1. Амьдарлын ханиа олж чадахгүй байгаа тэрбумтнууд Хятад улсад жил ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс энэ асуудлаа шийдэх боломжийг олгодог баячуудын тусгай аяллыг зохион байнуулдаг болсон байна. Тус аяллын тээврийн хэрэгсэл болох усан онгоц нь 50 хүний багтаамжтай бөгөөд тэдгээр хүмүүсийн тал хувь нь 20-иос дээш сая долларын хөрөнгөтэй байдаг байна.

2. Сургуульд удаан хугацаанд суралцах зөвлөгөөг баячууд бусдад өгдөггүй. Өөрөө өөрийгөө бий болгосон баячууд ихэнхдээ их сургуулийн 2-р курсээс цааш суралцаагүй байдаг.

3. Зарим ухаалаг баячууд нэг л эмэгтэйг сонгож түүндээ бүх амьдралаа зориулахыг илүүд үздэг.

4. Баяуудын 35% нь зав чөлөөгүй ажилладаг буюу долоо хоногт 45-55 цагийг ажил дээрээ өнгөрөөдөг байна. Харин энгийн хүн долоо хоногт дээр тал нь 40 цагийг ажилдаа зарцуулдаг.

5. Америкийн тэрбумтнуудын 6% нь Хаант Орос улс, ЗХУ, ОХУ-аас гаралтай хүмүүс байдаг байна. Оросууд тэрбумтан болсон үзүүлэлт америкчуудаас зургаа дахин их байдаг ажээ.

6. Судалгаанаас харахад санхүүдээ өндөр хяналт тавьдаг гэр бүлээс гаралтай хүмүүс тэрбумтан болдог байна. Олонх баячуудын хэлснээр тэд мөнгө, санхүүгийн ирээдүйгээ төлөвлөх ажилд хамгийн их цагийг зарцуулжээ.

7. АНУ, Европ, ОХУ, БНХАУ, Япон зэрэг тэрбумтан олонтой улсуудын иргэд баячууддаа янз бүрээр ханддаг. Зарим нь хүндлэн дээдэлдэг байхад нөгөө нь гадуурхаж нүд үзүүрлэнэ. Иргэдийн хандлага ямар байдаг нь тухайн улс капитализмын замаар хэр удаан замнаснаас шалтгаалдаг байна.

8. Америкийн бизнесийн хамгийн чухал үзүүлэлт бол зарчим. “Хэрэв чи их мөнгөтэй хэн нэгийг мэддэг бол түүнд битгий атаарх, түүнтэй бүү зөрчилд. Үүний оронд өөрөө яаж баян болохоо бод. Тэгэхдээ тэр баян нөхөрт юуг худалдаж болохыгоо хайж ол” гэсэн зөвлөгөө америк бизнесмэнүүдийн барьдаг гол зарчмын нэг аж.

9. Тэрбумтнууд хэт том байшинтай байхыг хүсдэггүй. Үүний шалтгаан нь нэгд, асар их урсгал зардалтай. Хоёрт, хогны өндөр татвар, төлбөр төлнө. Гуравт, том байшинтай байх нь бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг, ялангуяа Европт.

10. Америкийн баячуудын 50%  нь 25 мянган доллароос илүүгүй үнэтэй машиныг худалдаж авдаг. Харин 20%  нь 20 мянган доллароос давсан үнэтэй машиныг хэзээ ч авч байгаагүй.

11. Дэлхийн тэрбумтнуудын 80% нь өөрөө өөрсдийгөө бий болгосон хүмүүс байдаг бол 20% нь өв залгамжлалаар баян болсон байна.

12. Тэрбумтнуудын дундаж үзүүлэлт. Үнэмлэхүй олонх нь эрчүүд. Эрчүүд 57 настай. Эхнэр, гурван хүүхэдтэй. Эхнэрүүдийн 50% нь ямар нэгэн ажил эрхэлдэг.

13. Ихэнх тохиолдолд тэрбумтнууд даруухан амьдардаг. Тэд хуримтлуулсан мөнгөө өөртөө зориулахын оронд хөрөнгө оруулалт хийхийг илүүд үздэг. Тэрбумтнууд жилд дунджаар 20%-ийн хөрөнгөө хөрөнгө оруулалтад зарцуулдаг.

14. Нэг удаа баячуудын дунд судалгаа явуулжээ. Асуулт нь Анхны нэг сая доллароо яаж олох вэ? Энэ асуултад өгсөн хамгийн түгээмэл хариулт нь “Байнгын ажилла”. Ингэхдээ “Бүх үйл явцыг хяналтдаа байлга. Өөрийнхөө мөнгийг бусдад битгий даатга” гэсэн тодотголыг хэлсэн байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Ж. Баяржаргал

Э.Энхцацрал: Улс болгоны хэрэглэгчдэд тохирсон бүтээгдэхүүнийг танилцуулъя гэсэн зорилготой байна

Previous article

Салбартаа хэрхэн хамгийн шилдэг нь болох вэ

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like