0

Редакторын зурвас

2020 он тун онцгой утгыг агуулж буй. Шинэ аравны эхлэл болох энэ он ирээдүйн тухай урьд хожид байгаагүй нухацтай бодлыг төрүүлнэ. Сүүлийн 60 жилийн түүхэнд анх удаа шинэ арван Азийн 12 жилийн он тооллын дагуу хулгана жилтэй давхцаж байна. Энэ дугаарт дэлгэрэнгүй тайлбарлан бичсэнчлэн 2020 он чухал үйл явдлаар дүүрэн байна. 12 онцлох явдал энэ оныг чимэх болно.

  1. Шүүлтийн цаг. Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр удаа шүүлтэд орно. Эхний удаа ардчилсан намынхан түүнийг албан тушаалаас нь буулгахаар оролдох бол (Бүгд Найрамдах Намынхан зонхилсон сенат түүнийг аварна) дараа нь арваннэгдүгээр сард халуурсан сонгууль болно. Айхавтар сонгууль болох шинжтэй. Хиймэл оюунт зөвлөх маань Трампыг ялагдана гэж дүгнэсэн. Брекситийг сонгож дугуйлсан Британи талцаж, тарж, тамирдана.
  2. Эдийн засаг хүнд байдалтай зууралдана. Голдуу Европын банкууд хасах хүүтэй тулалдана. Америк эдийн засгийн уналттай сээтэгнэх боловч тийм гай тохиолгүй зах зээл сэргэвэл гайхах явдалгүй.
  3. Хятад өөдрөгөөр өөрийгөө тодорхойлно. 2020 онд “дундаж хөгжил цэцэглэлтэд” хүрэх зорилгоо биелүүлсэн гэж тус улс зарлана. Хятад болон Америкийн нөлөөллийн завсарт худалдаа, технологийн салбарт ямар байр суурь эзлэхээ бусад улс тодорхойлох шаардлагатай.
  4. Спортын оргил жил болно. Токиогийн зуны олимпийн наадам дэлхий нийтийн анхаарлыг татна. “Евро-2020” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 12 улсад болно.Австралид Т20 World Cup тэмцээн болох бол Англи, Уэльст уг тэмцээн Hundred нэртэйгээр жижигсгэсэн форматаар болно. Крикет спортынхон энэхүү тоглолтуудаас өндөр амжилт хүлээж буй.

    Бидэнтэй зөвлөлдсөн хиймэл оюун ноён Трампыг ялагдана гэж дүгнэв

  5. Цөмийн зэвсэг түгэх айдас. Хирошима, Нагасаки хотод цөмийн бөмбөг хаяснаас хойш 75 жилийн дараа болох Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний таван жил тутмын тайлангийн хурал сэтгэл түгшмээр явагдана. Цөмийн зэвсэг хянах гэрээнүүдийн хүч суларснаар зэвсгээр хөөцөлдөх шинэ үе эхэлнэ гэх айдас нэмэгдэнэ.
  6. Тогтвортой байдал хамгийн чухал. Ядаж л энэ сэдвээр ярих нь чухал болно. Кунмин хотод улс орнууд биологийн олон янз байдлыг хэлэлцэнэ. Глазгод тэд нүүрстөрөгчийг бууруулах амлалт өгнө. Хэрэв хувьцаа эзэмшигчид нь зөвшөөрвөл бизнесийн удирдагчид тогтвортой капитализмыг дэмжинэ.
  7. Арабын булан дэлхийг угтана. World Expo тус улсад өнө мөнхийн нөлөө үзүүлнэ гэдэгт Дубайн эрх баригчид найдаж буй. Хачирхалтай боловч Саудын Арабт Их 20-ийн дээд хэмжээний уулзалт болно.
  8. Олон аялал Ангарагийг чиглэнэ. Америк, Европ, Хятад, АНЭУ бүгд судалгааны станц илгээнэ.
  9. Технологийн салбарт сайн, муу ээлжилнэ. Сайнаас нь эхэлбэл,  нисдэг такси, цахилгаан супер машин, тусгайлан зориулсан эм багтаж байгаа бол уруудалтад технологийн салбарын томчууд зохицуулалт, татвар, гэмт хэргийн асуудалд сэрдэгдэх явдал орно. Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн мөчлөгийн турш Instagram олны хэл амны бай болно.
  10. Түүхэн ойнууд тохиох бөгөөд тэдгээрийн нэг нь Бетховений мэндэлсний 250 жил юм. Мөн Рафаэль нас нөгчсөний 500, Mayflower Америк руу аялалд гарсны 400, South Sea-ийн хөөс хагарсны 300, Флоренц Найтингэйл мэндэлсний 200 (Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оныг Сувилагчийн жил болгосон), Хуурай хууль гарсны 100, НҮБ байгуулагдсаны 75, Битлз тарсны 50 жилийн ой тохионо.
  11. Энтертайнментийн ертөнц стримээр түгэж эхэлнэ. Телевизүүдийн стримингийн дайн ширүүсч, стриминг нь цахим спортынхонд шинэ боломж нээнэ. Гэвч Жэймс Бондын фэнүүд тус франчайзын 25 жилийн ойг тэмдэглэхээр хоцрогдсонд тооцогдож эхэлсэн кино театрыг зорино. Мөн Каир хотын цоо шинэ үндэсний музей нь харагдах байдал чухал гэдгийг нотлон харуулна.
  12. Энэ бол….-ын жил. Цоглог бэйби-бүүмэрүүд 65 нас хүрнэ. Дэлхийн түүхэнд анх удаа 30-аас дээш насныхан 30-аас доош насны хүмүүсээс олон болох аж. 2020 он Африкийн том улсууд, ялангуяа салан тусгаарлагчдын дарамттай тулсан улсуудад хүнд, ургамлын генетикчдийн хувьд сонирхолтой жил болно. Тэд 10 жилийн дотор дэлхийн хэмжээнд агаар мандлаас нүүрстөрөгчийн давхар ислийг их хэмжээгээр багасгах зорилт тавьж буй.

Шинэ аравны эхлэл биднийг ирэх жилээс цаадах он жилүүдийг саравчлан харах шалтгаан болов. “2020 Төсөөлөл” тусгай булан өнгөрснөөс суралцаж ирээдүйг харсан урт хугацааны таамаглал дэвшүүлнэ. Үүнд, Deep Mind, Huawei-г үндэслэгчид санаа бодлоо хуваалцаж, өнөөдөр хүн төрөлхтөн ач зээ нараа айлгах юу хийж байгааг таамаглав. Түүнээс гадна зочин бичээчдээ Африк, Венесуэл, Америк мөрөөдөл гээд бүхий л зүйлийн ирээдүйн талаар шинээр бодож сэтгэх хөөрөлдөөнд урьж байна.

2020 оны тухайд нэг зүйл тодорхой юм. Энэ жилээс эхэлж бид шинэ редактортой болно. Арван долоон жилийн дараа мэргэ төлгийн болор бөмбөлгийг дараачийн хүнд шилжүүлэх цаг болжээ. Шинэ чиг хандлагыг олж харж баяжуулан боловсруулахдаа гаргуун Том Стэндэжийн манлайлал дор сэтгүүлийн ирээдүй гэгээтэй байх нь гарцаагүй.

Даниэль Франклин

Редактор, The World in 2020

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

П.Одгэрэл: Ажилчид ажилдаа ирэхдээ дуртай байх тийм л орчин бүрдүүлэхийг хичээдэг

Previous article

Т.Болдгэрэл – Монгол, Германыг холбосон мэдлэгийн гүүр

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in HR