PodcastТоп нийтлэл

Подкаст: Хөл хорионы үед бизнес эрхлэгчид ямар алхмууд хэрэгжүүлэх вэ?

0

Сэдэв: Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим 

Агуулга: Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол орон даяар корона вирустай холбоотойгоор хөл хорио тогтоосон. Энэ үеэр бага насны хүүхдүүд болзошгүй эрсдэлд орох магадлал үүсч байна, хэд хэдэн тохиолдол ч бүртгэгдсэн. Хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүсийн зарим нь олон нийтийн газарт очихгүй байхыг хүсч байгаа. Тиймээс зарим том гэсэн хувийн хэвшил нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнаа гэрээс нь эсвэл бага цагаар ажиллуулах гэх мэт арга хэмжээг авч байна. Ингэх нь хүний эрх, цаашлаад хүүхдийн эрхийг хамгаалах, тэдэнд ээлтэй бизнесийн орчин бүрдүүлэх, үйл ажиллагаагаараа тэдний эрхийг хүндэтгэж байгаагийн илрэл юм. Гэхдээ бизнесийн бүх байгууллага дээрх шиг арга хэмжээг авч чадахгүй байгаа бөгөөд тэднийг энэ үйлдлийнх нь төлөө буруутгах аргагүй. Тэгвэл тэдгээр бизнес эрхлэгчиддээ зориулаад хөл хорионы үед бизнесийн удирдлага та ямар арга хэмжээ авбал ажилтан болон харилцагч, хэрэглэгч үйлчлүүлэгч гээд бүх хүмүүст ээлтэй байх талаар подкастаа бэлтгэлээ. Өөрөөр хэлбэл, хүүхдэд ээлтэй бизнесийн зарчмын талаар ярилцсанаа хүргэж байна. 

Зочин: Олон Улсын эмэгтэйчүүдийн Худалдаа аж үйлдвэрийн холбооны ТУЗ-ийн Ерөнхийлөгч О.Байгаль

НҮБ-ийн Хүүхдийн сангийн компанийн нийгмийн хариуцлага, хамтын ажиллагаа, түншлэл хариуцсан зөвлөх С.Мойлтмаа 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Саранзаяа

Бид яагаад тасралтгүй суралцах ёстой вэ?

Previous article

Халамжлан үйлчлэхүй

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Podcast