Business.mn сайтад анхны уншигч зочилсноос хойш 365 хоножээ. Нээсэн мөчөөсөө эхлэн сайт бизнес эрхлэгчдэд санаа сэдэл, мэдлэг туршлага болохуйц материалууд нийтэлж ирсэн билээ.

Business.mn нь Монголын бизнес эрхлэгч, энтрепренерүүдэд ажил, амьдралынх нь зөвлөгч нь болсон, өдөр бүр зочилж шинэ мэдлэг, мэдээлэл авч байх сайт болох зорилго тавин ажиллаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд сайтад нийт 1000 орчим нийтлэл, ярилцлага, зөвлөгөө нийтлэгдэж бид 400 000  гаруй уншигчдад контентоо хүргэжээ. Сайтын хандалтын тоо долоо хоногтоо дунджаар 64 000-д хүрч байна. Энэ нь нийт масс уншигчдад бус зөвхөн бизнес эрхлэгчдэд зориулсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд чамлахааргүй үзүүлэлт юм.

Манай сэтгүүлчид бизнесийн ертөнцөд амжилттай ажиллаж байгаа гадаад, дотоодын захирлуудтай уулзан залуучуудад урам зориг өгсөн ярилцлагууд хийн “Би ажлаа хэрхэн сайжруулдаг вэ?”, “Энтрепренер” буланд нийтэлж байгаа нь уншигчдад хэдийнэ танил болжээ. Харин “Подкаст” буланд бизнесийн туршлагатай зөвлөхүүдийг урьж хүний нөөц, стратеги, санхүү, маркетинг, дижитал шилжилт, засаглал, менежмент зэрэг сэдвийн хүрээнд Монголын компаниудад тулгараад байгаа асуудал, тэдгээрийн шийдлийн талаар яриа өрнүүлдэг болсон нь манай уншигчдад хамгийн сайн хүрч буй контент болжээ.

Мөн Business.mn сэтгүүл болон “Karakorum Digital” академитай хамтран 2019 оны тавдугаар сард бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнес цэнэг” цуврал сургалтыг эхлүүлснээс хойш оффлайн болон вебинар хэлбэрээр 20 орчим сургалт зохион байгууллаа. Ковид-19 вирусын тархалттай холбоотой 2020 оноос нэгдүгээр сарын сүүлээс эхлэн бүх сургалтаа онлайн хэлбэрт шилжүүлж, цаашдаа долоо хоногт хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Business.mn сайт агуулгаараа дараах гол мэссэжүүдийг уншигчдад, компаниудад хүргэхийг зорьж байна:

  • Бизнест хар ухаанаар, таамгаар бус системтэй, процессын дагуу ажиллахгүй бол амжилтад хүрэхгүй,
  • Дижитал шилжилтэд удирдлагаасаа эхлэн ул суурьтай бэлдэж, “Харж байгаад болно” гэвэл хожигдож, хөгжлийн галт тэрэгнээс хоцорч өртөөн дээр үүрд үлдэх аюултай,
  • Эдийн засаг, нийгэмд эмэгтэйчүүдийн нөлөө улам ихсэж “woman factor”-ыг алхам тутамдаа анхаарч, жендерийн мэдрэмжтэй байхгүй бол орчин үеийн компани биш болно,
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээг гоё сайхан үгэнд боож, аргацааж бизнес хийх нь явцгүй болж, байгаль орчин, нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй, хийсэн ажилтай байхыг цаг үе шаардаж байна,
  • Эдүгээ тэс өөр хэрэгцээ, хүсэл сонирхол бүхий хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн цоо шинэ үе төрөн гарч байна. Тэдний хувцас нь төдийгүй ажиллах хэв маяг, орчин нь тэс өөр бөгөөд компаниуд шинэ хэрэглэгчдэд зориулж бизнесийнхээ загварт “тохиргоо хийх” шаардлагатай болсон,
  • Алт, зэс, нүүрс, төмрийн хүдрээс гадна соёл, уламжлал хэмээх эдийн засгийн шавхагдашгүй нөөцийг судалгаатай, зөв менежментэй ашиглаж чадвал бид дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой.

Business.mn сайтын 1 жилийн дотор эдийн засаг, бизнесийн салбарт танигдсан олон туршлагатай компани, энтрепренерүүд, зөвлөхүүд, менежерүүдтэй үр дүнтэй хамтын ажиллагаа үүсгэж чадсан. Мөн 20 гаруй эксперт Business.mn сайт нийтлэл бичиж байна.

Нэг жилийнхээ ойг тохиолдуулан бүх уншигч, бизнес эрхлэгч, энтрепренерүүд, зөвлөхүүд болон түнш компаниуддаа баярын мэнд хүргэе.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 1.50 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Уналттай тэмцэхдээ

Previous article

Хөгжлийг өргөгч хүч

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like