Дижитал шилжилт

Илгээсэн мэйл очоогүй гэвүү? Үүнээс зайлсхийх арга замууд

0

Таны илгээсэн мэйл эсвэл бизнесийн түншээс тань ирсэн мэйл спам хавтасд орж байсан уу? Статистик мэдээллээс авч үзвэл интернэт орчинд дамжиж буй мэйлийн 80% нь спам буюу зарын чанартай хэрэггүй мэйл байдаг байна. Үүнээс болж спам сервер талын шүүлт (фильтер) хийдэг программ хангамж, төхөөрөмж илүү сайжирч, тэр ч байтугай жинхэнэ мэйлийг хүртэл заримдаа спам шинжтэй гэж ялгах тохиолдол гарч байна.

Бүх имэйлээ хүлээн авагчийн inbox хавтсанд найдвартай хүргэхийн тулд хийх ёстой алхмууд бий. Гэхдээ эхлээд спам фильтер гэж юу болох, энэ нь хэрхэн ажилладаг талаар авч үзье.

Спам фильтер гэж юу вэ? Спам фильтер нь хайлтын системтэй төстэй бөгөөд гаднаас орж ирж байгаа болон гадагш илгээгдэж байгаа бүх мэйлийг шинж тэмдгээр нь шүүгээд, хэрэвзээ сэжигтэй зүйл олдвол тухайн мэйлийг блок хийх, spam эсвэл junk хавтсанд хуваарилах үйлдлүүдийг хийдэг.

Спам фильтер хэрхэн ажилладаг вэ ? Шүүлтэнд ордог мэдээллийг дараах 3 төрөлд хувааж болно.

  1. Мэйл хаанаас ирж байна?
    Спам фильтер нь мэйл ирж байгаа серверийн болон мэйл илгээж байгаа хэрэглэгчийн IP – хаягийг тухайн сүлжээнд байгаа зөрчилтэй жагсаалттай тулгаад үнэлгээ өгдөг.
  2. Мэйл хэнээс ирж байна?
    Спам филтер нь и-мэйлийн толгой хэсэгт агуулагдсан мэдэээллийн дагуу жинхэнэ эсвэл хуурамч мэйл эсэхийг шүүдэг. Мэйл бүрт өөрийн гэсэн давтагдашгүй дугаар байдаг бөгөөд энэ дугаар нь спам их хэмжээний масс илгээх үед мэйл бүрт ижилхэн дугаартай ирдэг байна.

  3. Мэйл ямар шинжтэй байна?
    Спам филтер нь мэйлийн толгой хэсэг (from, to, subject, мэйл серверийн ip хаяг гэх мэт), эх бие хэсэг буюу мэйлийн агуулга, тэр дундаа үгний сонголт зэргийг шүүдэг. Жишээ нь , “buy now”, “lowest price”, “click here” товч, мөн чамин загвар бүхий HTML мэйлүүд тухайлбал том фонт, анивчдаг текст, тод өнгө гэх мэт. Ихэнх спам фильтерүүд мэйл агуулагдаж буй бүх үгийг сэжигтэй үгийн толь бичигтэй харьцуулалт хийдэг.

Иймээс Та илгээж байгаа имэйлээ найдвартай хүргэхийн тулд дараах зүйлүүд дээр юуны өмнө анхаараарай:

  • Мэйлийн толгой хэсэг дээрээ буруу ташаа мэдээлэл хэрэглэхгүй байх
  • Зар сурталчилгааны агуулга бүхий мэйл
  • Unsubscribe холбоостой байх
  • Хэт их тусгай тэмдэгт агуулаагүй байх, ялангуяа мэйлийн эхний өгүүлбэрт
  • Бичлэгт олон төрлийн өнгө, фонт ашиглахаас зайлсхийх
  • shortened URL ашиглахгүй байх, жишээ нь : goo.gl, bit.ly, t.co гэх мэт. Эдгээр сайтууд нь таны жинхэнэ холбоосыг нуудаг учраас спам гэж ялгагдах магадлалыг өсгөнө.
  • Хэрвээ та HTML хэлбэрт оруулсан мэйл илгээж байгаа бол энгийн текст хувилбарыг мөн цуг илгээх
  • Хэрвээ та дан мэйл илгээж байгаа бол дор хаяж хоёр үг оруулсан байх хэрэгтэй.
  • .exe, .zip, .swf  өргөтгөл бүхий хавсралтуудыг илгээхгүй байх. Харин .jpg, .png, .gif, болон .pdf өргөтгөлтэй файлууд спам филтерт өртөх нь бага
  • Мэйл илгээхээсээ өмнө Google, Yahoo зэрэг түгээмэл ашиглагддаг газруудын мэйл хаяг руу эхлээд илгээж тест хийх
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Үнэнбат

Ажлаа төлөвлөх хялбар бас ухаалаг арга

Previous article

Сошиал сүлжээнд мастер болох арга

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.