтын сэтгэлгээ (багийн гишүүд чадвар, оюун санаагаа нэгтгэж хүч, бүтээмжээ нэмэгдүүлэх арга барил) гэж юу болох тухай өгүүлэх нь байна.
  • Харин санхүүгийн нөөцтэй холбоотой эрсдэлүүд, ер нь санхүүгийн хувьд бизнесээ хэрхэн удирдаж, цэгцтэй авч явах вэ гэдэг дээр “Finsight Corp” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, санхүүгийн туршлагатай мэргэжилтэн Г.Наранзул төвлөрч ярина. Тэрээр “Удирдлага ба санхүү: Ялгаатай ч салшгүй түншлэл” нэртэй илтгэл тавина.
  • Бизнес эрхлэгч ажилтнуудаа хэрхэн манлайлах, манлайллын ур чадвар, үүнтэй холбоотой сүүлийн үеийн чиг хандлагуудыг ярьж, туршлага хуваалцах үүднээс “Sharing is caring” хэсэгт сонирхолтой оролцогчид урилаа. Тухайлбал, Bat Solution Partners-ийн үүсгэн байгуулагч В.Ганзориг “Нөлөөллийн манлайлал” сэдвээр ярих бол Ondo ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мандуул “Шинэ үеийн СЕО” ямар байх талаар сонирхуулах юм. Харин Green Gate International компанийн гүйцэтгэх захирал Т.Уранжаргал “Бүтээлч санаачилгад сорго байх” тухай бүтээлч яриа хийнэ.
  • Мэдээж бизнесийн амин чухал функц болох маркетингийн сэдвийг орхигдуулахгүй. Энэ хэсэгт бид бизнесийн ертөнцөд амжилт олсон, хамгийн сонирхолтой кэйсүүдийг түүвэрлэлээ. Тодруулбал, М Банкныхан “Цаг нь ирлээ”, Primeat брэнд “Махны хувьсгал”, Vidan брэнд “Гахайг аваръя” нэртэй маркетингийн томоохон кампанит ажлуудынхаа туршлагыг хуваалцана.
  • Түүнээс гадна, “Бизнес цэнэг” конференц дээр хоёр содон зочин ирнэ. Гавж Д.Нямсамбуу сөрөг сэтгэл хөдлөлөө удирдах, эмчлэх эмийн бус арга болох “Санамсарын бясалгал” (Mindfulness) -ийн талаар үнэ цэнтэй мэдлэгээ хуваалцаж, оролцогчидтой хамт бясалгал хийнэ. Харин арга хэмжээний төгсгөлд Business.mn болон Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат нэг цагийн хугацаанд оролцогчдын асуултад хариулах хөтөлбөртэй байна.

Дүгнээд хэлбэл, “Бизнес цэнэг” конференцид оролцсон хүн бүр шинэ санаа, цогц мэдлэг, нөү-хаугаар богцоо дүүргээд буцна гэдэгт итгэлтэй байж болох нь. 

Бизнестэй л бол таныг энд ирж өөрийгөө цэнэглэж, өөртөө update хийхийг урьж байна.

Бүртгүүлэх линк: https://to.biz.mn/conference

 

1 of 4
- +
Бизнес цэнэгийн илтгэгчид
Conference poster for "Бизнес Цэнэг: Marketing Moves" featuring three speakers with photos, event details (April 29, 2025, 09:00 at Galleria Ulaanbaatar), sponsor logos, and a blue and white modern design.
Promotional banner for the "Бизнес Цэнэг" conference featuring portraits of three speakers, event details, sponsors' logos, and the slogan “Sharing is Caring.” Event date: April 29, 2025, at Galleria Ulaanbaatar.
Бизнес цэнэгийн хөтөлбөр
бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: Бизнес Цэнэг Conferenceменежментхүний нөөц

Санал болгох:

Four hands hold interlocking gears against a bright sky, symbolizing teamwork, collaboration, and connection as sunlight shines through the gear spokes.
Хөөгдөв буюу Behavioral spillover (№10)
Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Д.Нямсамбуу: Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00