BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A green recycling symbol made of leafy plants stands on vibrant grass under a blue sky with clouds, symbolizing environmental sustainability and eco-friendly practices.

РЕТ хуванцар нь ердөө хоёр молекул буюу моноэтилингликол (MEG), терефталийн хүчлээс (TPA) бүрддэг.

Хуванцар хаягдлаас үнэ цэн бүтээдэг гинжин хэлхээ

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-04-22
  Green entrepreneur, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

РЕТ хуванцар нь ердөө хоёр молекул буюу моноэтилингликол (MEG), терефталийн хүчлээс (TPA) бүрддэг. Тун энгийн бүтэцтэй уг түүхий эд өдгөө дэлхий даяар хамгийн их ашиглагддаг, мөн үүнийхээ зэрэгцээ хамгийн их хаягддаг хуванцар болжээ. Энэ хоёр молекулын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлдэг нөлөө улам ихэссээр. 

3.8 тэрбум тонн

Дэлхийн банкны тооцооллоос үзвэл дэлхий нийт 2020 онд ойролцоогоор 2.24 тэрбум, 2023 онд 2.3 тэрбум метр тонн хатуу хог хаягдал “үйлдвэрлэсэн” бол энэ тоо 2050 онд 3.8 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Тэр дундаа, та бидний өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг ажлын байр нь хог хаягдлын нэгэн томоохон эх үүсвэр болдог. Зөвхөн оролцогч талуудын нягт хамтын ажиллагааны үр дүнд энэ чиглэлд ахиц гаргах боломжтой юм. Оролцогч талууд гэдэгт хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, оффис түрээслүүлэгч, түрээслэгчид, үл хөдлөх хөрөнгийн менежментийн компани, ажилтан, хог тээврийн компани, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр гэсэн сунайсан урт гинжин хэлхээ багтана. Энэ хэрээр оффисуудад хуванцар хог хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах процесс нь Монголд төдийгүй олон улсад сорилт болсоор ирсэн.

Гэхдээ адармаатай, хэцүү гээд барьж авахаас үл зүрхшээж, харин ч байгаль орчин, нийгэмдээ ээлтэй, эрүүл цэвэр орчинд нэг ч гэсэн байгууллага үйл ажиллагаа явуулаасай гэж хичээж буй сайн жишээ манай улсад бий. Хогийн цэгт очиж, газарт булагдаж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх байсан их хэмжээний хуванцар сав тэдний хичээл зүтгэлийн үр дүнд дахин боловсруулалтад орохоос гадна хувцас, гутал, хивс, дулаалгын материал, гар утасны кэйс, хуванцар сав, малгай зэрэг бүтээгдэхүүн болж “дахин төрөхөөр” экспортод гарч эхэлжээ.

A woman with long dark hair wearing a red checkered blazer and red blouse sits confidently at a table in a warmly lit room with peach and beige walls.

“М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн Олон нийт, мэдээлэл харилцааны менежер Э.Оюун-Эрдэнэ
-”Кока Кола” компани хариуцлагатай үйлдвэрлэгч байх, бүтээгдэхүүний хуванцар савлагааг дахин боловсруулдаг болох уриалгыг 2018 онд дэвшүүлсэн юм. Тодруулбал, 2030 он гэхэд борлуулсан ус, ундааны бүх саваа 100 хувь цуглуулж, 50 хувийг нь дахин боловсруулж ашиглах зорилго тавьсан. “М-Си-Эс Кока Кола” компани энэ санаачилгад 2022 оноос нэгдэж, СӨХ, оффис, үзвэр, үйлчилгээний газруудад хандсан ажлуудыг идэвхтэй хийж байна. Гэхдээ үйлдвэрлэгч компани хэдий хичээж байгаа ч бодит байдал дээр оролцогч бүх талын хүчин чармайлт хэрэгтэй гэдгийг бидний туршлага харуулж байна. Учир нь хог хаягдлыг анхдагч эх үүсвэрээс нь цуглуулсан нөхцөлд л хог хаягдлын менежмент бүрэн гүйцэд хэрэгжиж, тэр хэрээр нийгэмд эерэг нөлөө үзүүлэх боломж бүрддэг.  
Ангилж хаяснаар ландфиллд булж устгах хог хаягдлын хэмжээ нь материал, улсаасаа хамаарч 80 хувиар багасдаг статистик бий. Том зургаар нь харвал банк, санхүүгийн байгууллагууд тухайн аж ахуйн нэгжийн БОНЗ үнэлгээнд үндэслэж зээл олгож байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалт татахад ч тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны үзүүлэлтийг шалгуур болгодог олон улсын жишиг бий. Энэ утгаараа хогоо ангилан цуглуулж, тушаах нь нийгэм, эдийн засаг, санхүүгийн олон талын ач холбогдолтой юм. Тийм болохоор танай оффис, СӨХ манай аянд нэгдээгүй бол хуванцраа цуглуулж, нэгдэхийг уриалаарай.

A woman in a black blazer sits at a desk with a laptop in an office. There are flowers, books, and a plant in the background. She is looking at the camera and smiling slightly.

“Шангри-Ла Улаанбаатар” компанийн үйл ажиллагаа хариуцсан ахлах менежер Д.Дэлгэрсайхан 
-”М-Си-Эс Кока-Кола” компанийн санаачилсан “Хуванцрыг хаявал хог, ангилбал хэрэглээ” кампанит ажилд манай компани хөрөнгийн менежментийг нь хариуцаж ажилладаг Central Tower 2024 оны наймдугаар сараас, Shangri-La Centre Ulaanbaatar энэ оны хоёрдугаар сараас нэгдсэн. Ингэснээр барилгаас гарч байгаа хог хаягдлын хэмжээ ихээхэн буурч байна. Түрээслэгчид маань цаашид хог хаягдлаа ангилж, хаях дадлаа хэвшүүлвэл улам буурна гэж бодож байгаа.
Энэ хүрээнд бид Central Tower-ийн 180 гаруй түрээслэгчдэд өөрийн оффис, үйлчилгээний талбайд хог ангилж ялгах сав байгуулахыг уриалсан. Тэр дундаа, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдийг заавал байлгахыг шаарддаг. Мөн “М-Си-Эс Кока-Кола” компанитай хамтарч давхар бүрийн нийтийн эзэмшлийн цайны өрөөнд дахивар цуглуулах хайрцаг, жижиг пресслэгч машин байршууллаа.
Дэлхий даяараа хог ангилан ялгах, дахин боловсруулах талаар нухацтай ярьж байгаа бол манай улс энэ тал дээр хоцрогдож байгаа. Манай компанийн туршлагаас харахад түрээслэгчид хэрхэн амар хялбар аргаар хогоо ангилж, хаях боломжтой вэ гэдгийг тооцоолж, тэдэнд хүндрэл учруулахгүй байдлаар хогийн сав, цэгийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Мөн хог авч явах байгууллагаа сонгосны дараа барилга дотроо хогоо яаж ангилж, ялгах вэ гэдгийг шийдвэрлэх зэргээр бэлтгэлээ сайтар базаах шаардлагатай юм билээ. Хамгийн гол нь түрээслэгчидэйгээ нягт хамтран ажиллах хэрэгтэй гэж зөвлөе.

Оффисууд яагаад түүчээлэх ёстой вэ?

Хог хаягдлын менежментийг үр дүнтэй хэрэгжүүлж буй байгууллагын нэг бол Central Tower, Shangri-La Centre Ulaanbaatar-ийн үл хөдлөх хөрөнгийн менежментийг хариуцдаг “Шангри-Ла Улаанбаатар” компани юм. Тэд “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн санаачилсан “Хуванцрыг хаявал хог, ангилбал хэрэглээ” кампанит ажилд нэгдсэнээр зөвхөн Central Tower-аас гэхэд 279 кг хуванцар сав, 65 кг лаазыг цуглуулж, ус, ундааны PET хуванцар сав дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэрт тушаажээ. Энэ тоо цаашид нэмэгдэх боломжтой ч үүний тулд хогийг ангилан цуглуулах дадлыг түрээслүүлэгчдэдээ суулгах шаардлагатай тухай “Шангри-Ла Улаанбаатар” компанийн үйл ажиллагаа хариуцсан ахлах менежер Д.Дэлгэрсайхан өгүүлж байв.

“М-Си-Эс Кока-Кола” компани нийт 70 гаруй оффистой хаягдал хуванцар худалдаж авах гэрээтэй ажиллаж байна. Гэхдээ өнгөрсөн онд нийт хаягдал хуванцрын дөнгөж 15 хувийг оффисоос цуглуулжээ. Шалтгаан нь тухайн оффисын хөрөнгийн менежмент хариуцсан компани хангалттай сайн ажилладаггүй, нэгдсэн хогийн цэггүй, тогтмол ачилт хийдэггүй, энэ талын ухамсар, дадал хүмүүст бүрэн суугаагүй зэрэг багтаж байна. Цаашид аянд хамрагдах оффисуудын тоог нэмэгдүүлэх зорилгоор тус компани төрөл бүрийн санаачилга гаргаж ажиллаж байна. Тухайлбал, М-Си Эс группийн охин компаниудын дунд хог хаягдын менежентийг нь сайжруулах, компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлээс үүсэж буй хогийг цуглуулах, дахин ашиглалтын хувийг нэмэгдүүлэх, үүнийг урамшуулах зорилгоор уралдаан зарлажээ.  Улаанбаатар хотод нийт 2.27 сая м.кв талбай бүхий оффис бий. Оффисын талбайн үнэ цаашид тогтвортой өсөх хандлагатай байгаа учир шинэ төслүүд ашиглалтад орох, өндөр зэрэглэлийн оффисын эрэлт хадгалагдах нь тодорхой гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна. Тийм учраас энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэгчид хог хаягдлын менежментдээ анхаарсан, тогтвортой хөгжилд тэмүүлсэн, нийгэмдээ ээлтэй байхын тулд оролцогч талуудтай нягт хамтран ажиллах цаг иржээ. Хог хаягдлын нэгдсэн цэгтэй болох, хогийг ангилан хогийн саванд хаях зэрэг наад захын боломжийг бүрдүүлснээр төслийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой юм. 

Хуванцар хог хаягдлын зөв менежмент нь өөр үнэ цэнийг ч бий болгох боломжтой талаар өмнө цухас дурдсан. Тодруулбал, “Ти Эм Эл” үйлдвэр дахин боловсруулсан хуванцар савыг мөхлөг болгон Узбекистан, Казахстан, Хятад улс руу экспортолж, түүгээр нь төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Удахгүй тус компани үйлдвэрлэлээ нэг шат ахиулж, хүнсний зориулалттай хуванцар савыг эх орондоо үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Хогийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон хувиргаж буй уг үйл хэрэгт тус үйлдвэр болон “М-Си-Эс Кока-Кола” компани бүх байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна. 

Хуванцрыг хаявал хог ангилбал хэрэглээ

A hand places a plastic bottle into a recycling bin with colored labels and icons for sorting waste in an office setting.

Оффист хуванцар хог хаягдлыг ангилан хаяхдаа шошгыг авч, шингэний  үлдэгдэлгүй болгон эзэлхүүнийг багасгаад зориулалтын саванд хийнэ. Зураг дээр Unitel группийн Centrel Tower оффисыг харуулав.

Three large white fabric bins under green signs labeled "Plastic Bottle" and "Can" for recycling, placed indoors against a wall with pipes and electrical panels visible in the background.

Оффисууд ангилсан хогийг хаях төвлөрсөн цэгтэй болох нь хог хаягдын зөв менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх нэг арга юм. Зураг дээр Central Tower-ийн төвлөрсөн хогийн цэгийг харуулав.  

A person stands next to a silver garbage truck labeled "TML Plastic," loading white bags into the back. The truck is parked on a snowy street by a red and white striped building.

Ангилсан хуванцар хог хаягдлыг Ти Эм Эл Пластик ХХК өөрсдийн тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг бөгөөд нэг кг хаягдлыг тодорхой төлбөрөөр үнэлж худалдан авдаг юм.

A large white industrial building with "JML Plastic" logo on the side, blue accents at the base, a partially open door, and a 5 km/h speed limit sign highlights a facility supporting хуванцар хаягдлаас үнэ цэн бүтээдэг гинжин хэлхээ under a clear, snowy sky.

Хуванцар хог хаягдлыг Ти Эм Эл Пластик үйлдвэрт хүргэнэ. Тус үйлдвэр нь европ технологиор шингэн хүнсний хуванцар савыг дахин боловсруулж, олон улсын стандартын шаардлага хангасан байгаль орчинд ээлтэй түүхий эдийг бэлтгэдэг.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: green entrepreunerРЕТ хуванцархуванцар хог хаягдалхуванцар хог хаягдлыг дахин боловсруулах

Санал болгох:

Хуванцрын эриний хувьсгал буюу дахин боловсруулалт
Томоор сэтгэх дадал яриад байгаа бололтой хоёр хүн тусдаа сууна. Нэг нь цэнхэр өнгийн дөрвөлжин пиджак өмсдөг; нөгөө нь хар ногоон хүрэм. Подкаст лого нь зүүн доод хэсгийг чимэглэсэн бөгөөд арын дэвсгэр нь дотор болон гадна талын элементүүдийг жигд хослуулсан. - Business.MN
Тогтвортой хөгжил буюу томоор сэтгэх дадал (№284)
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00