Uncategorized @mn

Хууль тогтоомж, дүрэм журмыг Үндсэн хуульд нийцүүлбэл бизнесийн орчин сайжирна

0

Үндсэн хуулийн үзэл баримтлалд тулгуурлан нийгмийн тогтвортой хөгжилд төрийн хүлээх үүргийг судлах нь сэдвээр Монголын бизнесийн зөвлөл хэлэлцүүлэг зохион байгууллаа. Түүнд Д.Жаргалсайхан тэргүүтэй бизнесийн салбарт олон жил зүтгэж буй эрхмүүд өөрсдийн хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулж, шийдэж болох арга замын талаар байр сууриа хэлэлцүүлэгт оролцогчдод илэрхийлсэн.

Бизнес, эдийн засгийн салбарынхан Үндсэн хуулийн үзэл баримтлал нь бизнес, эдийн засаг болоод нийгэмд хэр зохицож байгаа тухай судалгааг ийнхүү хийсэн нь тус хэлэлцүүлгийн гол онцлог байлаа.

Үүнийг хуульчид мөн онцолсон. Тухайлбал, Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С. Эрдэнэболд нар үүнийг онцлон тэмдэглээд “Бизнесийн салбарынхан Үндсэн хуулийн талаар судалгаа хийсэн нь сонирхол татаж байна.

Энэ нь хууль, эрх зүйг өөр өнцгөөс харах боломжийг хуульчид бидэнд олгож байна” хэмээн хэллээ. Үндсэн хуулийн үзэл баримтлал нь бизнесийн орчинд таатай байх нөхцлийг хангалттай сайн бүрдүүлсэн байдгийг бизнесмэн, эдийн засагчид тэмдэглэсэн бөгөөд гагцхүү дагалдах хуулиуд гажуудал үүсгэж байгааг дурдлаа.

Тиймээс гаргаж буй хууль тогтоомж, дүрэм журмаа Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд нийцүүлээд явбал хууль, эрх зүйн талаасаа Монголын бизнесийн орчинд том боломж байна хэмээн тэд үзэж байна.

Бизнес сэтгүүл

Ижил төрлийн хобби бизнесийн түншлэлд тустай байдаг

Өмнөх нийтлэл

Business.mn сэтгүүлийн шинэ дугаараас юу унших вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох