Энэтхэгийн элчин сайдын яам, Монгол Энэтхэгийн бизнесийн зөвлөл /MIBC/ -өөс B2B дээд хэмжээний уулзалтыг энэ тав дахь өдөр буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Энэтхэг улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд, Монголын үндэсний хөгжлийн газар, холбогдох яамдын төлөөлөгчид, бусад албаны байгууллагууд илтгэл, мэдээлэл өгөх аж. Уулзалтад оролцсон бүх оролцогч өөрийн хүссэн 2-3 хөрөнгө оруулагчтай B2B ганцаарчилсан уулзалт хийх боломжтой болох юм. 

Өмнө нь Африкт болон Энэтхэг, Арманиа улсад уул уурхай, зочид буудлын салбарт хөрөнгө оруулж байсан туршлагатай эрхмүүд энэхүү арга хэмжээнд оролцоно. Гаднын нийт 9 хөрөнгө оруулагч ирэхээс хагас нь Монгол улсын уул уурхайд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бол үлдсэн хагас нь монгол бүтээгдэхүүнийг гадагш гаргах болон бусад салбаруудыг сонирхож буй. Тухайлбал Жалаж Батра, Мукеш зэрэг хөрөнгө оруулагч алтны уурхайн бизнестэй ба Монголын алтны уурхайг сонирхож байгаа бол зөвлөх үйлчилгээний компанитай ноён Дийпандра Манрал бүтээгдэхүүн сурталчилж байсан туршлагатай.

Хэрэв энэхүү уулзалтын үеэр тохирох хөрөнгө оруулагчтай уулзаж, ямар нэг хамтын ажиллагаа эхлүүлж чадаагүй бол төслийн материалыг “Төслийн хөрөнгө оруулалт зуучлах” үйлчилгээнд бүртгэн, хараахан Монголд ирж амжаагүй бусад хөрөнгө оруулагчдад танилцуулан, дахин нэг удаа онлайн B2B уулзалтад оруулна. Мөн цаашид Энэтхэг улстай бизнес харилцаа үүсгэх сонирхолтой байгаа байгууллага, хувь хүмүүст зориулсан 2019.11.22-нд болох зөвлөгөө, сургалтад үнэгүй оролцох эрхтэй болно. Түүнчлэн MIBC –ийг нэг жилийн гишүүнчлэлийн эрх дагалдах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9115-0246, 9916-7387 дугаарт холбогдон авна уу.

Жич: Хамгийн ихдээ нийт 60 оролцогч бүртгэх боломжтой.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Х.Эрдэнэбаяр: Сохор зоос ч үгүй болсон маань хамгийн сайн “зөвлөгөө” байсан

Өмнөх нийтлэл

БИДНИЙ Л АДИЛ ТЭРБУМТНУУД: Шил тушаадаг Трамп, Бургер шардаг Безос

Дараагийн нийтлэл

2 Сэтгэгдэл

  1. Amazing issues here. I am very satisfied to look your article.
    Thank you a lot and I’m taking a look forward to contact you.
    Will you please drop me a e-mail? https://woori88.com

  2. https://www.odds21.com/blog
    I am happy customer of services from AsianConnect. Their support is completely friendly. They quickly process funds within minutes. They also introduce Max Bet. This Sports Toto Site is great and amazing.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох