Өсөх стратеги

“Angry Birds” тоглоомын түүх

0

Angry birds тоглоом нь 2009 оны 12 сарын 11нд iOS үйлдлийн системд анх нэвтэрч байсан бол Android үйлдлийн систем дээр 2010 оны аравдугаар сард гарч байжээ. Үүнээс хойш 12 сая гаруй хувь нь iOS App Store-оос худалдаалагдсан бөгөөд Symbian, Windows Phone, BlackBerry зэрэг 10 орчим төхөөрөмжинд суурилсан хувилбарыг тэд боловсруулаад байгаа юм. Уг тоглоомыг анх Райни Маки, Харро Гренберг болон Микко Хакинкинен нар бүтээж өдгөө “Rovio Entertainment” компанийн эзэмшил болжээ.

2009 онд анхны тоглоомоо нээсний дараа тэдний орлого хурдацтай өссөн ч “Rovio Entertainment” бусад компанийн адил өрсөлдөөнд оров. Тиймээс тэд тоглоомуудаа үнэ төлбөргүй болгож мөн 2015 онд ажилтнуудынхаа гуравны нэгийг цомхотгосноор үйл ажиллагааны алдагдлаа нөхөж чадсан.

Тэдний эргэн ирэлтэд нөлөөлсөн бас нэг хүчин зүйл нь 2016 онд бүтээгдсэн “Angry Birds” 3D хүүхэлдэйн кино юм. Уг хүүхэлдэйн киноны дараах “Rovio Entertainment” компанийн борлуулалтын орлогыг шинжээчид 10.6 хувиар өснө гэж таамаглаж байсан ч 2017 онд тэдний борлуулалт 14.5 хувиар өсч, 336 сая еврогийн ашигтай ажиллажээ. “Rovio Entertainment” компани энэ зун “Angry Birds” 2 хүүхэлдэйн киногоо нээнэ.        

Rovio Entertainment компанийн 2010-2018 оны орлого (сая еврогоор)

 

Х. Саранзаяа

Ноолууран бүтээгдэхүүний чанарт эхний шатны үйлдвэрлэл чухал нөлөөг үзүүлдэг

Өмнөх нийтлэл

Орцны жижүүр: Өвөө, эмээгийн жижиг гэр дэх ТОМ АМЬДРАЛ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох