Uncategorized @mn

Коронавирусийн хөл хорионы улмаас baby boom болох уу?

0
Дэлхий даяар Ковид-19 вирусийн тархалтыг бууруулах зорилгоор бусдаас зайгаа барьж, хөл хорионд орсон хосууд хоорондоо улам ойрхон байх боллоо. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ч уг боломжийг алдахыг хүссэнгүй. Өнгөрсөн сард телевизээр ноён Зеленский бусад улсын удирдагч нарын адилаар ард иргэддээ гэртээ байхыг уриалсан төдийгүй ойр дотно байх энэ хугацааг ашиглаад “хүүхэд хийж” улсынхаа цөөрч буй хүн амыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулаарай гэсэн юм.

Дэлхий даяар коронавирусийн улмаас тогтоосон хөл хорионоос есөн сарын дараа төрөлтийн тэсрэлт (baby boom) болно гэсэн таамаг  бодит байдлаас хальсан биш бололтой. Иймэрхүү таамаглалыг гамшиг нүүрлэсний дараа буюу ялангуяа хүмүүс тусгаарлалтад орсон газруудад түгээмэл хийдэг юм. Тухайлбал, Санди хар шуурга (2013), Нью Йорк мужийн цасан шуурга (2015), Харви, Ирма, Мария хар шуурга (2017) гэх зэрэг байгалийн аюулт үзэгдлийн дараа төрөлт нэмэгдэнэ гэдгийг судлаачид зөв таамаглаж байв. Мөн хар шуурга болон халуун орны хуй салхи нь тухайн улсад есөн сарын дараа төрөлт нэмэгдсэнтэй холбоотой болохыг 2008 онд нийтлэгдсэн судалгаа харуулжээ.

Харин өлсгөлөн, газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшиг болсноос есөн сарын дараачаас төрөлт буурдаг ч удалгүй огцом нэмэгдсэн байдаг. Гэр бүл судлалын институцийн судлаач Лиман Стоуны цуглуулсан мэдээллээс үзвэл тахлын үеэр ч мөн ижил дүр зураг ажиглагддаг байна. Жишээ нь, 2002-2003 оны хооронд тархсан САРС тахлаас хойших есөн сард Хонконгт төрөлт буурсан боловч дараагийн хоёр жилид огцом өсжээ. Эбола 2016 онд тархсанаас 18 сарын дараа Баруун Африкт төрөлт эрчимтэй нэмэгдсэн аж (графикийг харна уу).

 

Таамаглах аргагүй хүчин зүйлс цар тахлын дараах төрөлтийн хэмжээнд нөлөөлөх нь гарцаагүй. Ирэх есөн сарын хугацаанд төрөлт нэмэгдэхгүй байхад халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоо сөргөөр нөлөөлнө. Өвдсөн хүмүүсийн тоо бага байх тусам төрөлт бага хэмжээгээр буурна гэсэн үг. Мэдээж өөр хүчин зүйлс нөлөөлөхийг ч мартаж болохгүй. Хөл хорионы улмаас хосууд гэртээ байгаа учир дараа жил төрөлт нэмэгдэх бүрэн боломжтой. Нөгөөтээгүүр, эдийн засгийн уналт хосуудыг хүүхэдтэй болохоос татгалзахад хүргэж болзошгүй юм.

Одоогоор нөхцөл байдал насанд хүрэгчдэд зориулсан хэрэгсэл (sex-accessories) үйлдвэрлэгчдийн хувьд таатай байна. Эдийн засаг бүүдгэр байхад  гэрийн хорионы ачаар насанд хүрэгчдэд зориулсан бүтээгдэхүүний эрэлт харин нэмэгдсээр. Бэлгэвч үйлдвэрлэгч компаниуд худалдан авалт өссөн гэж мэдээлжээ (хэрэв засгийн газар үйлдвэрүүдийг хаах аваас хомсдолд хүргэж магадгүй). Товчхондоо, тусгаарлалтад орсон хосууд бэлгийн харьцааг цаг нөхцөөх нэг арга гэж үзэвч “хүүхэд хийхгүй” байж мэдэх юм.

The Economist сэтгүүлээс олгосон лицензийн дагуу Mongolian Economy орчуулав.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 3.50 out of 5)
Loading...
Badral Misheel

Подкаст: Зөвхөн сошиал ашиглаж буйгаа дижитал шилжилт хийсэн гэж ойлгож болохгүй

Өмнөх нийтлэл

Эс нугарах эрхэм чанар

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох