Шведийн физикч, статистикч, илтгэгч Ханс Рослинг агсан Ted Talks-ийн илтгэлүүдээрээ тун алдартай. Тэрбээр 2017 онд нас барахаасаа өмнө хүү, бэрийн хамт Factfulness: Ten Reasons We’re Wrong About the World–and Why Things Are Better Than You Think номыг бичсэн юм. Хошигнол, шинэлэг тайлбараар дүүрэн эл ном нь хүн төрөлхтний хөгжлийн талаарх тун өөдрөг дүр зургийг уншигчдадаа өгснөөрөө олон улсын бестселлер ном болжээ 

Эл номын 13 асуулттай тест таныг гайхашруулах нь гарцаагүй. Жишээлбэл, сүүлчийн 20 жилд дэлхий даяар нэн ядуу амьдралтай хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдсэн үү, огт өөрчлөгдөөгүй юү эсвэл буурсан уу? Сүүлчийн 100 жилд байгалийн гамшгийн улмаас жил бүр амиа алдагсдын тоо хоёр дахин нэмэгдсэн үү, огт өөрчлөгдөөгүй юү эсвэл буурсан уу? Энэ хоёр асуултын хариулт тун өөдрөг байгаа нь сайн хэрэг юм.  

Хэвлэл мэдээлэл ихэнхдээ муу мэдээнд анхаарал хандуулж, хөгжингүй орнууд дахь улс төрийн тогтворгүй байдал улам нэмэгдэж байгаа өнөө цагт дэлхийн өнцөг булан бүрт болж буй сайн мэдээг олж анзааралгүй, чихнийхээ хажуугаар өнгөрүүлэх нь ихэсчээ. Тэгвэл Х.Рослингийн “Factfulness” ном нь датаг тун тодорхой, энгийн байдлаар хүмүүст хүргэж, тэдний урам зоригийг өргөж чадсанаараа онцлог юм. Энэ бол эдийн засгийн албаны үг хэллэгтэй ном огтоос биш билээ. 

Ингээд түүний номыг багтаасан санхүү, эдийн засгийн шилдэг номын жагсаалтыг Английн “The Economist” сэтгүүл гаргасантай танилцъя. 

 

Why Nations Fail (зохиолч Дарон Ачемоглу, Жэйм Робинсон)Эдийн засгийн “институц” сургуулийн хамгийн шилдэг тайлбар. Яагаад хүртээмжтэй “институц” нь өсөлтийг дэмжиж, олборлох үйлдвэрлэл зонхилсон улс хөгждөггүй вэ гэх мэт асуултын хариултыг энэ номоос олж авах болно. 

 

Lords of Finance (Лиакуат Ахамед)Их Хямралын шалтгаан болсны зэрэгцээ эл хямралыг зогсоохыг хичээсэн ч амжилтад хүрээгүй төв банкны удирдагч, ажилтнуудын талаар өгүүлсэн ном. 2010 онд Пулитцерийн шагнал хүртсэн.  

 

 

The Great Convergence (Ричард Балдвин): Олон улсын нийлүүлэлтийн сүлжээгээр дамжиж орчин цагийн худалдааны ертөнц хэрхэн ажилладаг талаар үндсэн ойлголт өгөх ном. Өнөөгийн зарим улс төрчдийн оролдож буй протекционист бодлогыг эмчлэх ерөндөг. 

 

 
A Splendid Exchange (Уильям Бернштейн)Өмнө дурдсан Р.Балдвины ном нь худалдаа ямар чухал болох талаар таныг сэнхрүүлж чадаагүй бол худалдааны түүхийн талаарх энэ ном чадна гэдэгт итгэлтэй байнаХүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүх нь арилжаа наймааны сүлжээ хамгийн их хөгжсөн эрин үед тохиож байсан нь тохиолдлын хэрэг биш билээ. 

 

Guns, Germs and Steel (Жаред Даймонд)Д.Ачемоглу, Ж.Робинсоны бүтээлтэй төстэй. Эдийн засгийн түүх нь газар зүйн байрлалтай нягт холбоотой болохыг төрөл бүрийн сонирхолтой жишээгээр тайлбарласан. Тухайлбал, Африк тивд гаршуулах боломжтой том хөхтөн амьтад байгаагүй нь тус тивийн хөгжилд нөлөөлсөн тухай эл номд тайлбарлан бичжээ. 

 

Thinking Fast and Slow (Даниел Канеман)Бидний бодож, сэтгэж буй арга барил нь маш алдаатай төдийгүй энэ нь маш хор уршигтай алдаа гаргахад хүргэж болзошгүй талаар өгүүлсэн тун сонирхолтой бүтээл. 

 

Other People`s Money (Жон Кэй)Санхүүгийн хямралын тухай эрдэмтэн, Financial Times-ийн нийтлэлчийн бичсэн хамгийн шилдэг задлан шинжилсэн бүтээл. Эл бүтээлийн нэг сонирхолтой эшлэлээс танилцуулвал: “Маш сайн ажиллагаатай санхүүгийн системтэй улс л хөгжин цэцэглэх боломжтой. Гэхдээ энэ нь тухайн улсын санхүүгийн систем том байх тусам улам их хөгжин дэвжих боломжтой гэж ойлгож болохгүй. 

 

While America Aged (Рожер Ловенштейн)Тэтгэвэр бол тэр бүр хүмүүсийн сонирхох сэдэв биш боловч Р.Ловенштений (When Genius Failed номын зохиолчэл ном тун сонирхолтой. Тэрбээр АНУ-ын улс төрчдийн алдаатай бодлогоос шалтгаалж маш олон хүмүүсийн аз жаргалтайгаар тэтгэвэртээ гарах мөрөөдөл нь үгүй болж байгаа тухай Женерал моторс, Нью Йорк хотын метро, Сан Диего хотын жишээн дээр тулгуурлан өгүүлжээ. 

Too Big To Fail (Эндрю Росс Соркин)Сүүлийн 80 жилийн санхүүгийн хамгийн ер бусын, хорлонтой үйл явдал болох 2008 оны хямралыг гүн гүнзгий, маш сонирхолтойгоор хүүрнэж, Уолл стрийт болон Вашингтоны шийдвэр гаргагчид хямралтай хэрхэн тулалдсан талаар өгүүлсэн бүтээл.  
Where are the Customer`s Yachts? (Фред Швед)1940 онд хэвлэгдсэн, Уолл стрийтийн эрээгүй ертөнцийн талаарх сонирхолтой ном. Баяжих хамгийн хялбар аргын нэг нь бусдын мөнгийг удирдах ажил хэвээр байгаа учир эл номын утга санаа өнөө ч алдагдаагүй байна. 

Irrational Exuberance (Роберт Шиллер): Доткомын хөөсрөл болон 2008 оны санхүүгийн хямралыг урьдчилан таамаглаж байсан Нобелийн шагналт эдийн засагч Р.Шиллер өөр ямар хямралын талаар энэ номдоо анхааруулав гэдэг нь сонирхол татна. Хувьцаа, бондын үнэ өндөр, орон сууцын үнэ өсөж, хөрөнгө оруулагчдын болгоомжгүй, ухвар мөчид шийдвэрүүд нь дараачийн хямралын үндэс болох магадлалтай гэнэ. 

 

Americana (Бху Шринивасан)Гайхалтай бүтэцтэй, сэтгэл татам бичлэгтэй ном. Боолчлол, жижиглэн худалдаа зэрэг сэдвүүдийг хамарч, Америкийн эдийн засгийн 400 жилийн түүхийг маш ойлгомжтой, уншууртай бичсэн. 

 

An Edible History of Humanity (Том Стандэж)Бидний идэж буй хоол хүнс, бидний ашиглаж буй хөдөө аж ахуйн техникээр дамжуулж түүхийн талаар өгүүлсэн маш сонирхолтой аялалд энэ ном таныг урих болно. Хөдөө аж ахуй нь XIX зуун хүртэл дэлхийн эдийн засагт голлож байсан учир уг номыг эдийн засгийн түүхийн бүтээл гэж үзэж болно. 

 

Fooled by Randomness (Нассим Николас Талеб)Ноён Талебын эхний болоод хамгийн шилдэг бүтээл. Санхүү болон амьдралд магадлалын онолын гүйцэтгэх үүргийн тухай бидний ойлголт, төсөөлөл хэр зэрэг буруу болох талаар тун сонирхолтойгоор хүүрнэсэн. 
 

Эдгээр ном таныг зуны урт үдэш эсвэл урт удаан нислэгийн явцад хань болох нь гарцаагүй. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Ажилтай эцэг, эхчүүдэд зориулсан гарын авлага

Previous article

Хадаан: Дэлхийд гарах монгол нэр

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Ном