EntrepreneurТоп нийтлэл

BSB группын Ерөнхийлөгч Б.Жаргалсайхан

0

Монголын худалдааны салбарт хамгийн тогтвортой өргөжин хөгжиж буй компаниудын нэг болох BSB группын зах зээлд тэргүүлэх байр суурьтай болсон явдал Б.Жаргалсайхан гэдэг хүнтэй олон талаар холбоотой. Business.mn сэтгүүл энэ удаагийн дугаартаа түүний бизнесийн арга барил, туршлагын талаар ярилцлаа. Түүний ярилцлагын онцлох ишлэлүүдийг толилуулж байна.

Хийж байгаа ажлаа бусдаас сайн хийх нь тухайн компанийг урт удаан хугацаанд тогтвортой, амжилттай оршин тогтнох үндэс болдог. Олон жил оршин тогтнохын тулд үйлчлүүлэгчиддээ хамгийн чанартай, сайн бүтээгдэхүүн амлаж, амлалтдаа хүрэх ёстой.

-Олон улсад компанийг зах зээлийн нийгэмд өөрөө өөрийгөө урт удаан хугацаанд авч явах хамт олны нэгдэл гэж ерөнхийд нь тодорхойлдог. Энэ л зарчмын дагуу ажилласан. Үүн дотроо компани маань бас өөрийн гэсэн зорилготой. Тэр нь хийж байгаа ажлаа бусдаас сайн хийх юм. 

-Хэдийгээр үйлдвэрлэгч нь ч Япон, Солонгос гэх мэт янз бүрийн улс байдаг ч электрон бараагаа бид голдуу Азийн бүсийн том зах зээл болсон Сингапур улсаас авдаг. Эндээс том брэндүүд Азийн бусад жижиг улсад нэвтэрдэг.

-Хувийн идэвх зүтгэл, санаачилгатай байх нь зүйн хэрэг. Ер нь Европ хүмүүс маш их бие даасан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлчихдэг. Илүү дутуу зүйлд цалгардаад байдаггүй. Харин манайхан даргаараа шаардуулж, шаардуулж хагас дутуу зүйл хийдэг.

Товчхондоо авсан үнээсээ хэт доогуур үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаж байсан. Харин тухайн үеийн Монголын эдийн засгийн хямрал гадаад хүчин зүйлээс бус биднээс өөрсдөөс болсон гэж би үздэг. Дэлхий нийт хямарсан уу хямарсан. Манайд нөлөөлсөн үү нөлөөлсөн. 

-Би залуу байхаасаа нэг л мэргэжлээр, нэг л ажилдаа тууштай ажиллахыг хүссэн. Цалин мөнгө, хангамж гэхээсээ илүү туршлагатай хүмүүсээс суралцаж авахыг илүүд үздэг байлаа. Өрсөлдөгчөөсөө дутуу байна гэдгээ мэдэх бүртээ түүнийгээ нөхөхийг хичээдэг байсан.

-Миний нэг том зарчим байдаг. Тэр нь ажилтнууддаа үлгэр дуурайлал болохуйц ажиллахыг хичээдэг. Ер нь даргаасаа ажилчид нь үлгэр дуурайлал авдаг шүү дээ. Тэр утгаараа би бусдаас илүү ажиллах ёстой.

-Баримт нотолгоогүй зүйлд ач холбогдол өгдөггүй. Компани дээрээ ажилтныг сайн ажиллуулъя гэвэл эхлээд туршлагатай ажилтныг дагуулан сургахыг хичээдэг. Нэг мэргэжлээрээ тууштай ажиллаарай гэж зөвлөдөг.

BSB компанийн Ерөнхий захирал Б.Жаргалсайханы ярилцлагыг бүрэн эхээр нь BUSINESS.MN Сэтгүүлийн №5 дугаараас уншаарай.

Бизнес сэтгүүл

ERP буюу компанийн цусан хангамж

Өмнөх нийтлэл

“Generation Y” буюу шинэ үеийн ажилтан юуг хүсдэг вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.