Топ нийтлэл

Утааг бууруулдаг пеллет түлшийг хамтран нэвтрүүлэх саналыг Буриадын тал тавилаа

1

Монгол улсын Гадаад харилцааны яамны төлөөлөгчид болон Монголын 40 гаруй компанийн захирлууд ОХУ-ын Буриадын БНУ-ын төрийн болоод бизнесийн салбарынхантай ажил хэргийн уулзалт хийж  байна.  

Буриадын засаг захиргааны санааг зовоож байгаа хамгийн том асуудал нь утаа  болоод байгаа аж. Иргэд нь өвлийн улиралд нүүрс, модыг их хэмжээгээр  түлдэгээс болж агаарын бохирдол нэмэгдсээр байгаа тул пеллет түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.

Тиймээс Буриадын БНУ-ын тэргүүн Алексей Цыденов Монголын талд хандан “Бид ”Улаан-Үүд, Улаанбаатар хотуудын агаар өвлийн цагт их хэмжээгээр бохирддог. Тиймээс пеллет түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна. Гэвч нэг бэрхшээл тулгарч байгаа нь түлшний өндөр өртөг” хэмээгээд энэ түлшний зах зээлд хамтран ажиллах саналыг Монголын талд тавилаа.

Түүний үзэж байгаагаар Буриад, Монголын тал нэгдсэн шийдэлд хүрч пеллет түлшийг хоёр орны зах зээлд нэвтрүүлбэл эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр үнэ, өртөг буурна гэдгийг онцолсон. Харин Монголын тал дээрх чиглэлд хамтран ажиллах боломжтойг онцолж, пеллет түлшний бизнесийг эрхлэх сонирхолтой Монголын компаниуд business mission зохион байгуулахаа уламжиллаа.

Өнөөдөр дэлхийн улс орнууд биомасс технологийн пеллет түлшний тусламжтайгаар агаарын бохирдлоосоо салж байна. Тиймээс дэлхийн нийт эрчим хүчний 14%-ийг тус түлшээр хангадаг болсон. Пеллет түлшийг ойн хаягдлаар үйлдвэрлэдэг тул энэ технологийг Монголд нэвтрүүлж, энэ төрлийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх бүрэн боломжтой.

Учир нь Монгол Улсын ойн сан бүхий газар 18.5 сая Га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8-хан хувийг эзэлдэг авч ойн сан бүхий газарт 430 сая гаруй ойн хаягдал байна гэсэн судалгаа гарсан билээ.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Ж. Баяржаргал

Монгол, Аргентиний бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Previous article

Ижил төрлийн хобби бизнесийн түншлэлд тустай байдаг

Next article

1 Comment

  1. Хэдэн жилийн өмнө Буриад танил маань энэ саналыг монголд хүргэж нэвтрүүлбэл утаа багасгахад дөхөмтэй болно гэхэд энд хэд хэдэн хүнд санал болгоход ойшоогоогүй, одоо л ойлгож дээ, овоо шүү.
    Лучше поздно, чем никогда.

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like