Тал нутгийн залууг тохсон эмээл, тонгорог хоёроор нь сонждог бол тансаг хотын залууг зүүсэн зангиа зүлгэсэн гутлаар нь шинжих болов уу! “Зөвхөн эрчүүдэд” зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэн, түүгээрээ багагүй амжилт олж яваа бизнес эрхлэгчдийг танилцуулах нийтлэлд маань нэр орох брэндийг олох амаргүй байв. Эрчүүдэд тийм ч их зүйл хэрэггүй гэдэг үг үнэн болж 100% эрчүүдэд хамаатай бизнес тун цөөн байсан юм. Гэхдээ тоо биш чанар гэдэг дээ! Тэгвэл энэ зах зээлд брэнд бий болгон түүнээ тов хийтэл амжилттай авч яваа цөөн хэдэн компанийн оршин тогтнож буй гол жор юу болох талаар сонирхоцгооё.

“CHOICE”  БРЭНД

Шарк Танк шоунд оролцож санхүүжилтээ босгосон бизнес эрхлэгч Б.Ганбаатар эрчүүдэд зориулсан европ загварын гутлыг эх орондоо өөрийн гараар урладаг. Тэрээр бизнестээ тавьдаг гол зарчмаа “Бүтээгдэхүүн гэхээсээ илүү бүтээл урлаж хэрэглэгчиддээ хүргэх” гэж тодорхойлжээ.

  • Үүсгэн байгуулагдсан он:  2007 он
  • Choice брэнд юу хийдэг вэ:  Зөвхөн эрчүүдэд зориулсан арьсан гутлыг гар аргаар урладаг
  • Нэр төрөл: Төрөл бүрийн эрэгтэй арьсан гутал  
  • Үнэ:  450,000₮ – 1,500,000₮

Бизнестээ баримталдаг онцгой  зарчим:Тус брэнд Монголдоо анх удаа зурагтай гутлыг гаргасан гэдгээрээ хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадсан.  Мөн зүү ороох, гар чимэглэл, хатгамал зэрэг цор ганц онцгой гутлуудыг хэрэглэгчийн хүссэн загварын дагуу захиалгаар үйлдвэрлэдэг.

Тэдний хамгийн том нууц жор нь бүтээсэн гутландаа 4-5 жилийн баталгаа өгөх.

  • Гадаад захиалга:  АНУ, Солонгос, Японоос захиалга ирдэг
  • Нэгж бүтээгдэхүүн гарах хугацаа: 14 хоног / дунджаар/
  • Бизнесийн орлого:  2016-2020 оны хооронд 400,000,000₮-ийн орлоготой ажиллажээ
  • Ойрын болон алсын зорилго : Олон улсад бүтээлээ таниулах
  • Цахим дэлгүүр: “Choice” Facebook page                                                                          

 “ЧАНДМАНЬ МОНГОЛ”

“Эрчүүдэд зориулсан зангиа болон дагалдах чимэглэлийг эх орондоо үйлдвэрлэдэг “Чандмань Монгол” брэндийн бусдаасаа ялгарах нэг зүйл нь салбар дэлгүүрийн тоо байв. Онлайн болон оффлайн худалдааг зэрэгцүүлэн боломжит бүх хувилбараар борлуулалтаа нэмэгдүүлэхэд онцгой анхаардаг нь тус бизнесийн гол давуу тал аж.  

  • Үүсгэн байгуулагдсан он:  2016  он
  • “Чандмань Монгол” брэнд юу хийдэг вэ:  Эрэгтэй хослолын дагалдах хэрэгслүүд

  • Бүтээгдэхүүний нэр төрөл:  Таван нэр төрлийн зангиа болон бусад дагалдах зүйлс
  • Бүтээгдэхүүний үнэ:   35,000₮ – 88,000₮

Бизнестээ баримталдаг онцгой зарчим:  Уламжлалт классик загварын тод өнгөтэй, хээ угалз бүхий зангианууд уг брэндийн гол бүтээгдэхүүн. Сүүлийн үед судалгаан дээр тулгуурлан монгол үндэсний хэв маяг бүхий зангиаг үйлдвэрлэж эхэлжээ.  

  •  Салбар дэлгүүр:                                                      
      • Shangrila Mall                                     
      • “Coop” монгол брэндүүдийн хамтын дэлгүүр 
      • Таван богд галерей дэлгүүр                                         
  • Цахим дэлгүүр:
      • Ardshop.mn                                                                                                                         
      • Shoppy.mn                                                                                         
      • Geru.mn
  • Ажилчин:  12
  • Facebook Chandmami Mongolia 
  • Орлого:  350,000,000₮  /Сүүлийн дөрвөн жил/
  • Ойрын болон алсын зорилго:  Экспортын бүтээгдэхүүнийг орлох, гадаад зэх зээлд гарах

“ХУР” БРЭНД

“Монгол арьсан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд экспортолдог” гэх тодотголтой “Хур” брэнд эрчүүдэд зориулсан тэлээгээрээ хэрэглэгчиддээ анхлан хүрч байв.  Тэлээгээр эхлүүлсэн энэ брэнд тун удахгүй 10 жилийн ойгоо угтах юм.

  • Үүсгэн байгуулагдсан он:  2011 он
  •  “Хур” брэнд юу хийдэг вэ : Монгол арьсан бүтээгдэхүүн

 Бүтээгдэхүүний нэр төрөл: Арьсан түрийвч, гар цүнх, спорт цүнх, аяллын цүнх, түлхүүрийн оосор, нэрийн хуудасны сав, бүс гэх мэт 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг захиалагчийн хүссэн өнгө загвараар үйлдвэрлэдэг.

  • Бүтээгдэхүүний үнэ:   19,000₮ – 369,000₮

Бизнестээ баримталдаг онцгой зарчим: “Хур” брэнд нь монгол үхэр, сарлаг, хонь, ямааны арьсыг ашиглан монгол ур ухаан шингэсэн чанартай, бат бөх, загвар дизайны өвөрмөц шийдэл бүхий дахин давтагдашгүй экологийн цэвэр арьсан бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн дэлхийн зах зээлд экспортолдог.

  •  Салбар дэлгүүр:  Shangrila Mall                                                                     
  • Facebook:  Khur art                                                     
  • Ажилчин:   13
  • Борлуулалт:  50-60ш бүтээгдэхүүн /сард/
  • Ойрын болон алсын зорилго:  Экспортыг нэмэгдүүлэх загвар дизайнаа улам чамбайруулах

 “ХААДЫН ГЭР” БРЭНД

                Ашгаас илүүтэй Монголоо сурталчлах зорилгоор бизнесээ эхлүүлсэн  “Хаадын гэр” брэндийг монгол эмээлээр нь эрчүүд илүү сайн мэдэх биз ээ. “Хаадын гэр” хэмээн эрчүүдийг тодотгон нэрлэгдсэн энэхүү брэнд эмээлээс гадна монгол гэр, монгол ахуйтай холбоотой бүхий л бүтээгдэхүүнийг урладаг.

  • Үүсгэн байгуулагдсан он:  2014 он
  • “Хаадын гэр” юу хийдэг вэ:  Монгол гэр болон түүнтэй холбоотой үндэсний хэв маяг бүхий монгол ахуйн бүхий л эдлэл хэрэглэлүүд
  • Бүтээгдэхүүний үнэ: 10,000₮ – 100,000,000₮
  • Бүтээгдэхүүний нэр төрөл:  Бүтээгдэхүүнээ түүхэн цаг үеэр үечлэн төрөлжүүлж гаргадаг.       
      • Түүхэн            /Хүннү – 20-р зуун хүртэл/     
      • Уламжлалт   /Хээ угалж, дүрс, бэлгэдэл/ 
      • Орчин цаг     /Модерн, минимал хэв маяг/  гэсэн гурван үндсэн төрөлд бүтээгдэхүүн нь багтдаг байна.                                     

Бизнестээ баримталдаг онцгой зарчим: Бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаас өмнө судалгаа шинжилгээний ажилд  цаг харамгүй зарцуулдаг.

