Бизнесийн эзэн

Uber компанийн үүсгэн байгуулагч Каланикийн түүх

0

 

Каланик анх Uber-г гаргаж ирсэн ч тэр өнөөдөр тус  компанийн гүйцэтгэх захирал байхаа больсон. Шалтгаануудын нэг нь Uber-н хөрөнгө оруулагчдын шийдвэр байв. Каланик 2017 онд албан тушаалаа өгч ТУЗ-ын гишүүн болохдоо “Би энэ дэлхий дээр юунаас ч илүү Uber-т хайртай. Миний хувийн амьдралд тохиолдсон хүнд цаг үед би хөрөнгө оруулагчдын хүсэлтээр компаниасаа холдож байна. Ингэснээр Uber дотрох хэрүүл тэмцэл зогсож, цаашдын хөгжилд нь нэмэр болно гэж бодож байна” хэмээж байв. Түүний дараа Дара Косровашахи гүйцэтгэх захирлаар ажилласан. 

Uber компанийн борлуулалт, нэр хүнд, карьер, бизнесийн санааг бишрэх хүмүүсийн тоо өмнөх онуудаасаа өсч байсан ч ашиг нь буурсаар байгаа. 2018 онд тус компани 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллажээ. 2016 онд 2.8, 2017 онд 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан. Гэсэн ч Uber компани зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбум ам.доллар давсан хаалттай Unicorn байгууллагуудын хоёрдугаарт жягсаж байна. Харин тэд удалгүй IPO гаргаж нээлттэй компани болох гэж буй. Ингэвэл Каланикийн байгуулсан Uber компанийн зах зээлийн үнэлгээ 120 тэрбум ам.долларт хүрэх магадлалтай. Уг бизнесийн агуу санаа хэрхэн бүтсэн түүхийг доорх товчхон зурагнаас үзээрэй. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Саранзаяа

Бизнес эрхлэгч эцэг эхчүүдийн анхааралд: 14-17 насны сурагчдыг Стэнфорд Их Сургуулийн зуны хөтөлбөрт урьж байна

Previous article

Төслийн менежментийн ухааныг вебинараар хүргэв

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like