Хуваарь гарга

Жордана Киер, үүсгэн байгуулагч, Лола – Google хуанли бол үнэхээр гайхалтай. Бид чөлөөт цаг, хувийн орон зайг бий болгохын тулд долоо хоногийн нэг өдрийг ажлын албан ёсны зүйл байхгүйгээр зохицуулдаг. Тухайлбал, би ажил амьдралын тэнцвэрийг бий болгохын тулд лхагва гарагт ямар нэгэн ажлын төлөвлөгөө зоодоггүй. Түүнчлэн өдөр тутмын үйлдэл, үдийн хоол ба ажлын уулзалт гээд бүхий л зүйлээ Google хуанли дээр байрлуулж зохион байгуулалт хийдэг.

Зарлаж бай

Мэтт Сканлан, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Naadam –Багийн бусад хүмүүст үүрэг, эрх мэдлээсээ шилжүүлснээр би ажил амьдралаа салгаж чаддаг. Мөн би гэр бүлтэйгээ хооллох, кино үзэх, зугаалах гээд хамт байх үеэрээ ажлын талаар ярихгүй байхыг хичээж, үүндээ цаг гаргадаг, мөн гэрийнхэндээ энэ тухайгаа хэлсэн.

Битгий хий!

Софи Кан, үүсгэн байгуулагч, Аурат – Дуртай зүйлээ бизнес болгосон үед ажил амьдралын тэнцвэр гэж үгүй болно. Харин ажил амьдралын нэгтгэлийн тухай ойлголт юм. Эрдэмтэд энэ талаар судалгаа хийж, ажил амьдралаа интеграцлаж чадсан хүмүүс илүү аз жаргалтай байдгийг нотолсон. Миний хувьд өөрийнхөө дуртай зүйлийг хийж байгаа учраас би маш их сэтгэл хангалуун байдаг. Үүнийгээ ч үргэлж хийх болно.

Асуу

Синди Рамирез, Чиллхаус үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал – Нөхөр бид хоёр ажил, амьдралын аль алинд нь зохистой мөнгө зарцуулдаг. Бид саяхан амралтад явсан. Явах зөвшөөрлөө багийнхнаасаа асууж авсан. Би аялалын үеэр имэйлийн мэдэгдлүүдээ унтрааж, өдөржин шалгаагүй. Энэ нь үнэхээр супер санагдсан. Гэхдээ надад тийм ч гайхах зүйл гараагүй юм. Учир нь манай баг бидэнгүйгээр амжилттай ажиллаж байсан. Нөхөр бид хоёр асууж байж аялсан учраас тэр шүү дээ.

Хөрөнгө оруул

Тим Шарп, Гүйцэтгэх захирал, Best Made компани – Хүн бүхэн гайхалтай, сэтгэл хангалуун амьдралаар амьдрах ёстой гэдэгт би итгэдэг. Гэвч асуулт нь яаж вэ? Хариулт нь адал явдал юм. Сонирхолтой аялал, зураглал, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд алхах эсвэл явган аялал гэх мэт өөрт тохирсон адал явдлыг хайж олоорой. Өөрөөр хэлбэл, ажлын бодлоосоо ангижрах хүсэл эрмэлзлийг хай, түүндээ хөрөнгө оруулалт хий.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Саранзаяа

Уна Жонс: Дэлхийн үйлдвэрлэгчид монгол ноолуурын баталгаажсан чанарыг хүсэж байна

Previous article

Ажлын байран дахь маргааныг хэрхэн зохицуулах вэ?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like