Ашиг олоход анхаарахаас илүүтэй өв уламжлалаа хадгалж үлдэх, цаашлаад  дэлхий нийтэд таниулах нь тэдний бизнестээ барьдаг гол зарчим.                                                               

  • Экспорт:  АНУ, БНХАУ, ОХУ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс
  •  Салбар дэлгүүр:  ХУД-т  байрлах өөрий галерей дэлгүүр                
  • Facebook:  Khaadiin Ger LLC
  • Ажилчид:  22

Ойрын болон алсын зорилго:  Ази болон АНУ-руу гаргах шаардлага хангасан 10 брэндийн нэг болсон  “Хаадын гэр” брэнд цаашдаа экспортлох үйл явцдаа илүү анхаарч нарийн төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна. “Хаадын гэр” брэндийн талаар business.mn сэтгүүлд гарч байсан нийтлэлийг эндээс дарж уншина уу. 

 “ТАВАН НҮДЭН”

“Сайн бизнес сайн санаа”-наас эхэлдэг гэх үгийг жанжин шугамаа болгож буй “Таван Нүдэн” брэнд “Цор ганц” хэт хутгануудынхаа бүтээлч санааг үйлдвэрлэл болгосон. Өөрөөр хэлбэл тэд санаагаа маш сайн гаргаад түүнийгээ дэлхийн шилдэг үйлдвэрлэгч оронд захиалгаар урлуулдаг. Үүгээрээ тэд монгол брэнд заавал Монголд үйлдвэрлэгдсэн байх ёстой гэх хэвшмэл сэтгэлгээг халжээ.

  • Үүсгэн байгуулагдсан он:   2016 он
  • “Таван нүдэн” брэнд юу хийдэг вэ : Таван нүдэн” бэлгэдэлтэй чамин тансаг эдлэлүүд
  • Бүтээгдэхүүний нэр төрөл: Дөрвөн үндсэн багцад хамаарах 38 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй.        
  • Бүтээгдэхүүний үнэ:  25,000₮ – 9,555,000₮

Бизнестээ баримталдаг онцгой зарчим: “Таван нүдэн” брэнд Монгол Улсын өв уламжлал шингэсэн, асар их судалгаан үр дүнд бүтдэг байна. Бүтээгдэхүүн бүр хувийн дугаар, гэрчилгээтэйгээр цөөн тоогоор үйлдвэрлэгддэг тул цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь улам нэмэгдэнэ гэсэн үг.

Бүтээгдэхүүн бүрээ цөөн тоогоор үйлдвэрлэдэг нь “Таван нүдэн” брэндийн хамгийн чухал маркетинг.

Таван Нүдэн брэндийн бэлгэдэл: Мөнх хөх тэнгэрийн ивээлээр аюул ослоос хамгаалагдаж, эд эдлэл нь өсөж үржиж арвижихыг бэлэгшээдэг. “Алтан ургийн” хаад ноёд эдлэл хэрэглэлдээ энэхүү бэлгэдлийг өргөн ашигладаг байжээ.

  • Цахим  дэлгүүр: https://tavannuden.com/                                           
  • Facebook: Тavan Nuden Mongolian luxury brand     
  • Борлуулалт:  Бүх бүтээгдэхүүнээ тодорхой тоогоор үйлдвэрлэж худалдаанд гаргадаг.

Ойрын болон алсын зорилго: Монголдоо хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын зах зээлд танигдаж хүндлэл хүлээсэн брэнд болох.

          Энэ удаад танилцуулсан “Эрчүүдэд элэгтэй монгол брэндүүдийн нууц жорын гол орц нь сайн судалгаа, борлуулалтын олон суваг, давтагдашгүй байдал, өв уламжлалаа шингээх байлаа. Ямартай ч эдгээр брэндүүд олондоо танигдаж хэрэглэгчиддээ хүрч байгаа нь энэ чиглэлд хүч үзэж байгаа болон  хүч үзхээр төлөвлөж буй хүмүүст ивээс болж бизнесийн салбарын цар хүрээ өргөжин тэлэх нэг шалтгаан болох биз ээ.  

 

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Болорцэцэг

Хөрөнгө оруулалт бол хүү багатай зээл биш

Previous article

Карьераа ухаалгаар цогцлоох нь

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like