Дижитал шилжилт

Сошиал сүлжээнд мастер болох арга

0

Та өөрийгөө болон бизнесээ олон нийтэд таниулахын тулд сошиал медиаг үр дүнтэйгээр хэрэглэж, түргэн хугацаанд амжилтанд хүрэхийг хүсч байвал дараах үндсэн 2 зөвлөмжийг дагаарай:

  1. СМ удирдлагын программ ашиглаж сурах
    Сошиал медиагийн удирдлагын программ аппликэйшн, хэрэгслүүд тоо томшгүй маш олон сонголттой болсон. Hootsuite, Buffer зэрэг нь анхан шатны сошиал хэрэглэгчдэд болон олон сошиал аккоунтыг хариуцаж ажиллуулахад зориулагдсан, ашиглахад хялбар байхад Narrow.io, Twibble гэх мэт хэрэгслүүд нь илүү нарийн тодорхой үйлдүүдийг хийж чаддаг.
    Таны байгууллагын хэрэгцээ, шаардлага зорилгод үндэслэн өөр өөр аппликэйшнүүд тохиромжтой байх бөгөөд өөрт тохирсон хэрэгсэл аппликэйшнүүдийг сонгон хэрэглэх нь зөв юм. Та өөрийн сошиал медиа удирдлагын аппликэйшн буюу программыг сонгосны дараагаар, энэ аппликэйшнээ бүрэн судалж сурах хэрэгтэй. Эдгээр хэрэгслийг ашиглан мэдээллээ цагаар хуваарилан оруулах, оруулсан мэдээгээ харах хянах бүрэн боломжтой ба программууд өдөр бүр шинэчлэгдэн хөгжиж, давуу талууд байнга шинээр нэмэгдэж энгийн хялбар үйлдлээр илүү ихийг хийж чаддаг болж байна.
    Сошиал медиа маркетингийг үр дүнтэй хийхийн тулд эдгээр апп болон функцуудыг бүрэн ашиглаж чаддаг болох хэрэгтэй.
  2. Бүгдийг автоматаар хийх
    Сошиал медиа дээр олон зүйл давтан оруулж үнэт цагаа үрэх шаардлагагүй. Сошиал медиа маркетингд автоматжуулах нь маш чухал. Сошиал медиа сувгуудтай ажиллахдаа дахин давтаж үйлдэл хийлгүйгээр дараах үйлдлүүдийг автоматжуулах бүрэн боломжтой байдаг. Үүнд:
  • Таныг дагасан хүмүүсийг эргээд дагах (Follow)
  • Сонирхолтой мессежүүдийг дахин жиргэх (RT)
  • Өөрийн мессеждээ бусад хүмүүсийг дурдаж оруулах (Mention)
  • Шууд мессежүүдэд (DМ) дор бүрд нь хариу өгөх
  • Өөр туршлагатай хүмүүсийн вэбсайтаас автоматаар пост оруулах
  • Linkedin Twitter, Faceboook болон бусад сүлжээнд нэгэн зэрэг постлох г.м…
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Үнэнбат

Илгээсэн мэйл очоогүй гэвүү? Үүнээс зайлсхийх арга замууд

Previous article

Онлайнаар ажиллахад мөрдөх 10 дүрэм

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.